1915 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 167:
* Наймдугаар сарын 25 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Германы арми Оросын эзэнт гүрний Брест-Литовск (одоогийн Беларусийн Брест хот) хотыг эзлэв.
* Наймдугаар сарын 29 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Туркийн стратегийн чухал ач холбогдолтой 60-р өндөрлөгийн төлөөх тулаанд Австрали-Шинэ Зеландын нэгдсэн цэргийн арми томоохон хохирол амсаж 1,100 цэрэг амиа алджээ.
 
=== Есдүгээр сар ===
* Есдүгээр сарын 1 - Японы нийслэл Токио хотод "Ёкогава Электрик" цахилгааны үйлдвэр байгуулагдав.
* Есдүгээр сарын 5 - Швейцар улсад [[Дэлхийн нэгдүгээр дайн]]-ыг зогсоох зорилготой социалист намуудын бага хурал эхлэв.
* Есдүгээр сарын 6 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Британийн арми цэргийн зэвсэглэлд танкыг анх удаагаа туршжээ.
** [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Болгарын тал холбоотон гүрнүүдэд нэгдэж Герман, Оттоманы эзэнт гүрэнд дайн зарлав.
* Есдүгээр сарын 8 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Германы агаарын бөмбөлгөн онгоц Лондон хотын Фаррингтон гудамжны гүүрийг бөмбөгдөн сүйтгэв. Хожим нь 1917 онд сэргээн засварлажээ.
* Есдүгээр сарын 11 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Болгарын арми 390 батталион бүхий 469,169 цэргийг дайны фронт руу илгээв.
* Есдүгээр сарын 12 - Францын цэргүүд Туркийн Хатай мужид орших уул нурууг даван Арменийн яргалалд өртөх магадлалтай байсан 4,000 хүнийг аварчээ.
** [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Германы Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Эрих фон Фалкенхайны санаачилгаар Лондон хотыг хэдхэн хормын дотор бөмбөгдөж, үнсэн товрог болгох талаар ухуулах нэвтрүүлэг цацаж эхэлжээ.
* Есдүгээр сарын 14 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Германы Зэвсэгт хүчний жанжин штаб, Адмирал Хеннинг фон Хольтцендорффын тушаалаар Германы тэнгисийн хүчин Лондон хотыг зорив. Тэд Лондон хотын хойд хэсгийн ядуу буурай өөрсдийгөө хамгаалж чадахгүй хэсэг рүү дайрахаар төлөвлөсөн нь энэ байжээ.
* Есдүгээр сарын 19 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Германы цэргүүд одоогийн Литва улсын Вилниус хотыг эзлэн авав.
* Есдүгээр сарын 21 - Британийн газрын эзэн Сесиль Чабб эртний түүхийн чухал ач холбогдол бүхий "Стоунхенж"-ийг 6600 фунтээр худалдан авав. Гэвч тэрээр 1918 онд улсад тушаажээ.
* Есдүгээр сарын 25 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Лүүсийн тулаан: Британийн цэргийн хүч Францын Лүүс хотод нэвтрэв. Британийн арми энэ тулаанд анх удаагаа хорт хий ашигласан билээ.
** Австралийн эзэн хааны нисэх хүчин Күийнсленд хотноо [[Дэлхийн нэгдүгээр дайн]]-нд амиа алдсан цэргүүдийн ар гэрийнхэнд туслах, шархадсан цэргүүдийг асрах зорилготой төвийг ашиглалтад оруулжээ.
* Есдүгээр сарын 30 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Сербийн армийн цэрэг Радоже Льютовац дэлхийн цэргийн түүхэнд анх удаагаа нисэх онгоц устган хөнөөсөн хүн болов.
 
== Энэ онд төрөгсөд ==