"Нармай Монгол"-ны өөр хувилбарууд

засварлах хураангуй байхгүй
No edit summary
No edit summary
 
Дийлэнх Монголчуудыг эрхшээн байсан [[Манж Чин улс|Чин улс]] [[20-р зуун]]ы эхэнд мөхөхөд тусгаар тогтносон улс байгуулах боломж бүрдсэнээр Монголчуудын үндсэрхэг хөдөлгөөн үүссэн. [[Зөвлөлт Холбоот Улс|Зөвлөлтийн]] [[Улаан цэрэг|Улаан цэргийн]] тусламжтайгаар [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс]] байгуулагдаж чадсаны дараах хэдэн арван жилд [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс|Монголын]] гадаад бодлого бусад нутгийг гадуур үлдээж олдсон ганц орондоо тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд чиглэжээ. [[1990]] оны хувьсгалаар [[коммунизм|эв хамт дэглэмээс]] татгалзаж, [[угсаатны үндсэрхэг үзэл|үндсэрхэг үзлийг]] хориглодоггүй болсноор [[Монгол Улс|Монголд]] Нармай Монгол үзэлт олон байгууллагууд байгуулагдсан боловч өргөн хүрээний дэмжлэг олж чадахгүй л байна.
 
==Панмонголизм үгийн үүсэл==
Оросын гүн ухааны толь бичгүүдэд өгүүлснээр “Панмонголизм” хэмээх нэгэн зөнч шүлгийг Оросын нэрт гүн ухаантан В.С.Соловьев 1894 онд бичиж, энэ нь хожим “Вопросы жизни” сэтгүүлийн 1905 оны № 8-д анх хэвлэгдсэн байна. Энэ шүлэг нь “Антихристийн тухай товч туужийг хавсарган оруулсан дайн, дэвшил, дэлхий дахины түүхийн төгсгөлийн тухай гурван яриа” хэмээх гүн ухааны бүтээлд орсон байдаг аж. Энэхүү урт нэртэй бүтээлийг товчоор “Гурван яриа” хэмээн нэрлэж заншжээ. Д.Ганхуягийн орчуулсаныг оруулав.
 
Үг нь хэдий зэрлэг авч, Панмонголизм !
Үнэхээр чихэнд сонсголонтой байна.
Бурхдын тавилангаар дүүрэн
Буухиа мэдээ шиг сонсогдож байна.
 
Бузартсан Византид тэр үед
Бурхны алтан ганжир гунджээ
Хан харцгүй хамаг бүхэн
Халамжит Мессээс нүүр буруулжээ.
 
Алдар нэргүй, харь ард түмэн
Алс Зүүнээс өндийн босчээ.
Үйлийн лайтай хүнд зэвсгэнд нь
Үнсэн товрогоор эргэв, хоёр дахь Рим…
 
Өнгөрсөн Византийн хувь тавиланг
Өнөөгийн бид давтахыг хүсэхгүй.
Одоо чи Гурав дахь Рим гэж
Оросын худалч нар давтан баталж байна.
 
Бурхны гэсгээлийн зэвсгийн
Булт нөөц шавхагдаагүй, тэгж л байг.
Сэргэн боссон аймгуудын цутгалан
Шинэ цохилтод бэлтгэж байна.
 
Малайн уснаас Алтай хүртэл
Манлай жанжид Дорнын арлуудаас төрж
Толгой гудайсан Хятадын ханын дэргэд
Тоо томшгүй цэргээ цуглуулж байна.
 
Цадаж ханахгүй царцаан сүргийн
Цаадах тоог нь хэлж баршгүй.
Умрыг чиглэсэн аймгуудаас
Урьдын хүчээр хамгаалж дийлэхгүй.
 
Хоёр толгойт бүргэд ниргэгдлээ
Хоосон алдраа март даа, Орос минь.
Шалчийсан тугны чинь өөдсөөр
Шар хүүхдүүд зугаацан наадна.
 
Хайрын дуудлагаа мартаж чадах нь
Харанхуй айдас, түгшүүртэйгээ эвлэр.
Үнсэн дунд Гурав дахь Рим уналаа
Үнэндээ гэхэд дөрөв дэх нь байхгүй…
(Поэзия Серебряного Века. Москва, “Художественная Литература”, 1991 номноос авав.)
 
==Зүүлт==
Anonymous user