Александр Сергеевич Пушкин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Tags: Emoji Mobile edit Mobile web edit
Мөр 7:
Пушкины аав нь сурвалжит газрын эзэн, язгууртан, ээжийнх нь өвөө [[Абрам Петровчи Ганнибал]] нь [[Их Пётр хаан]]д бэлэг болж очсон [[этиоп]] үндэстэн [[боол]] байлаа.
 
Тэрээр [[Москва]]-д төрж, [[Петербург]]ийн орчмын [[Царское Село]] (одоогийн '''Пушкин хот''') тосгонд байрлах эзэн хааны лицейн сурагч байхдаа уншлагын шалгалтан дээр өөрийн зохиосон "Царское Селогийн дурсамж" хэмээх шүлгээ уншсанаар нэр алдар нь ихэд түгж, [[1820]] онд анхны [[найраглал]] болох "[[Руслан Людмила хоёр]]"-ыг бичжээ. 1811  онд Петербургийн Хаан сууринд нээгдсэн лицей  хэмээх  хаалттай сургуульд  авга  ах, нэлээд  нэрд  гарсан  шүлэгч Василий  Львович  Пүүшкин нь  аваачиж  оруулжээ. Тэнд  6 жил  суралцаж  ерөнхий боловсролыг бүрэн  эзэмших  ёстой аж. АС нэг  их  сайн сурдаггүй 😠😤😡 боловч  яруу найрагт  их  дуртай, авъяастайг  нь багш  нар нь цөмөөр  хүлээн зөвшөөрсөн  байдаг. 1812 оны  дайн түүнд  эх оронч  сэтгэгдлийг  гүнзгий төрүүлсэн.Хэвлэгдэж уншигчдад  анх хүрсэн шүлэг  нь  1814 оны “Вестник Европы” сэтгүүлд хэвлэгдсэн “Шүлэгч  андаа” шүлэг  болой. 1815 онд шалгалтан дээр  “Хаан суурин  дахь  дуртгал”  шүлгээ уншиж, өвгөн Г.Державиныг догдлуулж  байв. 1817 онд лицей сургуулиа төгсөж Гадаад яамны  газар  ажиллахаар хуваарилагдсан. 1820 онд “Руслан, Людмила  хоёр”  гэдэг романтик  найраглалаа бичжээ. 
 
Пушкин  “Эрх чөлөөний  магтуу”  зэрэг хаант засгийн эсрэг чиглэсэн шүлэг бичсэний учир  нэгдүгээр  Александр хаан  түүнийг  Сибирьт цөлөх  гэсэн  боловч Карамзин,  Жуковский нар  санаа тавин  хөөцөлдөж  Оросын өмнөд нутагруу   анх  удаа нутаг  заан  явуулжээ. Ийнхүү  Кишинёвт  хоёр жил  гаруй  суужээ. [[1823]] он хүртэл тэнд байхдаа [[Кавказ]], [[Крымын хойг]]оор аялж, "[[Кавказад олзлогдогсод]]", "[[Бахчисарайн оргилолт булаг]]" найраглалуудаа бичсэн нь өндөр үнэлэгдэх болсон юм. [[1823]] онд [[Одесса]] руу нүүсэн ч дахин засгийн газартай сөргөлдөж, [[1824]] онд эцэг эхийнхээ амьдарч буй Умард Оросын [[Псков]] мужийн Михайловское тосгон руу цөлөгдөв. [[1826]] онд [[Николай I (Оросын хаан)|Николай I]] хааны өршөөлд багтаж Петербургт буцаж ирсэн байна. Гэвч [[1825]] онд гарсан [[декабристууд]]ын хуйвалдааны дараа бий болсон улс төрийн нөхцөл байдлын улмаас Умард Орост байх үедээ бичсэн "[[Борис Годунов]]" зэрэг шүлэг найраглалуудаа хэвлүүлэх зөвшөөрөл авч чадалгүй, засгийн газрын хараа хяналтан дор амьдарч байв.
Мөр 20:
 
    [[1831]] онд [[Наталья Пушкина|Наталья Гончарова]] хэмээх бүсгүйтэй гэрлэж, улмаар хаанаас язгууртны хэргэм хүртэж, хааны ордонд орох эрхтэй болсон боловч Пушкин түүнийг үзэсгэлэн төгс эхнэрийг нь хааны ордонд оруулахын тулд хийсэн алхам хэмээн доромжлол мэтээр хүлээн авчээ. [[1837]] оны [[1 сарын 27]]-нд тэрээр эхнэрт нь санаархагч [[франц]] үндэстэн [[Жорж Дантес]] гэгчтэй [[дуэл]] хийж, уг тулаанд авсан шархаа даалгүй 2 хоногийн дараа амьсгал хураажээ. Дуулианаас айсан хаант засаг ойр дотныхныг нь л оролцуулсан оршуулгыг нь нууц байдлаар зохион байгуулж, Михайловское тосгоны ойролцоо орших Успенскийн дацангийн оршуулгын газарт хөдөөлүүлсэн байна.Пүүшкиний  бүтээлийг  1.Шүлэг, 2. Найраглал  /12 найраглал бий/, 3.Үлгэрүүд /6 үлгэр  бий/, 4. Жүжгийн зохиолууд /”Борис  Годунов”,  “Харамч рыцарь”,  Моцарт  Сальер хоёр”, “Чулуун зочин”, “Тахлын үеэрх найр”, “Русалка”,  “Рыцарийн  үеийн явдлаас”/,  5.Хүүрнэл зохиол, 6.”Евгений  Онегин”,  “Пугачёвын түүх”,  7.Шүүмж,  нийтлэл, 8.Намтарын  холбогдолтой тэмдэглэл гэж ангилдаг. 
 
== Бүтээлүүд ==
Пушкины бүтээлүүдэд [[Вольтер]]ын хошигнол, [[Жорж Гордон Байрон|Байрон]], [[Уильям Шекспир|Шекспирийн]] уянгалаг шинж чанарын нөлөө ажиглагддаг.