Доржийн Сүхбаатар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 53:
2015 онд “Авралын сургаал” хэмээх номоо бичиж хэвлүүлэв.
 
Д.Сүхбаатар нь "Ээж минь миний Бурхан", "Аав минь миний Бурхан", "Бурхан багш дор мөргөмүү", "Замбуулин", "Хэрлэн гол минь", "Монголчууд", "Ерөөл тавин золгоё" зэрэг шүлэг бичиж туурвисан. 2018 онд "Буянтай ээж минь" хэмээх дуу зохиож, видео клип хийж, олны хүртээл болгосон.
 
Д.Сүхбаатарын хамгийн том бүтээл бол түүний хорин жилийн турш хуримтлуулсан судалгаан дээр тулгуурлаж хоёр жил бичиж, 2005 онд хэвлэгдсэн “Бурхан - Хүмүүн ертөнц” хэмээх 711 хуудас ном юм. Энэ ном нь 8 бүлэг, 72 хэсэгтэй, монгол, орос, англи хэл дээр 79 ном, эх сурвалжийг ашиглаж бичсэн дэлхийн хэмжээний томоохон бүтээл юм. Зохиогч энэ номондоо дэлхийн өрнө, дорны хүчирхэг үндэстнүүдийн түүхэн хөгжил, их хаадын түүх, дэлхийн шашинууд түүний дотор буддын шашны сургаал, дэлхийн соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн өргөн сэдвийг хамруулж чаджээ. Монголд анх удаа дэлхийн том шашнуудын харьцуулсан судалгаа хийж, энэхүү номондоо тусгажээ. “Бурхан - Хүмүүн ертөнц” ном нь уншигч, судлаачдын анхаарлыг ихэд татсан онц сонирхолтой шилдэг ном гэгдэж байлаа.