Хиймэл оюун: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Монголчууд бид artificial intelligence гэдэг үгийг хиймэл оюун гэж өрөөсгөл буюу утга зүйн хувьд англи хэлний утгын агуулгыг буруу ойлгогдохоор монгол хэл рүү орчуулж ирсэн байна. Intelligence гэдэг үг нь оюуны чадамж гэх үг бөгөөд оюун ухаан гэсэн хүний тархи гэх утгатай биш юм. Хэрвээ тийм байсан бол artificial brain гэх байсан болов уу?
No edit summary
Мөр 1:
'''Хиймэл оюуны чадамж''' (ХОУ, англ. ''Artificial Intelligence, AI мөн албан бусаар '''хиймэл оюун''' гэж дуудагддаг'') гэдэг нь '''оюуны чадвар'''-ыг машин техник эсвэл цахим тооцоолуурын тусламжтайгаар загварлахыг хэлнэ. Гэхдээ энэ хиймэл машины чадвар нь '''хүний оюуны чадвар'''аас тэс өөр юм. Мөн энэ асуудлыг судалдаг шинжлэх ухааны салбар, [[судалгааны чиглэл]], их дээд сургуулийн хичээл, курсийг нэрлэхдээ энэ нэр томьёог ашиглана. Хиймэл оюун ухаан судлал, хиймэл оюун ухааны хичээл гэх мэт. Ихэнх ХОУ судлаачид болон ном зохиолд судалгааны энэ чиглэлийг тодорхойлохдоо "[[ухаалаг агент]] бүтээх шинжлэх ухааны судалгаа" гэсэн байдаг. Энд ухаалаг агент гэж "орчноо танин мэдэж, тохирсон үйлдлийг гүйцэтгэхдээ амжилтад хүрэх магадлалаа дээд зэрэгт хүргэхийг эрмэлздэг систем"-ийг хэлжээ. Анх "Хиймэл оюуны чадамж" хэмээх нэр томьёог [[Жон Маккарти]] 1955 онд өөрийн бүтээлдээ ашиглаж, "ухаант машин техник бүтээх онолын болон инженерийн шинжлэх ухаан" гэж тодорхойлжээ.
 
Хиймэл оюун нь өөрийгөө хөгжүүлж байдаг программ хангамжийн төгс программ юм. Бид бүхэн хиймэл оюуныг роботоор төсөөлж болно. Гэхдээ өнөөгийн робот бол зөвхөн тухайн зохиогчийн бичигдсэн алгоритмын дарааллаар ажилладаг билээ. Мөн өнөөгийн компьютер тоглоомууд нь үүний тод жишээ юм. Хэрэв бид төгс хиймэл оюуныг зохион бүтээх аваас хүн төрөлхтөн өөрсдийнхөө бүтээсэн зүйлд устаж үгүй болох магадлалтай. Хиймэл оюунд байвал зохих чадварууд: