Того: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Инфобокс улс |NAME-AMTSSPRACHE = <span style="font-size:1.4em">'''République Togolaise'''</span> |NAME-MONGOLISCH = '''Бүгд Найрамдах..."
 
No edit summary
Мөр 42:
|BEV-ZUNAHME={{Өссөн}} +2,66 %<ref>[https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/rankorder/2002rank.html#ml cia.gov]</ref>|BEV-ZUNAHME-ZEITRAUM=<small>(2016)</small>
}}
 
'''Того''' нь [[Өрнө Африк]]ийн улс бөгөөд [[Гвинейн булан]]д оршин, баруун талаараа [[Гана]], дорно зүгтээ [[Бенин]], умард зүгтээ [[Буркина Фасо]] зэрэг улсуудтай хиллэдэг. Тус улсын нийслэл нь [[Ломе]].
 
1884 оноос 1916 он хүртэл Тогогийн газар нутаг нь [[Германы колони]] ([[Германы колони Того]]) байж байгаад [[НҮБ]]-ын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэрт багтан [[Франц]]ын захиргаанд очжээ. Тогог бараг дөч гаруй жил [[Гнассингбе Эйадема]] ганцаара удирдсан ба түүнийг 2005 онд нас нөгчсөний дараа түүний хүү [[Фор Гнассингбе]] үндсэн хуулийг зөрчин Тогогийн зэвсэгт хүчнээс ерөнхийлөгчөөр томилсон байна. Олон улсын дарамт ба дотоодын үймээн самууны үр дүнд түүнийг буцаан татсан ч, дараах сонгуулиар ахин гарч ирсэн бөгөөд европын холбооноос Форыг сонгуулийн үр дүнг будлинтуулан гарч ирсэн гэж үзсээр байна. [[Хүний хөгжлийн илтгэцүүр]]ээр тус улс нь дэлхийн 188 орны 166-р байранд жагсаж байна.
 
== Түүх ==
 
{{Гол|Тогогийн түүх}}
[[File:Togoland.jpg|thumb|left|Того, 1908 онд]]
 
1958 онд болсон анхны бүх нийтийн сонгуулийг нутгийн өмнөд хэсгийн [[Эве (угсаатан)|эве]] гаралтай [[Силванус Олимпио]] ялан гарч иржээ. 1960 оны дөрөвдүгээр сарын 27-нд Того улс Францаас салан тусгаар тогнолоо зарласны дараа тэрбээр Тогогийн анхны ерөнхийлөгч болов. 1963 оны нэгдүгээр сарын 13-н цэргийн офицерүүдийн бослого гарч түүнийг хороосон байна. Ингээд ерөнхийлөгч Груницкигийн удирдлага дор тогтвортой бус олон намын засаглалд шилжив. 1967 оны нэгдүгээр сарын 13-аас 2005 он хүртэл ерөнхийлөгч Гнассингбе Эйадема ганцаараа төрийн эрхийг гартаа атгаж байлаа. Тэрбээр тус улсын умард зүгийн [[Кабийе (угсаатан)|кабийе]] угсааны хүн юм. Түүний хүний эрхийг зөрчсөн, мөрдөн мөшгөлтөөс шалтгаалан олон хүн цөлөгдсөн байдаг.
 
 
== Газар зүй ==
[[Файл:Kara, Togo - panoramio.jpg|thumb|left|Кара хот]]
Того нь нийт 56.785 км² газар нутагтай бөгөөд энэ нь Африкийн бусад орнуудтай харьцуулбал [[жижиг улс]] юм. Тус улсын нутаг дэвсгэр нь сунган татсан мэт хэлбэртэй бөгөөд хойд-өмнө зүгийн чиглэлд ойролцоогоор 550 км, баруун-зүүн зүгийн чиглэлд дөнгөж 50-140 км өргөнтэй. Газар нутгийн 16% нь [[ой]], 25% нь [[газар тариалан]]гийн бүс, 3,5% нь [[бэлчээрийн бүс]]эд ордог.
 
Улсын хилийн нийт урт нь 1647 км, үүний 644 км нь [[Бенин]]тэй, 126 км нь [[Буркина Фасо]]той, 877 километр нь [[Гана]] улстай хиллэнэ.
 
Уур амьсгалын хувьд жилийн турш чийглэг халуун байх ба өмнө зүгт далайн эрэг орчмоор 27°, умард хэсэгтээ 30° дундаж температуртай байна.
 
Хамгийн өндөр уул нь далайн түвшнээс дээш 986 метрийн өндөртэй [[Монт Агу]] уул юм. Хамгийн урт гол нь багцаагаар 400 км урттай [[Моно гол|Моно]] гол. Энэ гол умардаас өмнө зүгийг чиглэн урсах ба түүний 50 км орчмыг нь усан тээвэрт ашиглах боломжтой аж.
 
===Уур амьсгал===
Уур амьсгалын хувьд жилийн турш чийглэг халуун байх ба өмнө зүгт далайн эрэг орчмоор 27°, умард хэсэгтээ 30° дундаж температуртай байна.
 
{{өргөтгөх хэсэг}}