Даатгал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б 202.170.80.25 (яриа)-н хийсэн засваруудыг 202.70.33.90-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 3:
Аливаа эрсдэлийн гэнэтийн магадлалт шинжийн хажуугаар эдгээрийн тохиох тоо нь уг тохиолдлуудаас эмээдэг этгээдүүдийн тооноос ямагт бага байдгийг хүмүүс эрт дээр үеэс анзаарсан байдаг. Үүний сацуу хохирлыг нөхөх харилцаанд оролцогчдийн тоо олон байх тусам тэдгээрийн тус бүрийн оруулах хөрөнгийн хувь хэмжээ нь төдий чинээ бага байх болно гэдгийг ч ойлгоцгоож байв. Иймд хүмүүс ижил хэмжээний хөрөнгө нийлүүлэн түүгээрээ хохирол амсагч нэгнийгээ хохиролгүй болгох санааг олж авснаар даатгал үүссэн түүхтэй.
Даатгал гэдэг нь гэрээний үндсэн дээр нэг талаас даатгуулагч өөрийн эд хөрөнгө, ашиг сонирхлоо болзошгүй аюул, эрсдэлээс учирч болох хохирлоо нөхөх баталгаатай байх болон тохиролцсон болзлоор нөхөн авах зорилгоор даатгуулж, түүний төлөө зохих хураамж төлөх, нөгөө талаас даатгагч нь даатгуулагчид учирч болох хохирлыг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөр үүрэг хүлээж, эрх эдлэх харилцаа юм. ӨөрөөбөбөрӨөрөөр хэлбэл, даатгал гэдэг нь аливаа эрсдэлээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, ашиг сонирхлыг бүрэн бүтэн байлгах буюу хамгаалах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах үйл ажиллагаа юм.
 
Даатгал нь хохирлыг нөхөхөд чухал үүрэгтэй байдаг бөгөөд эдийн засаг хөгжих тусам түүний хэрэгцээ ихэсдэг. Даатгалын зарчмын дагуу тодорхой эрсдэлүүдийн санхүүгийн үр дагаврууд нь даатгалын компанийн хариуцлага болно. Даатгалын тохиолдол учирсан үед даатгуулагч нь хохирлыг нөхөхөд шаардлагатай хөрөнгийг байгуулсан гэрээнийхээ үндсэн дээр олж авдаг. Аж ахуйн нэгж байгууллага, иргэд нь даатгагдсан нөхцөлд нөхөн төлбөр авснаар хугацаа алдалгүйгээр үйл ажиллагаагаа сэргээх бололцоотой болдог. Өндөр хөгжил бүхий даатгалын систем нь улсын үүрч буй нэлээд ачааллыг хөнгөлдөг.