Ричард Филлипс Фейнман: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
Tag: 2017 source edit
Мөр 6:
 
== Гэрлэлт ба Лос-Аламос дахь амьдрал ==
Ричард Фейнман Массачусетийн технологийн институтыг 4 жил сурж дүүргээд дараагаар нь Принстоны их сургуульд элссэн.
 
Хоёрдугаар дайн гарах үед Принстоны аспирант байсан Ричард фронтод сайн дураар явахаар оролдсон ба цэргийн комиссын дарга нь түүнд ерөнхий сургалтанд суухыг санал болгосон. Гэвч тэрээр физикчдийг армид өөр зорилгоор ашиглах ёстой гэж бодоод татгалзжээ.
 
PhD хамгаалах судалгааны ажлаа бичиж байх хугацаандаа тэрээр Арлин Гринбаумтай сүй тавьсан бөгөөд тэд 13 настайгаасаа хойш бие биедээ хайртай байсан байна. Гэвч удалгүй Арлин үхлийн аюултай сүрьеэ өвчин туссан бөгөөд эцэг эх нь гэрлэхгүй байхыг шаардсан боловч энэ бүгдийг үл хайхран тэд гэрлэлтээ батлуулжээ.
 
Лос-Аламосд тэрээр цөмийн бөмбөг бүтээх ажилд оролцсон бөгөөд тухайн үед тэрээр Принстонд суралцсан хэвээр байсан ба уг төсөлд орох саналыг алдарт физикч Роберт Уилсон санал болгожээ. Эхэн үедээ тэрээр уг төсөлд орох тийм ч дуртай биш байсан ба гэвч удалгүй хэрэв нацистууд түрүүлж цөмийн бөмбөгтэй болвол хэрхэх талаар бодон уг ажилд ханьцуй шамлан оржээ. Энэ хугацаанд тэрээл Лос-Аламосд харин эхнэр Арлин нь Альбукерк хотын эмнэлэгт хэвтэж байсан ба амралтын өдрүүдээр эхнэрээ байнга эргэж очдог байжээ.
 
Ажиллаж байх хугацаандаа сейф онгойлгох туршлагатай болсон. Бусад мэргэжилтнүүдэд ийм амархан онгойлгочих сейфд маш нууц материалуудаа хадгалах нь буруу гэдгийг батлан харуулсан юм. "Та тоглож байгаа байлгүй дээ, ноён Фейнман!" гэх өөрийн автобиограф номонд тэрээр энэ талаар дэлгэрэнгүй бичсэн байна.
 
== Дайны дараах үе ба шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр ==
1950аад оны үеэс Калифорнийн технологийн институтэд судлаач мэргэжилтнээр ажилласан бөгөөд дайны дараах үе мөн эхнэрийн үхэл нь түүнд нөлөөлж сэтгэлээр унасан. Олон сургуулиас ажиллах урилга, захиа ирдэг байсан ч тоогоогүй юм. Гэвч тун удалгүй Принстоны их сургуулиас ажиллах урилга ирэхэд хүлээн авсан бөгөөд сэтгэл санаа нь ч дээрдсэн байна. Өөртөө тэрээр надтай тоглож чаддаггүй хүнтэй ажиллахгүй хэмээн шийджээ.
 
Өөрийн онол болох квант өөрчлөлт дээр ажиллаж эхэлсэн бөгөөд Superfluidity дээр Шрёдингерийн тэгшитгэл ашигласнаар физикт шинэ ойлголт/нээлт хийсэн. Квант тооцооллын талаар шинэ ойлголтуудыг гаргаж ирсэн.
 
1960аад оны үед академийн хүсэлтээр физикийн шинэ курс зохиох ажилд 3 жилийг зарцуулсан. Үүний үр дүнд "Фейнманы физикийн лекцүүд" нэртэй сурах бичиг гарчээ. Энэ ном нь одоог хүртэл физикийн сурагч, оюутнуудын дунд хамгийн шилдэг номын нэгээр тооцогдсон хэвээр байна.
 
Фейнман шинжлэх ухааныг ойлгох арга, шинжлэх ухааны салбарт чин шударга байх талаар хэд хэдэн нийтлэл бичжээ.
 
1964 онд Фейнман Корнеллийн Их Сургуульд "Физикийн хуулиудын шинж" нэртэй алдартай 7 лекцээ уншсан.
 
== Сэтгэлзүйн туршилтад оролцсон нь ==
1960 аад оны үед Фейнман өөрийн найз Жон Лиллигийн сэтгэл зүйн туршилтанд(англ. sensory deprivation) орох саналыг хүлээн авсан. "Та тоглож байгаа байлгүй дээ, ноён Фейнман!" хэмээх номондоо тэрээр олон төрлийн галлюцинацид давстай усанд байхдаа орж байсан талаар бичсэн байдаг. Уг туршилтын үед марихуан татаж, кетамин хэрэглэж байсан ба ЛСД хэрэглэхээс татгалзсан. ЛСД өөрийнх нь тархинд нөлөөлөх байх гэдгээс эмээсэн.
 
== Хувийн амьдрал ==
 
1950 онд тэрээр хоёр дахь удаагаа Мэри Лу (Mary Lou)тэй гэрлэсэн боловч удалгүй салцгаасан. Бие биенээ сонирхох хүчтэй сонирхлоо хайр хэмээн эндүүрч явжээ хэмээн дурссан байна.
 
1960 аад оны эхэнд Европ дэх хурлын үеэр өөрийнх нь гуравдахь эхнэр болох Гвинет Ховарт(Gweneth Howarth) хэмээх англи бүсгүйтэй танилцжээ. Уг хосоос Карл хэмээх хүү төрсөн бөгөөд тэд мөн Мишель нэртэй охин өргөж авчээ.
 
Үүний дараагаар тэрээр урлаг сонирхож эхэлсэн ба хүмүүст хэрхэн нөлөөлдгийг нь судлахаар зорьж байв. Зургийн сургалт авч портрет зурдаг болсон. Зурсан зураг болгоныхоо доор Оfey гэж гарын үсэг зурдаг байв. (Ofey гэж америкийн өнгөт арьстнууд цагаан арьстнуудыг нэрлэдэг). Тун удалгүй тэрээр хувийн үзэсгэлэнгээ гаргажээ.
 
1970 аад онд ЗХУын Тува улс руу явахаар шийдсэн боловч хүйтэн дайны улмаас түүний хүсэл талаар болжээ. Түүний найз Ральф Лейтон уг явдлын талаар "Туваруу ямарч үнээр хамаагүй!" гэх номдоо бичжээ.