"1915 он"-ны өөр хувилбарууд

* Нэгдүгээр сарын 5 - Америкийн нисгэгч Жозеф Э.Карберри хос хөдөлгүүрт онгоцоор зорчигч тээвэрлэн 3,560 метрийн өндөрт гарсан анхны нисгэгч болов.
* Нэгдүгээр сарын 6 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Сарикамишийн тулаан: Хаант Оросын арми Оттоманы гуравдугаар армийн төв байрыг галдан шатаав. Улмаар дээд командлалын найман офицер, дунд тушаалын 108 офицер, 80 цэргийг олзолжээ.
* Нэгдүгээр сарын 8 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Канадын явган цэргийн байлдагч Х.Г.Беллингер Ипресийн тулаанд амь эрсдэж дэлхийн Iуг дайнд амиа алдсан Канадын анхны цэрэг болов.
* Нэгдүгээр сарын 9 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод Эмэгтэйчүүдийн энхтайвны нам байгуулагдав. 100 гаруй хүн оролцсон намын их хурлаар Жейн Аддамсыг даргаараа сонгожээ.
* Нэгдүгээр сарын 11 - Суецын сувгийн төлөөх тулаан: Оттоманы эзэнт гүрний дөрөвдүгээр арми Германы генерал Фридрих Фрайхерр Кресс фон Крессенсштайны удирдлага дор Палестины өмнөд хэсэгт тулж ирэв. Улмаар Синайн хойгт Египетийн арми цэргийн хүчээ төвлөрүүлж эхэлсэн байна.
* Нэгдүгээр сарын 12 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 204 хүний буюу олонхийн саналаар эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
** Эль Сальвадор улсын ерөнхийлөгчөөрЕрөнхийлөгчөөр Карлос Мелендез тодров.
* Нэгдүгээр сарын 13 - Италийн Авеццано мужид рихтерын шаталбараар 6.5 баллын хүчтэй газар хөдөлж, 30,000 хүн амь насаа алджээ.
* Нэгдүгээр сарын 15 - Их Британийн "Дайны зөвлөл" Галлиполигийн хойгт үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан дайны шинэ фронтод тулалдах төлөвлөгөөг Уинстон Черчиллээс гаргуулахыг шаарджээ. Уг тулаанд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Египетийн арми хамтран оролцохоор болсон юм.
1,225

edits