Ардын хувьсгал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
202.5.198.53 (Яриа) хэрэглэгчийн 544594 засварыг цуцлах
Tag: Undo
qw
Мөр 1:
1921 оны Ардын хувьсгал нь [[Монгол Ардын Нам]]ын удирдлаган дор явагдаж харийн түрэмгийллийг эсэргүүцсэн ардын бүрэн эрхт улсын төлөөх хувьсгал байсан хэмээн коммунист түүхчид үздэг. Ардын хувьсгалын ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодалын байгууллыг халж, Ардын эрхт хэмжээт цаазат [[Монгол улс]]ыг тунхагласан хэмээн нэг хэсэг судлаачид үздэг. 1921 оны хувьсгал нь коммунист биш харин үндэсний ардчилсан хувьсгал юм. 1911 оны хувьсгалыг лам ноёд харин 1921 оны хувьсгалыг энгийн ард, доод, дунд тушаалын түшмэд, цэргийн дарга, жижиг хөрөнгөтнүүд эхлүүлжээ. Уг хувьсгалыг жирийн ард иргэд
тэргүүлэн эхлүүлсэн тул заримдаа 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгал хэмээн нэг хэсэг эрдэмтэд үздэг. Зарим судлаачид 1921 оны 7-р сард ардын хувьсгал огт болоогүй, харин улаантан оросын үзлийг баримтлагч ардын намынхны зэвсэгт төрийн эргэлт болсон гэж үздэг. Энэ нь үнэний ортой юм. Учир нь ардын намын долоохон хүн арав гаруй мянган улаан орос цэрэг дагуулан нийслэл Хүрээг цэргийн хүчээр эзэлж Богд хаант монгол төрийг устгаж оронд нь улаан оросын большевик засаглал тогтоож Монголыг зөвлөлт маягийн улс болгосон юм. Ардын намынхныг ард түмэнзөвлөлтүмэн "Өглөө" кинонд гардаг шиг алга ташин угтаагүй юм. Ардын намынхан ард түмнийхээ амин зуулга болсон мал сүргийг хураан авч, шүтдэг Бурхан шашныг нь доромжилж сүм хийдийг нь шатаан устгаж эрдэмт лам багш нарыг нь хөнөөж, алтан ургийн эзэн хаадын удам, тайж язгууртан ноёдыг устгаж эхэлмэгц ард түмэн гучаад онд ардын засгаас зугатааж 45 000 монгол иргэд хил даван дүрвэсэн юм. Үлдсэн монгол иргэд нь улаантны боол болж сэхээтнүүд нь шоронд орж малаа хураалгасан ард түмэн нь ядуурч азийн хамгийн ядуу орон болсон. 1990 онд харин жинхэнэ ардын хувьсгал болж ард түмэн эрх чөлөөгөө олж, алдсан мал сүргээ эргүүлэн авч, Бурхан шашнаа шүтэх эрхтэй болж, туурга тусгаар Монгол улс болсон. Улаан хувьсгал хэмээн худалхудалporno

хөөрцөглөж улс орноо сүйрүүлсэн хүмүүс бол улаантан коммунистууд юм. Улаантнуудын засагласан далан жилийн балгаар улс орон яаж ядуурч доройтсоныг түүх гэрчилнэ. Ардын нам нь коммунист нам болж ардын хувьсгал нь улаан хувьсгал болж сүйрсэн дэлхийн цөөхөн хэдхэн улс байсны нэг нь улаан Монгол байсан.
 
==Нууц бүлгүүд байгуулагдсан нь==