Эсэн тайш: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 4:
 
=== Угсаа гарал ===
Эсэн бол Чингис хааны гавьяат өрлөг Урианхадын [[Зэлмэ|Зэлмийн]] есдүгээр үеийн ач, ойрадын [[Цорос|Чорос]] овгийн хүн бөгөөд эцэг нь ойрадын [[Батула]] чинсангийн хүү [[Тогоон тайш|Тогоон]] юм. Тэрбээр 1407 онд төрсөн бөгөөд ухаалаг самбаатай, эрэлхэг зориггойзоригтой эр болон өсөж байсан тул эцэг нь хүүгээ ихэд хайрлан, ажил үйлсдээ туслуулан, авьяас билгийг нь хөгжүүлдэг байжээ. Зүүн Монгол болон Баруун Монгол буюу ойрад нь нэгэн улсын хоёр хэсэг тул түүхийн ихэнх хугацаанд нэгдэлтэй байсан боловч гадаад дотоод учир шалтгааны улмаас, үе үе хоорондоо муудалцаж дайсагнах явдал цөөнгүй гарч байв. Чухам ийм үеийг Эсэнгийн өвөг дээдэс туулж ирсэн байна. [[Тогоон тайш|'''Тогоон тайш''']] 1439 онд нас барахынхаа өмнө хүү Эсэндээ хандан ''"Би нэг насаараа цэрэг дайнд явж, өшөөтөн дайсныг устгаж, чиний ирээдүйн зам дахь саадыг цэвэрлэв. Одоо гагцхүү нэг л хүнийг арилгаж чадаагүй. Энэ бол Аругтайн дүү Мөнхбай мөн. Хожмын өдөр чи түүний толгойгоор миний сүнсийг тахитугай"'' гэж гэрээсэлсэн байна. Энэ нь нийт монголыг нэгтгэн захирах тэмцлээ дуусгаагүй, эсрэг этгээдтэй эвлэрэшгүй тэмцэхийг шадар туслагч хүү Эсэндээ даалгасан хэрэг байв. Тэр үед [[Монголжин]] [[Урианхай|Урианхайгаас]] бусад монгол аймгуудыг Тогоон тайш [[Тайсун хаан|Тайсун хааны]] захиргаан дор бараг нэгтгэсэн байв.
 
== Улс төрийн үйл ажиллагаа ==