"1915 он"-ны өөр хувилбарууд

* Тавдугаар сарын 4 - АНУ-ын Лос Анжелес хотын захирагчаар Чарльз Э.Себастиан сонгогджээ.
* Тавдугаар сарын 6 - Бейсболын домогт тамирчин Бейб Рут Бостон Ред Сокс багийн төлөөх анхны хом ранаа гүйцэтгэжээ.
** [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: ОХУ-ын Эзэн хааны арми Анатолийн хойгт орших Ван хотын төлөөх голлох довтолгооноо эхлүүлэв.
* Тавдугаар сарын 7 - Их Британийн Луситаниа хөлөг Ирландын баруун-өмнөдөмнө зүгт орших газарт Германы байлдааны хөлөгт бөмбөгдүүлэн сүйрэв. Уг хөлөгт жирийн иргэд зорчиж явсан бөгөөд 1,198 зорчигч бүгд амиа алдсан юм.
** Дани улсад парламентын сонгууль болсон ч дайны хөлд дарлуулсан ард иргэдийн дийлэнх нь сонгуульдаа оролцож чадаагүй юм. Гэсэн хэдий ч эрх баригч Венстре нам 114 суудлыг авч Данийн парламентад олонх болжээ.
* Тавдугаар сарын 9 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Артуагын хоёр дахь тулаан: Обер гүүрийн тулаанд Британийн цэргүүд Германы цэргийн хүчийг буулган авчээ.
* Тавдугаар сарын 10 - Луситаниа хөлгөөс амьд гарсан ахмад Уиллиам Томас Төрнер хөлгийн дөрөв болон тавдугаар хонгилд гарсан нүх нь Германы талаас харвасан сумных гэдгийг нотлов.
** [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон Герман улсад дайн зарлажээ.
* Тавдугаар сарын 12 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Герман-Өмнөд Африкийн нэгдсэн арми Намиб улсын Виндхоек хотыг эзлэн авчээ.
** АНУ-ын Армийн шийдвэрээр Нисэх хүчний хоёрдугаар скуадроныг байгуулав.
* Тавдугаар сарын 13 - Италийн ерөнхий сайд Антонио Сальандра Лондонгийн гэрээнд нэгдэн орсныхоо төлөө албан тушаалаасаа огцорчээ.
* Тавдугаар сарын 14 - Португалийн ерөнхийлөгч Мануэль де Арриажагийн эсрэг хувьсгал дэгдэв. Хувьсгалыг цэргүүдийн сэдэлтэйгээр өрнүүлжээ. Засгийн газар болон босогчдын хооронд болсон хүчтэй тулааны улмаас 200 энгийн иргэн амиа алдаж, 1,000 гаруй хүн шархадсан байна.
* Тавдугаар сарын 17 - Британийн улстөрийн түүхэнд Либералчуудаас бүрдсэн сүүлийн Засгийн газар огцров. Либерал намын тэргүүн Х.Х.Аскитийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоор болсон байна.
* Тавдугаар сарын 18 - Бельгийн эзэн хаан дэлхийн дайнд орлоцожоролцож байгаа болон улс эх орныхоо төлөө гарамгай гавьяа байгуулсан иргэдэд олгох медалийг бий болгож байгаагаа албан ёсоор зарлажээ.
* Тавдугаар сарын 19 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Австрали-Шинэ Зеландын хамтарсан цэргийн хүч Оттоманы эзэнт гүрний эсрэг гуравдах довтолгооноо хийсэн ч сөргөлдөгч талаас хүчтэй хамгаалсаар байлаа.
* Тавдугаар сарын 22 - Их Британийн түүхэнд хамгийн хөнөөлтэй галт тэрэгний осол Шотландад болов. Күйнтиншилийн галт тэрэг хоорондоо мөргөлдөж, 226 хүн амиа алджээ. Галт тэргэнд зорчигчдийн дийлэнх нь цэргүүд байсан юм.
* Тавдугаар сарын 24 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Италичууд холбоотны эвсэлд нэгдсэнийхээ дараахан Австри-Унгарын эзэнт гүрэнд дайн зарлав. Ингэснээр Италичууд холбоотон армийн эгнээнд нэгдсэн юм.
** [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Холбоотны засгийн газрууд Оттоманы эзэнт гүрнийг Аремани үндэстнүүдийн эсрэг хядлага үйлдэж байгааг "хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг" гэж дүгнэв. Энэ нь дэлхийн практикт энэ үгийг ашигласан анхны тохиолдол болжээ.
* Тавдугаар сарын 25 - Орос, Хятад, Монгол Улсын төрийн тэргүүн нар Хиагтын гэрээнд гарын үсэг зуржээ. Улмаар Гадаад монголын бүрэн эрхэт байдлыг хүлээн зөвшөөрч, Өвөр Монголыг автономит муж байхаар хэлцэн тохирч гарын үсэг зурав. Уг уулзалтад Орос улсын их хаантны тусгай элч, Хятадын их жунтан, Монгол Улсын хаан Богд Жавзандамба нар оролцсон юм.
* Тавдугаар сарын 27 - Аляскын Анкорейж хотод анх удаа "Анкорейж Таймс" нэртэй англи хэл дээр бэлтгэн нийтлэдэг сонин хэвлэгдэж эхэлжээ.
1,225

edits