Жа лам Дамбийжанцан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 102:
==Жа ламыг устгасны дараах үйл явдал==
Жа ламыг устгасаны дараа Жа ламын бараа бологчид ямар ч эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Учир нь муу санаатай Жа лам бүх муу зэвсгийг хурааж аваад тусгай газар хадгалдаг, хэрэг болоход тарааж өгдөг байж. Буу зэвсэггүй хүмүүс эсрэг хөдөлж чадсангүй. Бууж өгөх нь бууж өгөөд, зугтаах нь зугтаагаад, Жа ламын цэрэг сарниж ямар ч хор хохирол учруулалгүй устаж үгүй болсон байна.
Ингээд ойрхон байсан Балдандоржийн суман бэхлэлтийг амархан эзлээд, Жа ламын дагуулуудаас нэн их гэм буруутай [[хятад Түмэнбаяр]], [[Дарьгангын тоодгор гавьж Чойжин-Нямбуу]], [[лам Наваан]], [[Мөнхнасан]], [[Содномдаржаа]]г баривчлан бусдыг нь тавьж явуулжээ. Жа ламын бүх эд бараа, буу зэвсгийг хураан аваад, 2000 гаруй хонь малыг энд боолчлогдож байсан хүмүүс болон нутгийн ядууст тараан өгсөн байна.
 
==Хуурамч Жа лам нар ба тэдгээрийг устгасан тухай==
1914 оны цагаан сарын үеэр Хаант Орос Улсын цэргийн дарга цэргийн хамтаар ирж Баруун хязгаар сайд ноён хутагт Дамбийжанцанг Орос улс руу барин авч явсаны дараахан удалгүй гэнэт өөрийгөө сайд ноён хутагт Дамбийжанцан гэж нэрийдсэн нэгэн лам Сайн ноён хан аймгийн Цогтой түшээ гүн Дашдоржийн хошуунд гэнэт тодрон гарч иржээ. Тэр лам хэрцгийн зан авир гаргаж, ард иргэдийг айлгаж ичээн, хүмүүсийг зодон занчиж байв. Сайн ноён хан аймгийн Ухаант сайн Чин сүжигт номун хан Эрдэнэ хамба ноён хутагтын шавь нарыг захирах шанзудба Рашнаваанбалдангаас Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яаманд мэдүүлсэн бичигтээ тэрхүү Сайд ноён хутагт Дамбийжанцангийн харгислал, мөн түүнийг жинхэнэ эсэхийг магадлахыг хүсчээ. Үүний хариуд ч Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамнаас Хатан баатар Магсаржавт ”...тушаах учир, эдүгээ Сайн ноён хан амйгийн Цогтой түшээ гүн Дашдоржийн тамгын хэрэг шийтгэгчдээс тус хошуунд нэгэн бадарч лам ирж байсаар эдүгээ сайд ноён хутагт Дамбийжанцан мөн болох учрыг гаргаж өргөсөн үүнд манай яамд зөвлөлдөн түний бие мөн бусыг урьдаар лавтлан таниулж гүйцэтгэн шийтгэвээс зохихын тулд үүнийг бэйл Магсаржавт элч бичиг довтолгон тушаагаад хүрсээр зөвхөн улаа хэрэглэн мордож довтолгон явж гүн Дашдоржийн тамгын газар хүрч тэрхүү лам лугаа уулзаж сайд ноён хутагт Дамбийжанцан мөн болбоос түргэлэн мэдүүлэн ирүүлж, заан тушаах хүртэл хамт хүлээвээс зохимой. Хэрэв бус болхул харьяат тохиолдсон хошуу лугаа хамт нийлж барин харгалзуулан хүргэн ирүүлэх явдлыг хянан шийтгэсүгэй хэмээн уг хэргийн бичгийг тусгай бичүүлж хүргүүлэн тушаасугай үүнийг басхүү Цогтой түшээ гүн Дашдоржийн тамгын туслагч түшмэдэд гэдрэг тушаагаад нэгэн адил хянан шийтгүүлэхээс гадна үүнийг Бүгд Ерөнхийлэн Захирах Яам, Сайн ноён хан аймгийн хамаарсан чуулганы дарга нарт тус бүр явуулан тушаагаад байцаан үзүүлсүгэй үүний тул өргөн илгээв, тушаан илгээв..”<ref> МУҮТА, Х-А3,Д-1,ХН-591 4-р бичиг </ref>хэмээн үүрэг болгожээ.
 
Хатан баатар Магсаржав Цогт гүн Дашдоржийн хошуунд хүрч очин, өнөөх ламыг биш болохыг мэдээд, тэрхүү ламыг баривчлан Шүүх яамнаа хүргэн явуулжээ. Тэрхүү ламын Шүүхийн яаманд өгсөн мэдүүлэгтээ “... миний нэр Дамбийжанцан, энэ жил хорин таван нас, би Сайн ноён хан аймгийн Далай чойнхор ван Цэдэнсономын хошууны ар хамжлагын өндөр хэмээх Нацаг агсаны хоёрдугаар хөвгүүн, ах гэлэн Пунцаг, эгч хүүхэн Пагам, зээ хүүхэн Цэенрэнцэнгийн хамт Хөнжилийн Хар чулуу хэмээх газар нутаглан суумой харъяат хошуунаас Баруун хязгаарын газраа дайчлан мордуулсан түшмэл цэргүүд, сайд ноён хутагт Дамбийжанцангийн зан ааль, байдал төлөв ба Оросод баригдсан зэргийг хэлэлцэхийг сонсож мэдсэн билээ. Энэ жил цагаан сард нутгаас гарч мөргөл ба өглөг гуйхаар явах замд гэнэтхэн ашиг олохыг санаж, сайд хутагт Дамбийжанцангийн нэрийг зааж, хуурмаглан мэхлэх санаа төрж өмссөн гутлыг хөсөр орхиж, тэрлэг өмсөж, толгой нүцгэнээр явж, нэгэн аймаг Цогтой гүн Дашдоржийн хошууны нутгаар сэлгүүцэн хэсүүчлэн явахад, олон хүн нар хүйтэн жихүүн цас бүхүй цагт даарахгүй явахад эргэлзэн гайхаж хэрхэн учрыг асуусанд, би Их Монголын сайд ноён хутагт Дамбийжанцан мөн, Баруун хязгаарт байлалдаж алсан хятад, хасаг, дөрвөн түм гаруй болжээ. Ноднин жил Оросын түшмэл цэрэгт баригдаж дөнгөн Ангар хотын газраа хүргэгдэн очиж мөсний цоорхойд уяуулсан ба төмөр байшинд хөөрөгдүүлж нэгэнт хярвас болгон хаяхад дахин амьдарч нааш явсаар энд ирэв хэмээх зэргээр хуурмаглан хэлсэнд тэдний хошууны түшмэл ард нар үнэхээр үгширтэл үнэмшиж сүжиглэн бишрэхэд урьд сонссоноор сайд ноён хутагт Дамбийжанцангийн байдал төлвөөр авирлаж хэсүүчлэн явахад сайд хутагтын язгуурын шанзудба равжамба Жамсран хэмээгч чухам харъяат хутагт мөн бусыг магадлаж мэдэхээр малгай, эмээл, дээл, бууны зэргийг авч таниулахаар айсуй хэмээхийг урьд дам сонсож байтал тэрхүү шанзудба равжамба гэнэт ирж уулзахад, чи миний малгай, буу, эмээл зэргийг авирав уу хэмээн илтэд мэдсэнээр тулгур хэлсэнд тэр надад итгэмжлэн мэхлэгдэж чингэв хэмээн биширч, очир жинстэй малгай нэг, бие мөнгө нэг зуун хорин лан, хурган дотортой торгон дээл нэг, мөнгөн чимэгтэй бүрэн эмээл нэг, гуулин чимэгтэй сур ногт нэг, эвэр хайрцагтай тонгорог хоёр хэсэг, орос буу нэг, хадаг гуравтай өгснийг хүлээн авсны хойно миний биеийг дагалдуулан гүн Дашдоржийн тамгын газраа очиж, энэ лам манай багш ноён хутагт мөн хэмээн хэлэхэд тус хошуунаас гэр хоёрыг тусгай бэлтгэж суулгасан дараагаар сайд Дайчин чин вантны хошууны Дамдинбишрэлт хэмээх нэгэн лам хүүхэн нэгийг дагалдуулан авч тэмээ гурвыг ачсан, морьд хэрэглэлтэй явсан лугаа учирсанд тэрхүү дамдинбишрэлт надад нэгэн улаан туг өгснийг хүлээн авсан билээ. Түүн лүгээ нам нийлж төвөглөсөн зүйл үгүй гагцхүү миний нэгэн бууг бие үгүйд хэлсэнгүй гэрээс авч явжээ. Сурвалжилваас цааш явсан чимээ буй. Энэ зуны цаг Баруун хязгаарыг тохинуулахаар одсон сайюд чин ван ламаас Чин сүжигт номун ханы шавь Донров нарыг зарж миний бие зарлуулсанд, би чамд зарлагдах хүн бус хэмээх зэргээр хэлж эс очсон ба Чин сүжигт номун хан ламд мөнгө хорин лан, хадаг хоёртой ялдарын хүнээр амар эрж хүргүүлсэнд хариу хадаг өгөхөөр урьд ламын зарлагаар ирсэн тус шавийн Донров дахин ирж хэлсэн нь харьяат хутагтаас амар эрсэн хадаг өгч манай хутагтаас сайд хутагтын Дамбийжанцангийн ааш зан адил боловч царай байдал өөр хэмээх учир урвуулалгүй болгон олонд танигдуулбаас итгэмжлэх бишрэхэд сайн буй за хэмээн хэлсэн хэмээхэд, би уурсаж, намайг сайд хутагт Дамбийжанцан бус хэмээх үү, танай номун ханы тамга хэний тамга, тэр миний тамга, маргааш номун ханынд очиж барьмой. Эсвээс намайг бариул, алин боловч чадлыг үзэлцэе хэмээн догшин аашилж зарагдан исэн Донровыг занчиж буцаасан ба гүн Балбавууг цэрэг захируулахаар харьяат Цэргийн яам, жанжины газраас зарлага элч тогтох нар зарлан ирэхэд би явуулахгүй харьяат аймгаас энэ зэрэг нэгэн хүнийг дур мэдэж дагалдуулан явмой хэмээн хөндөлдөн аашилж уг зарагдсан Тогтохын жинсийг мултлан хурааж түүнийг нударгалан занчсан. Бас Дайчин ван Гүргэмжавын хошууны гэлэн Донровыг пансан цамцтай явав хэмээн түүний дүү Насанбат нарын хамтад занчиж сайд ноён хутагтын авар байдлыг тийнхүү дууриан дүрслэж мөргөл тавьж хадаг морины зэрэг аар саар юм авч гүн Дашдоржийн хошууны тайж Баранз, банди Эринчингийн зэрэг хүмүүсийг дагалдуулан авч хэсүүчлэн өргөн хүндлүүлж явтал сая санамсаргүйд тушаалаар гаргасан Хатан баатар Магсаржав нарт сэжиглэгдэн баригдаж шүүгдэхэд нэгэн удаа үнэн учрыг хэлсэнгүй, сайд ноён хутагт мөн болох төлвөөр өчиж хүргэгдэн ирэв. Өчүүхэн хүн ашиг олохыг нэгэн цагт мунхагдан санаж тийнхүү сайд ноён хутагтын нэрийг зааж олон хүнийг түйвээлэн гэнэдүүлж дарлан зовоон явсан ба угаас сурч судалсан эрэдм чадал үгүй, олон хүн мэргэлүүлэх хэмээхэд дэмий л худлаар зоос гүйлгэх ба өнгө бүрийн багачууд чулуу нуун түүн авч бэлтгэн аманд үнс үмхэх янз үзүүлж чулуу гаргаж гэнэтхэн сүжиглүүлж дураар улаа хэрэглэж хуурмаглан явсан нь чин үнэн билээ...” гэж хэлсэн байна.
Шүүх таслах яам уг хэргийг хянан хэлэлцээд “..:хэргийн эзэн банди Дамбийжанцанг халдсан олон зүйл хэргийн дотроос хүнд нэгэн зүйлийг дагаж цаазны бичгийн түшмэл хэмээн хуурмаглан явж дарлан зовоосон хууль ёсоор түүний ял хийсэн газарт нэгэн сарын дөнгө дөнгөлж ойрх хязгаарт илгээж цэрэг болгох ял унагаж илгээхийг хэлтрүүлж далан өдөр дөнгө дөнгөлж, өдөр дүүрсний хойно зуун ташуур занчсугай. Харъяат захирах засаг Далай чойнхор ван Цэдэнсоном түүнийг дураар хэрэн одуулж олныг дарлан зовоосны тул байцаахыг алдсан хууль ёсоор тавин туйван занчих албаны ялд есөн сарын засгийн пүнлүү хассугай. Газар орны засаг Цогтой түшээ гүн Дашдорж Дамбийжанцанг харьяат хошуунд дураар эзэрхүүлж агуулан олныг дарлан зовооход хүрүүлсэн нь мөн байцаахыг алдсаны тул хууль ёсоор шийтгэвээс зохивч түүний бие тэр тухайд Нийслэл хүрээн дэх харьяат аймгийн жасааны албан хааж явсны тул ял хэлэлцэхийг хэлтрүүлж гагцхүү түүний засаг тамгын хэргийг эрхлэн шийтгэсэн түшмэлийг байцаахыг алдсан тавин туйван занчих албаны ялуудад есөн сарын пүнлүү хасваас зохивч пүнлүүгүй түшмэл болох тул хууль ёсоор зохихыг үзэж гурван сар цөөтгөж, зургаан сарын пүнлүү хасах ялд нэгэн есний мал торгож тус тус цээрлүүлэн шийтгэсүгэй...” гэж Богд эзэн хаанд айлтгаж Зарлиг гуйсанд, Богд хаан бээо “Зарлигийг гуйсан ёсоор болгогтун” хэмээснийг дагаж шийтгэжээ.
 
==Жа ламын толгой==