1915 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 70:
 
=== Дөрөвдүгээр сар ===
* Дөрөвдүгээр сарын 2 - Францын парламент "[[Дэлхийн Iнэгдүгээр дайн"]]-д баатарлаг гавьяа байгуулсан дайчдад "Дайны загалмай" одонг гардуулж байхаар болов.
* Дөрөвдүгээр сарын 5 - Өнгөт арьст нэрт тулаанч Жек Жонсон Кубын Гавана хотод болсон тулаанд цагаан арьст боксчин Жесс Уиллардад 26 раунд тулалдсаны эцэст ялагдав. Ялалт байгуулсан Жесс Уиллардыг олон арван мянган цагаан арьстанууд дэмжиж байсан бөгөөд түүнд "Цагаантнуудын аугаа найдвар" гэдэг хоч хүртэл өгөөд байжээ.
* Дөрөвдүгээр сарын 11 - Аугаа жүжигчин Чарли Чаплины "Хэсүүлч эр" кино дэлгэцэнд гарав.
* Дөрөвдүгээр сарын 12 - Веннийн социалист бага хурал: Австрийн Венна хотод болсон уг бага хуралд Герман, Австри, Унгарын социалист намууд оролцож, дайныг зогсоох, социалист тунхаглалыг дэлгэрүүлэх эсэхийг хөндөн ярилцсан юм.
* Дөрөвдүгээр сарын 14 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Иракын Басра хотод болсон тулаанд холбоотны арми ялалт байгуулж хяналтаа тогтоожээ. Оттоманы эзэнт гүрэн энэ тулаанд 2,500 хүнээ алдсан юм.
* Дөрөвдүгээр сарын 15 - Мексикийн хувьсгалын удирдагчдын Панчо Виллагийн цэргүүд Челая хотын тулаанд ноцтой ялагдал хүлээв. Түүний талд тулалдаж байсан 9,000 цэрэг амиа алдаж, олзны 120 цэрэг бүгд цаазлуулжээ.
** [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Германы арми Английг бөмбөгдсөн нь ноцтой хохирол учруулсангүй.
* Дөрөвдүгээр сарын 17 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: 60-р өндөрлөгийн төлөөх тулаан: Баруун Фронтын стратегийн чухал байрлал болох 60-р өндөрлөгийг Британийн арми эргүүлэн хяналтандаа авахыг оролдов. Британийн тал Германы цэргүүдийг шархдуулсан ч өндөрлөгийг бүрэн эзэлж чадаагүй юм. Улмаар дараа өдөр нь сөрөг довтолгоо хийж Британийн арми тус өндөрлөгт бүрэн хяналтаа тогтоосон билээ.
* Дөрөвдүгээр сарын 22 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Ипресийн хоёрдугаар тулаан эхлэв. Германчууд энэ тулаанд хорт хий ашигласан нь Баруун фронт дахь онцлох үйл явдал байсан юм.
* Дөрөвдүгээр сарын 24 - Истанбул хотод Арменичуудын эсрэг цуст яргалал эхэлжээ.
** Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний шигшээ тоглолтод Шиффельд Юнайтед клуб, Челси клубыг 3-0 онооны харьцаагаар буулган авч аварга болов. Энэ тэмцээн дайны улмаас 1918 оныг хүртэл зохион байгуулагдаагүй билээ.
** [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Канадын цэргийн хүч төвлөрч байсан Ст.Юлиен тосгонд Германы арми хорт хий ашиглав.
* Дөрөвдүгээр сарын 25 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Галлиполын тулаан: Австрали, Шинэ Зеландын хамтарсан хүч Хеллесийн хошуунд газардав. Тэдэнд Британи, Францын холбоотны цэргийн хүч туслалцаа үзүүлсэн юм.
* Дөрөвдүгээр сарын 26 - Лондонгийн гэрээн: Итали улс Австри-Унгарын эзэнт гүрэн-Итали-Германийн гурвалсан гэрээнээс нууцаар гарав.
* Дөрөвдүгээр сарын 27 - АНУ-ын Иллиной мужийн их сургуулийн удирдах зөвлөл хуралдаж, улмаар олонхийн саналаар Иллинойн их сургуулийн Бизнесийн сургууль байгуулагджээ.
* Дөрөвдүгээр сарын 28 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Киртиа хотыг эзлэхийн тулд Франц, Британийн тал 14,000 цэргийн хүчийг төвлөрүүлсэн ч тус хотыг эзэлж чадсангүй. Тулааны улмаас Францын тал 1,001, Британийн тал 2,000 хүнээ алдсан юм.
** Нидерландын Гааг хотноо Олон улсын эмэгтэйчүүдийн их хурал ихлэв. Уг хуралд 12 орны 1,136 төлөөлөгч оролцжээ. Хуралдаанд оролцогчид Олон улсын энхтайван, эрх чөлөөний төлөөх эмэгтэйчүүдийн лиг байгуулахаар санал нэгдсэн байна.