Казахстан Улсын Гадаад хэргийн яам: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Казахстан Улсын Гадаад хэргийн яамны казах хэлнээс орчуулсан хувилбар
(Өөрчлөлт алга)

16:56, 11 Тавдугаар сар 2018-ий байдлаарх засвар

Казахстан Улсын Гадаад хэргийн яам

Бүгд Найрамдах Казахстан Улсын Гадаад хэргийн яам нь БНКУлсын Дотоод хэргийн яам болон БНКУлсын Засгийн газрын нэг бүрэлдэхүүн юм. БНКУлсын төв гүйцэтгэх байгууллага, БНКУлсын гадаад бодлогын үйл ажиллагааг явуулж, БНКУлсын дипломат төлөөлөгчийн газруудын нэгдсэн системийг удирддаг.

Гарчиг

  1. Түүх
  2. Бүтэц
  3. Үүрэг
  4. Эх сурвалж

Үүрэг БНКУлсын Гадаад хэргийн яамны үүрэг

  • БНКУлсын гадаад бодлогын үзэл баримтлал, үндсэн чиглэлийг тодорхойлох, БНКУлсын Ерөнхийлөгч, Засгийн газарт зохих зөвлөмж өгөх;
  • БНКУлсын гадаад бодлогын чиглэлийг хэрэгжүүлэх, БНКУлсын эдийн засгийн гадаад бодлогыг дэмжих, олон улсын нэр хүндийг бэхжүүлэхэд туслах;
  • БНКУлсын эрх, ашиг сонирхлыг хамгаалах, гадаадад байгаа иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах;
  • БНКУлс Олон улсын энхтайван, дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлыг дипломат аргаар хангах;
  • БНКУлсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг бусад улс орон болон олон улсын тавцантай харилцах харилцааны дипломат аргуудыг ашиглан хамгаалах;
  • БНКУлсын гадаад бодлого болон гадаад эдийн засгийн стратегийн дагуу БНКУлсын Ерөнхийлөгчийн зөвлөмжийг боловсруулах, олон улсын санаачилгыг хэрэгжүүлэх;
  • БНКУлсын дипломат, консулын харилцааг гадаад орнуудтай, олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх;
  • БНКУлсын гадаад бодлого, эдийн засгийн чиглэл, хөрөнгө оруулалтын бодлого, гадаад улс, олон улсын байгууллагатай харилцах харилцааг зохицуулах зорилгоор БНКУлсын төрийн байгууллагуудын олон улсын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах;
  • Дэлхийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдлыг судлах, гадаад орны дотоодын бодлого, олон улсын байгууллагын үйл ажиллагаа, шаардлагатай мэдээллийг Казахстаны төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлэх