"1915 он"-ны өөр хувилбарууд

* Нэгдүгээр сарын 4 - Канадын армийн анны анги нэгтгэлүүд дайны өрнө фронтод анх удаа нэвтэрч, тулаанд оролцжээ.
* Нэгдүгээр сарын 5 - Америкийн нисгэгч Жозеф Э.Карберри хос хөдөлгүүрт онгоцоор зорчигч тээвэрлэн 3,560 метрийн өндөрт гарсан анхны нисгэгч болов.
* Нэгдүгээр сарын 6 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Сарикамишийн тулаан: Хаант Оросын арми Оттоманы гуравдугаар армийн төв байрыг галдан шатаав. Улмаар дээд командлалын найман офицер, дунд тушаалын 108 офицер, 80 цэргийг олзолжээ.
* Нэгдүгээр сарын 8 - Канадын явган цэргийн байлдагч Х.Г.Беллингер Ипресийн тулаанд амь эрсдэж дэлхийн I дайнд амиа алдсан Канадын анхны цэрэг болов.
* Нэгдүгээр сарын 9 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод Эмэгтэйчүүдийн энхтайвны нам байгуулагдав. 100 гаруй хүн оролцсон намын их хурлаар Жейн Аддамсыг даргаараа сонгожээ.
* Нэгдүгээр сарын 15 - Их Британийн "Дайны зөвлөл" Галлиполигийн хойгт үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан дайны шинэ фронтод тулалдах төлөвлөгөөг Уинстон Черчиллээс гаргуулахыг шаарджээ. Уг тулаанд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Египетийн арми хамтран оролцохоор болсон юм.
* Нэгдүгээр сарын 16 - Грекын хаан I Константин зарлиг гаргаж улс эх орондоо гавьяа байгуулсан иргэдэд олгох Хүндэтгэлийн одон бий болгож түүнийгээ "Гиоргийн одон" гэж нэрлэв. Эцгийнхээ нэрээр нэрлэсэн уг одонг 1973 он хүртэл энэ нэрээр нь олгож байгаад 1973 оноос хойш "Хүндэтгэлийн одон" гэж нэрлэх болжээ.
* Нэгдүгээр сарын 17 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Сарикамишийн тулаан: Оттоманы эзэнт гүрэн Сарикамишийг эзлэн авах сүүлийн оролдлогоо хийсэн ч амжилт олсонгүй. Тулаанд оролцсон Оттоманы гуравдугаар арми 42 мянган хүнээ алдаж, 7,000 цэрэг дайны шоронд, 800 хүн Оросын талд олзлогджээ. Харин Оросын талаас 16,000 хүн амиа алдсан байна.
* Нэгдүгээр сарын 18 - Японы ерөнхий сайд Шигенобү Окүма, Гадаад хэргийн сайд Такааки Като нар Хятадын Өвөр Монголын Манжуур хотын боомт, төмөр зам, уурхай, газрын доорх баялагыг хянах зорилгоор цэргийн тагнуул илгээхээр болов.
* Нэгдүгээр сарын 19 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Яссины тулаан: Хоёр хоног үргэлжилсэн тулаанд Британичууд ялагдал хүлээж бууж өгөв. Ингэснээр Германы Дорнод Африкын колонийн эзэмшлээ хадгалж үлдсэн байна.
** Францын зохион бүтээгч Жорж Клод хэзээ ч шатахгүй мушгиа гэрлийн чийдэн зохион бүтээж, патентжуулав.
* Нэгдүгээр сарын 22 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Морагийн бүслэлт: Германы мэдэлд байдаг Камерун улсын Мора хотыг холбоотны нэгдсэн арми бүслэв. Тус хотыг мэдэлдээ авахын тулд гангийн улиралыг ашиглан хүнс болон уснаас нь бүрэн тусгаарласан байна.
* Нэгдүгээр сарын 23 - Австри-Унгарын арми Карпатын нуруу руу 175,000 цэргийн нэмэлт хүчийг илгээжээ.
* Нэгдүгээр сарын 24 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Их Британийн их усан цэргийн сөнөөгч онгоцнууд Герамын тэнгисийн цэргийн "Блюхер", "Сайдитц" хөлөг онгоцнуудыг устган сөнөөв.
* Нэгдүгээр сарын 25 - АНУ дэлхийн түүхэнд анх удаа нэг эргээс нөгөө эрэг рүү телефон утасны дуудлага хийжээ. Александер Грам Беллийн зохион бүтээсэн шинэ төхөөрөмжийн тусламжтайгаар тэрээр Нью-Йорк хотоос Калифорни мужийн Сан Франциско хот руу хуучин туслах Томас А.Уотсон руу залгасан юм.
* Нэгдүгээр сарын 26 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Хаант Оросын арми Карпатын нуруунд Австри-Унгарын гуравдугаар армийн эсрэг сөрөг довтолгооноо эхлүүлэв.
* Нэгдүгээр сарын 28 - АНУ-ын Конгресс АНУ-ын Эргийн хамгаалалтын газрыг байгуулж, хүчний байгууллагын бүрэлдэхүүнд авчээ.
* Нэгдүгээр сарын 31 - [[Дэлхийн Iнэгдүгээр дайн]]: Болимовын тулаан: Польшийн Болимов тосгонд болсон тулаанд Германы есдүгээр арми сөргөлдөгч талын эсрэг хорт хий ашиглажээ. Хэдийгээр хорт хий түгэн тархаж байсан ч Оросын арми дахин 11 анги нэгтгэлээр нэмэн сөрөг довтолгоо хийсэн юм. Германчуудын цацсан хорт хий өөрсдөд нь хүндээр тусч Германы талын 20,000 цэрэг хараагүй эсвэл харааны ямар нэгэн бэрхшээлтэй болжээ.
 
=== Хоёрдугаар сар ===
1,225

edits