Халхын голын дайн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 1:
{{Инфобокс дайн
|conflict=Халхын голын байлдаан
|partof= [[ЗХУ-Японы хилийн дайнууд]]
|campaign=
|image=[[Зураг:SovietArmouredVehicle.jpg|300px]]
|caption=Халх голын нэгэн тулалдааны үеэр устгагдсан Зөвлөлтийн [[БA-10M]] загварын хуягт машин
|date=1939 оны 5 сарын 11 - 9 сарын 16
|place=Монгол улс, Халхын гол
|casus=
|territory=Мана уулын орчмын газар нутгийг Японд алдсан ба хожим Хятадын нутаг болсон
|result=ЗХУ-ын бүрэн ялалт, Монголын хувьд хохирол дагуулсан ялалт
|combatant1= [[Зураг:Flag_of_the_Soviet_Union_1923.svg|22px]] [[ЗХУ]]
[[Зураг:Flag of the People's Republic of Mongolia (1924-1940).svg|22px]] [[БНМАУ]]
|combatant2= [[Зураг:Merchant_flag_of_Japan_(1870).svg|border|22px]] [[Японы эзэнт гүрэн]]
[[Зураг:Flag_of_Manchukuo.svg|22px]] [[Манж-Го]]
|commander1=[[Зураг:Flag_of_the_Soviet_Union_1923.svg|22px]] [[Георгий Жуков]]
[[Зураг:Flag_of_the_Soviet_Union_1923.svg|22px]] [[Григорий Штерн]]
[[Зураг:Flag of the People's Republic of Mongolia (1924-1940).svg|22px]][[Хорлоогийн Чойбалсан]]
|commander2=[[Зураг:Merchant_flag_of_Japan_(1870).svg|border|22px]] [[Комацүбара Мичитаро]]
|strength1=57,000 цэрэг,
515 нисэх онгоц, 498 танк, 542 их буу,385 хуягт машин
|strength2=38,000 (анх), 75,000 цэрэг(дахин нэмснээр),
700 нисэх онгоц, 181 танк, 500 их буу<ref name="Glantz">Glantz, David M.; and House, Jonathan. ''When Titans Clashed: How the Red Army Stopped Hitler''. Lawrence, KS: UP of Kansas, 1995. ISBN 0-7006-0899-0 p. 14.</ref>
Modern western estimate:
45,000 killed and wounded,
3,000 captured<ref>"Nomonhan: Japanese-Soviet Tactical Combat, 1939. Leavenworth Papers №2. by Edward J. Rea""Nomonhan: Japanese-Soviet Tactical Combat, 1939. Leavenworth Papers №2. by Edward J. Rea" Combat Studies Institute, fort Leavenworth, Kansas, 1981</ref>
|casualties1=Архивын судалгаагаар
9,284 амь үрэгдсэн<ref name="drea2">{{cite web|url=http://www.cgsc.edu/carl/resources/csi/drea2/drea2.asp|title="Nomonhan: Japanese-Soviet Tactical Combat, 1939. Leavenworth Papers №2. by Edward J. Rea"|language=en|publisher=Combat Studies Institute, fort Leavenworth, Kansas, 1981|accessdate=2010-06-20|deadlink=404|archiveurl=https://web.archive.org/20100505201714/www.cgsc.edu/carl/resources/csi/drea2/drea2.asp|archivedate=2010-05-05}}</ref>,
15,251 шархадсан, монголын талаас 274 хүн алуулсан<ref>Baabar (1999), p. 389</ref>
|casualties2=Японы засгийн газрын мэдэгдэл
8,440 амь үрэгдсэн,
8,766 шархадсан
ЗХУ-ын мэдэгдэл
60,000 үрэгдсэн ба шархадсан,
3,000 олзлогдсон

'''Халхын голын байлдаан''' нь зарлагдаагүй [[ЗХУ-Япон хилийн дайн]] буюу Япон-Зөвлөлтийн дайны гол байлдаан байжээ. Энэ байлдаан Японд Номонханы хэрэг явдал<ref name=Drea>Drea, Edward J. ''[http://www.cgsc.edu/carl/resources/csi/drea2/Maps.html "Leavenworth Papers No. 2 Nomonhan: Japanese Soviet Tactical Combat, 1939 – MAPS"'']'' – Retrieved: 13 May 2007.</ref> гэж нэрлэгдсэн. [[Номонхан]] гэж Монгол - Манжийн хилийн орчимдох уул ажээ.

==Дайны урьдач нөхцөл==
Ямартай ч 1939-онд Халх голд болсон энэхүү байлдааны ажиллагааг дайн, байлдаан, тулалдаан байсан уу гэдэг дээр одоо болтол маргалдаж байна.

Энэ нь 1927 оноос Токиогийн улс төр-бизнесийн , цэрэг-улс төрийн зүтгэлтэн нарын хувьд томоохон асуудал тулгарсанаар эхлэв.(Токиогийн бусдын газар нутагт тэр дундаа Манжуур, Хятад, Оросын Алс Дорнод, Сибирьт өнгөлзөх бодлогоо үүнээс аль эрт 1889 оноос хэрэгжүүлж эхэлсэн) 1918 оны Дэлхийн 1 дүгээр дайны үеэр аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, гадаад худалдааны өндөр өсөлт дагуулсан бол дайны дараахь Версалийн гэрээгээр шийдвэрлэгдсэн Ази дахь Германы колонийн эзэмшлийн асуудлаар болон Өрнөдийн түнш орнуудын байр суурь,түүний бодлогын үр нөлөө, 1929 оны /худалдааны болон 2,3 талт хэлэлцээрүүдийн заалтын улбаатай нэг талаар нөлөөлсөн/дэлхийн эдийн засаг санхүүгийн хямрал Японы эдийн засагт хүндээр тусч,1937 оноос өдүүлсэн [[Хятад-Японы хоёрдугаар дайн]], Манжуурт цөмрөн орсон ажиллагаатай холбоотой Үндэстнүүдийн лигийн тавьсан удаа дараагийн хориг арга хэмжээнээс үүдэн гадаад ертөнц дэх байр суурийг нь үлэмж сулруулсан байна. Ялангуяа Хятадад ихээхэн хэмжээний зэвсэг-техник, байлдааны нисэх онгоц, танк , цэргийн мэргэжилтэн, зөвлөх нарыг Монгол,Дундад Ази-Дорнод Туркестаны (Шинжаан) нутгаар дамжуулан илгээх зэргээр ЗХУ тусламж үзүүлж дайн байлдаанийг ихээхэн цаг хугацаагаар сунжруулсан хийгээд байгалийн баялаг, түүхий эдийн гадаад импортоос хэт хараат байдал нь ч үүнд нэрмээс болж байлаа.Энэ байдал нь бизнесийн хүрээнийхэнд том цохилт болсон тул цэргийнхнээ шахаж эхлэв. Ази, Номхон далайн бүс нутаг дахь Франц,АНУ, Их Британитай ашиг сонирхолын зөрчлийн улмаас дурамжхан байгуулсан /Үүнд АНУ, Англитай байгуулсан "Японы Тэнгисийн Цэргийн Флотын хөлөг онгоцнуудын зэвсэглэлд хязгаар тогтоосон холбогдох/ тэдний зүгээс тавьсан зарим заалт, Хятадын зүүн хэсгийн нутагт явуулсан байлдааны ажиллагаа нь амжилтгүй болсон нь Токиогийн Цэргийн дээд командлалын удирдлагуудад энэ байдал таалагдсангүй. Геополитикийн нөлөөний хүрээгээ тэлэх бодлогоо цэргийн хүчээр шийдэх замыг сонгож үүнийхээ дагуу "Аугаа Их Дорнод Азийн Хөгжил-Цэцэглэлтийн Төлөвлөгөө" гэгч улс төрийн үзэл, суртал нэвт шингэсэн төлөвлөгөө боловсрууллаа. Хэрэгжүүлэх Өмнөд ба Умард гэсэн үндсэн стратегийн 2 чиглэл байв.Өмнөд чиглэл бол Номхон далай, Австрали, Индонези, Бирма, Энэтхэгийн чиглэлээр цохилт өгч АНУ,Английн колонуудийг булаан авах бол Умардынхаар бол эх газраар Хятадыг буулган авах, Манжуур,Монголоор түшиц болгон ЗХУ-тай байлдаж Сибирь Алс дорнодийн чиглэлээр цохилт өгч Уралын нуруу хүртэл эзэмшлээ тогтооход оршиж байлаа.Энэ нь дээд цэргийнхний хувьд 2 хуваагдах шалтгаан болсон, зөвхөн аль нэгийг нь сонгох байсан гэж манай зарим улс төрчид, сэтгүүлчид ташаа ойлгодог.Дээд командлал нь бололцоо бүрдсэн тохиолдолд 2-ыг зэрэг хэрэгжүүлэх байсан нь тодорхой.Маргаан болсон нь зөвхөн аль чиглэлд эхний ээлжинд хэрэгжүүлэх вэ гэдэгт байсан ажээ. Энэ нь хожим ЗХУ дэлхийн 2 дугаар дайнд татагдан орж [[Москвагийн тулалдаан|Москва]] болон [[Ленинградын бүслэлт|Ленинградын хамгаалалт]],Сталинградын тулалдааныг үр дүнг хэрхэн эргэх вэ? гэдгийг харгалзан Квантуны армийн Жанжин Штаб 1941-1943 онуудад Манай Халх гол, ЗХУ-ын Алс дорнодийн Уссури,Амар мөрний сав газар дахин цэргийн хүч хуримтлуулж илүү няхуур [[Кантокуэн]] хэмээх цэргийн шинэ ажиллагаанд бэлтгэж, төлөвлөн зөвхөн Токиогоос ирэх дээд командлалынхаа тушаалыг хүлээж байсан байна.(Үүнд Япон улсын өөрийн ба [[НКВД]]-ийн Алс Дорнодын Сөрөг Тагнуулын Архив,МУ-ын ТЕГ-ын Архивийн материал, хилийн чанадад тагнуулын үүрэг гүйцэтгэгч нарын мэдүүлэг зэрэг нь одоо нэгэнт ил болжээ.) Энэ ч утгаараа Халхын голын байлдаан.
Токиогийн цэрэг-улс төрийн Өмнөд,умард бүлэг нь зорилго,үзэл баримтлал, зармын хувьд ч,геополитикийн болон улс төрийн бүлгийн ашиг сонирхол Стратегийн болон тактикийн талаасаа ямар ч ялгаа байсангүй. Бие биенийхээ тактикийн зорилго чиглэлийг зарчмын хувьд үгүйсгэдэггүй байв.Зөвхөн аль чиглэлд эхний ээлжинд вэ? гэдэгт ширүүн маргаан өрнүүлжээ.
Зөвлөлт Холбоот Улсын хувьд Европ тивээсээ Нацист Герман, Балтийн тэнгисээс Финланд, Кавказаас Иран, Хар тэнгист Турк,Сибирь-Алс Дорнодоос Японы гэх геополитикийн бүслэлтэнд ороод байлаа. Коминтерний болон Сталины болгоомжлол нь юуны түрүүнд ямар ч үнээр хамаагүй 2 фронтод зэрэг байлдах аюулаас зайлсхийх зорилгоор Монголыг бусдад алдахгүй байхыг чухалд авч үзсэн. Өвөр Байгалын сав, Сибирийн төмөр замыг алдвал Сибирь, Урал дахь Цэрэг-Стратегийн Аж үйлдвэрийн түшиц орон зай үгүй болно гэдгийг тооцож Монголын талаарх ЗСБНХУ-ын бодлого гол төлөв Коминтернээр дамжин илэрч байлаа. Тухайлбал Коминтерний дорно дахины нарийн бичгийн дарга нарын 1929 оны 1-р сарын 7-ны өдрийн зөвлөлгөөний илтгэлд: “Монголын нутаг дэвсгэр нь олон улсын тусгай ач холбогдолтой юм. Тэрхүү нутаг дэвсгэрийн хэмжээ нь Англи, Герман, Францыг нийлүүлснээс их бөгөөд хүн ам нь 800 мянгахан юм. Монгол орныг империалистууд, дэлхийн хувьсгалын дайснуудын нөлөөнд оруулахгүйн тулд тэрхүү нутаг дэвсгэрт тогтоосон нөлөөгөө хадгалж байхад манай гол зорилт оршино хэмээн үзсэн.
Мөргөлдөөний цаад шалтгаан: Сталины логик
Япончууд Манжгогийн тоглоомын улс байгуулснаасаа эхлээд энэ нутагт хамаарах монголчуудыг "онцгойлон дотночилж" тэдэнд тусгай эрх олгожээ. Монголчууд ч Японыг Хятадын дарлалаас чөлөөлөгч ивээн тэтгэгч гэж харж байсан юм. 1937 онд эхэлсэн Хятад-Японы дайнаар нийт Өвөр Монголыг эзэлсэн япончууд монголчуудад Хятадын талхидлаас авран чөлөөлөгчийн дүрд чадамгай тоглож, "соёлжиж гэгээрэхэд" нь туслах болжээ. Энэ байдал Гадаад Монголд халдварлахаас Сталин ихэд болгоомжилсон байна.Монгол улсад коммунист намын 10 мянган гишүүн байх атал лам нарын тоо тэднээс даруй арав дахин их байлаа. Иймээс Япон талыг баримтлах өндөр магадлалтай лам нар, язгууртнууд, сэхээтнүүдийг устгахыг Монголын удирдагчдад тулгах болсон байна. Үүнийг нь Монголын төрийн удирдлага эс хүлээн авч, арга саам гарган залилах гэж оролдох болжээ. Сталин зөвлөлтийн цэргийг Монголд байрлуулах асуудлыг ч тулгаад Монголчууд хүлээж авсангүй. Иймээс өргөн хэмжээг хамарсан их хядлага өөрөө зохион байгуулсан байна.

===Монголын байр суурь===
{{Гол|Их Хэлмэгдүүлэлт (Монгол)}}
{{Гол|Манжуурын бага хурал}}
Манжгонууд БНМАУ-ын талууд аль аль нь үүссэн нөхцөл байдалд хүлээцтэй хандаж байсан тул дорнод хилд буй болсон хилийн маргааныг гэрээ хэлэлцээний журмаар зохицуулж болно гэж Монголын удирдагчид үзэж байлаа. Манжуур өртөөнд болсон Япон-Манжго-Монголын хилийн хэлэлцээнд Монголын тал Ерөнхий сайдын орлогчийн төвшинд идэвхитэй оролцож байлаа. Хэрэвзээ Монголчууд Манжго улсыг хүлээн зөвшөөрвөл Япон улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч болно гэсэн санал ч гарчээ. Иймээс Монголын удирдагчид Манжгогийн талтай хилийн маргаанаа аль болох өөрснөө зохицуулах хүсэлтэй болоод иржээ. Иймээс ч Ерөнхий сайд Гэндэн “Монгол улс Манжготой байлдах ямар ч хүсэлгүй, ийм юм хүсч байгаагаараа япон орос хоёр л байлдана биз” гэсэн утгаар санаагаа илэрхийлж байв. Чухам ийм бодолтой байсан учир зөвлөлтийн цэргийг Монголын нутагт оруулж байршуулахын эсрэг байсан юм.

===Сталины авсан арга хэмжээ===
{{Гол|Их Хэлмэгдүүлэлт (Монгол)}}
{{Гол|Лхүмбийн хэрэг}}
Монголчууд Японоор өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж улмаар тэдэнтэй ойртож магадгүй болох нь Зөвлөлтийн Алс Дорнодын бодлогод тун аюултай үзэгдэл болох байлаа. Монгол үндэстэнд хандаж байгаа япончуудын заль мэх нь тэднийг Хятадын төдийгүй Зөвлөлтийн эсрэг алхам руу чиглүүлж болох юм. Чингэвэл Гадаад Монгол нь Барга болон Өвөр монголчуудын замаар орно. Иймээс Сталин эрс арга хэмжээ авчээ. Тэрээр Манжуурын хэлэлцээг таслан зогсоож Монголын төлөөлөгчдийг эргүүлэн татаад, Улаанбаатарт авчирч буудан хороов.Үүнтэй нэгэн зэрэг Манж-гогийнын төлөөлөгчдийг Япончууд баривчлан авч Мүгдэнд цаазлан хороосон ажээ. Ерөнхий сайд Гэндэнг огцруулж Москвад дуудан авч одлоо. Тэр даруй Зөвлөлтийн цэргийг Монголд оруулж ирэв. Лам нар болон язгууртан, сэхээтний эсрэг хандсан их хядлагыг эхлүүлэн насанд хүрсэн эрчүүдийн 20 хувийг цаазлан устгажээ. Хилийн маргаан дорвитой том тулалдаан мөргөлдөөнөөр шийдэгдэхээс өөр гарцгүй боллоо.

== Үйл явдлын угтвар нөхцөл ==
1939 онд Япончууд Манжийн нутгийг эзлэж Манж-Го нэртэй улс байгуулсанаар Монгол улсын хил нийлэх болсон байна. Манж-Го, Монголын хоорондох хилийг Япончууд [[Буйр нуур]]т цутгах [[Халхын гол]] гэж үзэж байсан боловч монголчууд Халх голоос зүүн чигт 16 км-н цаана орших Номонхан тосгон хүртэл Монгол улсын нутаг гэж үзэж байсан юм.1938 онд Японы Эзэн Хааны Армийн Жанжин Штабт Квантуны удирдлага ЗХУ-ын эсрэг “Хатиго” нууц нэртэй дайны төлөвлөгөөг боловсруулсан батлуулсан байжээ. Энэ үед Япон Манжуурт Японы эзэн хааны хуурай замын цэргийн 1,3 сая албан хаагч Монгол улс, ЗХУ-ын хилийн зүүн хязгаарт яг хажууд ирж байрласан байсан юм. Японы “Хатиго” төлөвлөгөөний “Б” хувилбар нь Монголын зүүн хязгаарыг эзлэн авч түшиц газраа болгоод цаашлаад Байгаль нуур орчмоор ЗХУ уруу дайрах зорилго байв. Энэ бол Европын фашист Герман, Итали удахгүй дэгдээх дэлхийн II дайны эхний цуурай, фашистуудын дорно зүгийн холбоотон байсан Японы армийн зүүн талд дэгдээх дайны бэлтгэл үе нь байлаа.[[Манж-Го]]гийн арми нь үндсэндээ 1939 онд Японы [[Квантуны Арми]]йн командлагч генерал [[Комацүбара Мичитаро]]д захирагдаж байжээ.Улаан армийн цэргүүд [[Сибирь]]-[[Манжуур]] ын хилийг хамгаалах үүрэгтэй Өвөр-Байгалын цэргийн тойргоос ирсэн 57-р тусгай [[корпус]]ын харъяанд байв.Японы цэрэг манай улсад халдан түрэмгийлж дайн өдөөсөн нь зохих арга хэмжээ авахад хүргэв. Улс орны амьдрал, бүх ажлыг “Шууд дайны байдалд захируулан” явуулсны дээр фронтод туслах хөдөлгөөн орон даяар өрнөсөн байна. Юуны өмнө МАХЦ-ийн нэгтгэл, ангиудыг бие бүрэлдэхүүн болон зүтгэх хүч, техник хэрэгсэлээр хангах яаралтай арга хэмжээ авав. Энэ зорилгоор байлдаж буй 5,6,7,8 дугаар морьт дивизийн орон тоог нөхөн хангах, бэлтгэл дарга, цэргүүдийг татаж сургуулилах, түр цэрэг татах ажлыг эхэлсэн байна. Ээлжит цэрэг татлагыг явуулснаар цэрэгт татвал зохих насны 18605 хүнээс 8405 хүнийг цэргийн албанд татаж, нэгтгэл ангиудын орон тоог нөхөн хангав. Эдгээр арга хэмжээний үр дүнд МАХЦ-ийн бие бүрэлдэхүүн 17,5 мянга болж үүнээс 8575 нь байлдаанд оролцсон байна.БНМАУ-ын цэргийн тухайд нийт хилийн ба дотоодын цэргийг оруулаад 18 000 хүн бүхий бие бүрэлдэхүүнтэй, 10 [[хөнгөн танк]], 30-40 [[их буу]], 40 гаруй [[нисэх онгоц]], 50-60 [[хуягт машин]]тай байв.
ЗСБНХУ, Япон улсын хооронд 1925 онд дипломат харилцаа тогтсон ч наран улсын милитарист хүрээлэл умард хөршийнхөө эсрэг нилээд түрэмгийлэх төлөвлөгөө боловсруулсаар байлаа. Япон улс ЗСБНХУ –ын эсрэг хийх дайны бэлтгэлийн үндсэн санааг 1927 онд Японы засгийн газрын тэргүүн болсон ерөнхий сайд Гиити Танако томьёолон, боловсруулснаар хожим нь “Танакийн меморандум” нэршин алдаршсан билээ.
1928 оны эхээр Япон улс түүхий эдийн баазтай болох, ЗСБНХУ, БНМАУ, Хятад руу хийх түрэмгий дайны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд цэрэг түшиц газар эзлэх зорилгоор цэргийн түрэмгийлэлд шаргуу бэлтгэх болсон юм. Манжуурыг довтлохоос өмнө 20 –иод оны төгсгөл, 30 оны эцэс гэхэд ЗСБНХУ-ын эсрэг “Оцу” гэсэн нууц нэртэй цэрэг-стратегийн төлөвлөгөө боловсруулагдсан байв. 1933 онд японы цэргийнхэн Манжуурыг эзэлмэгцээ нутаг дэвсгэр дээр нь цэргийн төрөл бүрийн байгууламж барихын зэрэгцээ ЗСБНХУ, Монголын хил рүү төмөр болон засмал зам тавьж эхэлсэн байна.Энэ хугацаанд Японы Жанжин штабын тагнуулын хэлтсийн/зохиогч нь хожмоо дэслэгч генерал болсон, хошууч Канда Масатанэ/ аналитик суурь баримт бичгийг бүрдүүлэх даалгавар бүхий японы тагнуулынхан улам ажиллагаагаа идэвхжүүлэв.
“Оросын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагааг судлах материал” нэртэй нууц илтгэлд хорлон сүйтгэх үйл ажиллагаа нь ирээдүйн дайнд онцгой чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ.”Иймээс Оросын эсрэг хорлон сүйтгэх үйл ажиллагаанд багтаж буй ажил бол нилээд олон хэлбэртэй байх бөгөөд бүх дэлхий хамрах үйл ажиллагаа болох ёстой хэмээн зохиогч нь онцлон тэмдэглэж байв.”ЗСБНХУ-ын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байсан японы тагнуул, нууц ажилтнуудад японы жанжин штабаас сайшаагдсан зөвлөмж энэхүү илтгэлийн үндсэн дээр өгөгддөг байсан бөгөөд хожмоо энэ зөвлөмж тэдний үйл ажиллагааных нь удирдамж болсон билээ.ЗСБНХУ , Хятад , Солонгосын нутаг дэвсгэр дээр хэрэгжүүлж буй энэ тагнуулын ажиллагааны удирдах төв нь Оросын иргэний дайны үед байгуулагдсан ЯЦТГ/японы цэргийн төлөөлөгчдийн газар/ байв. Монголын нутаг дэвсгэр дээр цагдаагийн улс төрийн албаны 3 дугаар тасаг, хилийн цагдаагийн отрядын онцгой тасгууд хорлон сүйтгэх идэвхтэй үйл ажиллагааг явуулж байв./1/ Зөвлөлт Оросын эсрэг ажилдаа ЯЦТГ оросын цагаантны дүрвэгсдийг өргөнөөр ашиглаж байлаа. Тухайлбал, 1938-1939 онуудад, 1939 оны 04 сарын19-ны ЗСБНХУ-ын ДЯЯАК, АБЕГ-ын өгсөн тойм танилцуулгад тэмдэглэснээр Япон, Германы абверийн тагнуулуудын удирдлага дор ажилладаг, тэдний хөрөнгөөр байгуулагдсан ОФХ/”Оросын фашист холбоо”/ хэмээх байгууллага идэвхтэй ажиллаж байсан тухай тэмдэглэжээ. Энэ байгууллага нь дайсны хорлон сүйтгэгчид, алан хядагчид, нууц ажилтнуудыг ЗСБНХУ-ын нутаг дэвсгэр дээр байршуулах ажлыг зохион байгуулдаг байв.ОФХ-ны алс Дорнодын болон европын их хурал дээрээ ЗСБНХУ-ын эсрэг явуулах дайнд фашист гүрнүүдийг дэмжих, зөвлөлтийн нутаг дэвсгэр дээр хорлон сүйтгэх – тагнуулын үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай шийдвэр гаргаж байжээ./2/
1938 онд Японы жанжин штаб өөрийн тагнуулын нууц мэдээг харгалзан “Оцу” төлөвлөгөөндөө тодотгол оруулжээ. Тухайлбал, 1938-1939онд Алс Дорнод Зөвлөлтийн хотуудыг дараагийн зорилгоо хэрэгжүүлэх зорилгоор манжуурт ихээхэн хэмжээний цэрэг оруулахаар тусгаж, түүний зэрэгцээ БНМАУ руу цөмрөн орохоор төлөвлөсөн байна.Зөвлөлт-монгол, монгол-манжуурын хил дээр ноцтой өдөөн хатгалга гарч болзошгүйг зөвлөлтийн тагнуулчид анги салбарууддаа урьдчилан анхааруулж байсан төдийгүй тэд японы тагнуулын байгууллагуудын үйл ажиллагаанд сөрөг ажиллагаа үзүүлэхээр чармайж байжээ.Хилийн отрядуудын дарга нарт илгээсэн 1939. 04. 21ний Приморийн тойргийн ДХАК хилийн цэргийг удирдах газрын тагнуулын байгууллагын зааварт: ”Сүүлийн үед Квантуны армийн штаб болон японы тагнуулын байгууллагууд манай хилчдийг олзлох, хил дээр өдөөн хатгалгын чанартай зөрчил гаргах, манай хилийн зурвас болон бэхэлсэн цэгүүд дээр тагнуул хийх, хилийн шугамд офицерын бүлэг ажиллуулах, япончууд сонирхож буй чиглэлүүддээ нууц ажилтнууд байршуулах зэргээр тагнуулын үйл ажиллагаагаа идэвхжүүлж байна...” гэжээ./3/Тактикийн тагнуулын төлөөлөгчдийн эх сурвалжууд ч БНМАУ-ын хил орчим болон Манжуурын нутаг дэвсгэр дээр японы цэргийнхний үйл ажиллагаа идэвхжиж байгаа тухай мэдээлж байжээ. 1939 оны 4 дүгээр сарын 22-ны Читийн хилийн тойргийн тагнуулын тасгийн тойм танилцуулгад: японы хээрийн цэргийн бүрэлдэхүүнээс сонгон татаж Манжуурт хилийн найман гарнизон байгуулах тухай Японы цэргийн сайд Итагакийн шийдвэр 1938 оны 12 дугаар сард гарсныг мэдээлжээ. Уг шийдвэрт эдгээр гарнизонууд нь Квантуны армийн командлагчид захирагдаж, бэхлэгдсэн районуудыг хамгаалах цэргийн ангиудын харилцан ажиллагааг тусгасан байна.Мөн уг баримт бичигт Хайлаарын хилийн 8 дугаар гарнизон байгуулах тухай шийдвэр туссан байжээ./4/ /Хайлаарын бэхлэлтийн районд Халхын голын үйл явдал идэвхтэй оролцсон 23 дугаар явган дивиз шилжин байрласан байв./Японы арми Манжуур болон БНМАУ-ын хил дээр хүчээ зузаатгасаар байгааг Москва мэдэлгүй өнгөрөөгүй байсан гэдгийг эдгээр баримт бичгүүд гэрчилдэг.Жанжин штабын тагнуулын удирдах газрын мэдээнд 1938 эцсээр Манжуурт хилийн гарнизонуудыг шинэчлэн зохион байгуулах, 1938 оны 11 дүгээр сард цэргийн мэргэшсэн тагнуулч, дэслэгч генерал Комацубара Мититарогоор командлуулсан 23 дугаар явган дивизийг Хайлаарт шилжүүлэн байрлуулах, 1939 оны эхний саруудад Хайлаарт японы цэргүүд хүчээ үргэлжлүүлэн хуралдуулсаар байгаа тухай дурдсан байна./5/
Манай улсын болоод цэргийн удирдлагын хувьд Манжуурт болон БНМАУ-ын зүүн хил дээр япончуудын бэлтгэл ажлын явцын тухай хамгийн үнэ цэнэтэй мэдээллийн эх сурвалж нь зөвлөлтийн тагнуулч Рихард Зорге байсан бөгөөд тэрээр орон нутгийн мөргөлдөөнд хүргэх өдөөн хатгалга япончууд 1939 оны хавар хийхээр төлөвлөж байгааг мэдээлж байжээ. Хятадад явуулж байсан дайнаас улбаалан япончууд Зөвлөлтийн эсрэг шууд дайн эхлүүлэх боломжгүй гэж тэр үзэж байлаа. /6/Барууны мэдээллийн эх сурвалжууд энэ үйл явдлын үнэлэхдээ өөр бусад мэдээлэл байхгүйгээсээ болж хүлээцтэй байр суурийг баримтлан япончуудын мэдээлэл дээр тулгуурлаж иш татаж байв.Ройтерс агентлагийн сурвалжлагчийн Америк руу явуулсан мэдээнд “Гадаад Монгол, ЗСБНХУ болон Манжуурын хил дээрх том хэмжээний байлдааны эхлэлийг тайлбарлахад хүндрэлтэй байна.Малын бэлчээр ихээхэн хэмжээгээр эзлэн авах гэсэн шуналтай монголчуудаас үүдэн энэ мөргөлдөөн үүсэж байна гэсэн японы цэргийнхэн нотолж байна” /7/. Энэ будлиан гарах болсон шалтгааныг тайлбарлах чин сэтгэлийн оролдлого мэдээж, байсаан. Английн “Чайна пресс” сонины 1939 оны 5, 6 дугаар сарын дугааруудад: эдгээр шалтгаан нь нэгдүгээрт, англи-зөвлөлтийн хооронд цэргийн хэлэлцээр байгуулахыг таслан зогсоох Японы сонирхол, хоёрдугаарт бүх нийтийн дайчилгааны тухай хууль үйлчлэхэд хамтран ажиллах зэрэг гэсэн байна. Түүнээс гадна тус сонинд энэхүү халдлага нь европын Оросоос азийн Сибирийг тусгаарлах зорилго өвөрлөсөн Квантуны армийн стратегийн төлөвлөгөөний нэг хэсэг нь мөн гэжээ. Тэр үед Японы арми Хятадтай дайтаж байсан бол Квантуны арми өөр томоохон дайнд бэлтгэж байлаа. /8/Халхын голын үйл явдалд зөвлөлтийн болон гадаадын хэвлэл мэдээллийнхэн маш товчхон, хүлээцтэй хандаж байв.Зөвлөлтийн хэвлэлд зөвхөн ТАСС-ын товч мэдээнүүд гарч байлаа.Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЗХУ болон Гадаад Монголыг буруутгасан мэдээлэл цацагдаж байв. 1939 оны 5 дугаар сарын 30-нд “Домэй” агентлаг “5 дугаар сарын11-д Гадаад Монголын цэргийн харьцангуй том бүлэг Халхын голыг гатлан Номон хаан руу цөмрөн орлоо. Манжуурын хилчид тэднийг буцаан хөөв” хэмээн мэдээлжээ.Өнөөгийн хилийн будлианыг Гадаад Монгол өөрийн дураар бус, Москвагийн хатгалгаар эхлүүлсэн хэмээн Токиогийн цэргийн тоймчид нотолдог байв. /9/ 1939 оны 6 дугаар сарын “Манжуурын өдрийн мэдээ”, “Бээжингийн мэдээ” сонинуудад мөргөлдөөний шалтгааныг Хятадад туслах хүсэл эрмэлзэл бүхий Гадаад Монголыг хөдөлгөөнийг намжаах гэсэн Зөвлөлт Оросын хүсэл чармайлтаас үүдэлтэй гэжээ. /10/ОЦТА-т хадгалагдаж буй Халхын голын үйл явдлын тухай архивын баримт бичгийг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна. Энэ нь мөргөлдөөн үүссэн шалтгаан, зөвлөлт-монголын цэргийн байлдааны ажиллагааны явц, байлдааны бэлтгэл, японы армийн үйл ажиллагааны түүхэн он дараалал зэрэг нь тэр цаг үеийн үйл явдлын бодит дүр зургийг тогтоох боломж олгож байна.Оперативын шинж чанартай цэргийн баримт бичгүүд, юуны өмнө, АТУА-ийн Жанжин штаб болон 57 дугаар онцгой корпусын командлалын хоорондын утсаар ярьсан ярианы тайлал, радио мэдээ зэрэг нь энэ асуудлыг тодруулахад мэдээллийн үнэ цэнэтэй эх сурвалж болох юм. Барууны хэвлэлүүдээс хилийн ээлжит мөргөлдөөн эхлэх тухай Москва албан ёсоор мэдэж авсан гэдэг нь эдгээр баримт бичгүүдээс харахад тодорхой байдаг. Жанжин штабаас 57 дугаар корпус руу 1939 оны 5 дугаар сарын 15-нд илгээсэн цахилгаан мэдээнд: “Нөхөр Третьяков Халхын голд япон монголын цэргийн хооронд байлдаан явагдаж байгаа тухай мэдээг 2 өдрийн турш гадаадын хэвлэлд тавигдлаа. Үүсээд энэ асуудлын талаар мэдээлэл өгнө үү. Хурандаа Шевченко” /11/ 1939 оны 5 дугаар сарын 15-нд Москвагаас Жанжин штабын орлогч дарга корпус командлан захирагч,Смородиновын илгээсэн ээлжит цахилгаан мэдээнд: ” Хилийн мөргөлдөөн болсон тийм үйл явдлын тухай мэдээнд байж боломгүй хойрго байдлаар хандсаныг Ардын комиссар/Ворошилов/ анхааралдаа авч байна. Третьяковын илтгэлээр анхны мөргөлдөөн бүр 5 дугаар сарын 11-нд болсон. Дөнгөж одоо эндээс шаардсаны дагуу Ардын комиссарт илтгэж байна.”/12/.Бас 57 дугаар корпусын удирдлага мөргөлдөөн эхлэхийг тэр даруй нь мэдээгүй байсан юм. Жанжин штабт 57 дугаар онцгой корпусын илгээсэн хариу цахилгаан мэдээнд: “Халхын голын хилийн отрядтой холбоо харилцаа муу байсан учир мөргөлдөөний талаар дөнгөж тавдугаар сарын 14-ны 14,00 цагт олж мэдлээ” /13/ гэсэн байна.Эхний өдрүүдэд зөвлөлтийн цэргийн удирдлага “Хэрэв япон, баргууд өөрсдөө эхэлж ажиллагаа явуулаагүй тохиолдолд Ардын комиссарын тусгай зааваргүйгээр ямар нэг үйл ажиллагаа явуулахгүй байх, тагнуулын ажиллагааг хил зөрчилгүйгээр зөвхөн агаараас явуулах” /14/ тухай захирамж өгсөн нь мөргөлдөөн шатлан өргөжихөөс болгоомжилсон нь илэрхий байна.Тиймээс японы түүхийн зарим эх сурвалжид тэмдэглэснээр Москва энэ мөргөлдөөний санаачлагч нь бишээр барахгүй мөргөлдөөн эхэлснээс хойш энэ тухай мэдсэн бөгөөд япончууд мөргөлдөөний эхний шатанд нь нилээд амжилтад хүрсэн байдаг.Манжуур дахь японы зэвсэгт хүчний байдлын тухай тийм тодорхой мэдээлэлтэй байсан зөвлөлтийн цэргийн удирдлага түрэмгийлэгчдэд хангалттай цохилт өгөх бэлтгэлгүй байсан бэ?гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Манжуур дахь японы цэргийн байлдааны хүчний чадлын талаар өөрийн тагнуулын үнэн зөв мэдээлэлтэй байсан ч зөвлөлтийн удирдлага хилийн хязгаарлагдмал сөргөлдөөнийг өргөн хэмжээний зэвсэгт мөргөлдөөн болгон хувиргах боломж гаргаагүй, хэдийгээр энэ бүс нутагт цэргийн хүчээ япон зузаатгаж байсан боловч Квантуны армийн байгаа хүч хэрэгсэл нь томоохон хэмжээний цэргийн ажиллагаа явуулахад илт хүрэлцээгүй байсанд итгэлтэй байжээ. Иймээс монголын цэргийнхэн болон 57 дугаар корпусын командлал эхнээсээ энэ өдөөн хатгалгад төдийлөн ач холбогдол өгөөгүй байна.
Зөвхөн эхний хагас жилд манж-монголын хил дээр японы талаас 10 гаруй зөрчил бүртгэгдсэн байна. Үүнд:
1939. 01.16 – япон-баргын морин цэргүүдэд 7 дугаар заставын дарга болон 4 дүгээр хилийн отрядын туслах буудуулсан,
1939. 01.17 -- 7 дугаар заставын хариуцсан хэсгээс баруун тийш 2 км-т Номон хан, Бүрд-Овооны орчим хилийн харуул руу 13 япон, барга цэргүүд халдан довтолсон,1939. 01. 28 – япон баргын нэг машинтай бүлэг цэргүүд Номон хан, Бүрд- Овооны чиглэлээр хэд хэдэн буудсан байна ...гэх мэт /15/57 дугаар корпусын штабын оперативын тасгийн баримт бичигт “5 дугаар 4- 11-нд Номон хан, Бүрд-Овооны орчмоор баргууд хэсэг хэсгээр тархан шаргуу тагнуул хийв” /16/. 5 дугаар 11-ний өглөө “Ачааны машин, ПИКАП дагалдсан, гар пулемёт, миномётоор зэвсэглэсэн 200 орчим япон-баргын цэргүүд Номон хан, Бүрд-Овооны чиглэлээр монголын хилийн застав/20 хүн/ руу халдан довтолж БНМАУ-ын хилээс дотогш 200 км хүртэл цөмрөн орж Халхын гол хүрэв.” /17/.Хилийн зэвсэгт мөргөлдөөн өдөөхийн тулд гаргасан ёс төдий шалтаг нь япончуудад газрын зураг дээрээ улсын хилийг Халхын голоос баруун тийш 20 км-ээр баруун тийш болгож тэмдэглэх боломжийг өөрсдөдөө олгов. Хэдийгээр хилийн шугамыг нотлох баримт хангалтгүй байсан нь хүндрэл учруулсан ч Монгол Улс Номонхааныг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үзэн энэ газрын зургийг үл зөвшөөрөв.
Харин мөргөлдөөн эхэлсний дараа монголчууд хэрэгцээтэй газрын зургийг олж чадсаныг корпус командлан захирагч Фекленко Жанжин штаб руу мэдээллээ.
Корпус командлан захирагч 5 дугаар 17-нд Жанжин штаб руу илгээсэн цахилгаан мэдээндээ:”” БНМАУ-ын засгийн газраас баримт бичиг шаардлаа. Газрын зураг дээр хилийг нарийн тэмдэглэн зааж, тухайн үедээ хилийг тэмдэглэхэд оролцож байсан хүмүүсийн зарим нь амьд сэрүүн байна. Өмнө нь барга халхын хооронд хилийн маргаан болж, түүнийг шийдвэрлэсний дараа 1887.7.5-ны өдөр үйлдсэн газрын зураг байна. Энэ маргааны шийдвэрлэсний дараа хилийн шугамыг татсан байна.Зураг дээр түүхийг манж хэлээр бичиж нааж, Манжийн династийн дарга батлан итгэмжилсэн байна.Арбитр нь Манжийн династийн төлөөлөгч байжээ.” гэж илтгэжээ. Цааш нь Фекленко илтгэхдээ энэ зураг дээрх хилийн шугам нь Зөвлөлтийн 1935 оны зураг дээр заасан хилтэй бүрэн тохирч байна гэжээ. /18/Тэгвэл цэргийн мөргөлдөөний жинхэнэ шалтгааны тухай баримт бичигт өгүүлэв? Халхын голын сав газарт болсон ажиллагааны дүнгийн тухай 1 дүгээр армийн бүлгийн командлалын илтгэл, түүнчлэн мөн адил сэдвээр 1939 оны намрын “халуун мөрөөр” хэмээн нэрлэгдэн бичигдсэн 2 дугаар зэргийн армийн командлагч Г. М. Штерний илтгэл ОЦТА-т хадгалагдаж байна. Мөн түүнчлэн 1941 оны 2 дугаар сард бичсэн “Халхын голд япон-манжийн цэргийг бут ниргэсэн нь” хэмээх хурандаа Шишкины илтгэл байна.Цэргийн мөргөлдөөний үндсэн шалтгаан нь зохиогчийн үзэж байгаагаар японы цэргийнхэн БНМАУ-ын нутгийн дорнод хэсгийг эзлэн авахдаа Халхын голыг багтаан оруулах сонирхол байсан аж.Япончуудад том хэмжээний байлдааны ажиллагаа явуулах хангалттай хүч хэрэгсэл байгаагүй нь тэдний цэргийн үндсэн хүч Хятадтай зарлаагүй дайн хийж байсантай холбоотой. Энэ газар орон нь Монголын нутгийн дорнод хэсэг бөгөөд Солунаас Ганьжу хүртэл төмөр зам тавих учраас Японд хамгаас чухал ач холбогдолтой байлаа. Харин төмөр зам бол БНМАУ-ын хилд шууд тулж ойрхон өнгөрөх ёстой байв. Тиймээс төмөр замын аюулгүй байдлыг хангах зорилгоор хилийг Халхын голоос баруун тийш 20 км ээр холдуулах шаардлага япончуудад тулгарсан юм. Гол болон элст өндөрлөгийг эзэлсэн тохиолдолд Квантуны арми голын зүүн эрэгт Хайлаар болон Халуун рашааны бэхлэлтийн районд дөхөж халхлалтыг байгуулж чадах байв.Түүнээс гадна япончууд 1938 онд Хасан нуурын мөргөлдөөнд ялагдсаныхаа тооцоог хийх хүсэл байсан гэж зохиогч үзжээ. /19/1949 оны японы цэргийн албан хаагчдын хэргийг шүүх Хабаровскийн шүүх хурлын бэлтгэлийн явцад бүрдүүлсэн архивын баримт бичигт үлдсэн Квантуны армийн штабын дарга, дэслэгч генерал Хата Хикосабура болон штабын даргын орлогч дэслэгч генерал Мацумура Томокацу өчиг сонирхол татдаг.Генерал Мацумура Томокацу өөрийн гараар өчгөө бичихдээ Квантуны армийн командлал япончуудын сонирхсон газар нутгийг хилийн жижиг өдөөн хатгалгаар эзлэн авах, дараа нь энэ шинэ хилээ Гадаад Монгол хүлээн зөвшөөрөхөд тулгахаар төлөвлөж байсан.Цэргийнхэн ажиллагааг хурдан дуусгавал амжилт баталгаатай байна гэж төсөөлж байсан юм.Хэрэг дээрээ энэ бүтээгүй юм.Эхний болоод дараа, дараагийн ажиллагаанууд амжилтгүй болж нэмэлт резервээ ажиллагаанд оролцуулахыг түдгэлзэхээс аргагүйд хүрсэн юм.Токиод Жанжин штаб энэ төлөвлөгөөг сайшаасан гэж генерал тэмдэглэжээ.Квантуны армийн удирдлага бүтэлгүй дайралтынхаа дараа эзэлсэн нутаг дэвсгэртээ бэхлэлт байгуулахаар шийдвэрлэсэн боловч Жанжин штаб ухрахыг шаардаж болов.Жанжин штаб болон Квантуны армийн удирдлага өөр хоорондоо үзэл бодлоороо зөрж эхэллээ. Зөвлөлтийн цэргийн сөрөг цохилтын дараа Квантуны армийн удирдлага өмнө нь боловсруулсан төлөвлөгөөний дагуу ажиллахаар шийдвэрлэсэн бол энэ үед Жанжин штаб сандрал мэгдэлд орчихсон байв. Генерал Мацумурагийн хэлснээр Жанжин штаб, Квантуны армийн аль ч Хасан нуурын мөргөлдөөнд Японы ялагдалд зохих дүгнэлтийг хийгээгүй юм. /20/

== Байлдааны ажиллагаа эхэлсэн нь ==
[[Файл:Halhiin_gol_1939_2.jpeg|thumb|Монголын морьт цэргүүд. Халхын гол. 1939 он]]
Японы тал 1932 оноос эхлэн тагнуул туршуулын шинжтэй үйл ажиллагаа явуулж байснаа 1936 оноос Япон, Манжийн цэрэг Монголын хилийн [[Улаан бургас]], [[Булан дэрс]], [[Адаг дулаан]],[[Бүрд овоо]], [[Хайлааст манхан]],[[Халхын сүмийн мөргөлдөөн|Халхын сүм]] зэргийн чиглэлээр хил зөрчин өдөөн хатгаж байлаа. Иймд 1937 оны хавраас ЗХУ [[1936 оны ЗХУ-БНМАУ-ын "Харилцан Туслалцах Хэлэлцээр"]]ийн дагуу цэргийн хүчээ Монголын хилээр оруулав. Монгол Улс, Энэхүү орон зайд болсон байлдааны ажиллагааг 3 үе шатанд хуваан авч үздэг.