Хорлоогийн Чойбалсан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 67:
Х.Чойбалсан [[Октябрийн хувьсгал|1917 оны Оросын хувьсгалын]] улмаас Эрхүү хотоос нутагтаа буцан ирж "Цахилгаан мэдээний түр сургууль" дүүргэсэн байна. Чойбалсан Орост болж буй үйл явдлыг нүдээр үзсэн мөн үндэсний ардчилсан үзэлтэн [[Бодоо]]той дотно нөхөрлөсөн нь түүний цаашдын хувь заяанд үндсэн эргэлт гаргав. 23 настай залуу Чойбалсан 1918 онд эх үүсвэрээ тавьсан [[Консулын хувьсгалт бүлэг|Консулын хувьсгалт бүлгийн]] нэг гишүүн боллоо. Улмаар анхны долоон нөхдийн бүрэлдэхүүнд орос хэлтэй учир багтаж, [[Эрхүү хот]]ноо их үйл хэргийг сэдэлцэж эхэлсэн юм. Тэрээр хувьсгалын хэрэгт идэвхийлэн оролцож, [[Ардын журамт цэрэг|Ардын журамт цэргийн]] суртлыг номлогч, улмаар 1921 оны 5 сарын сүүлчээр баруун замын тусгай ангийн цэргийн захирагч, Ардын журамт цэргийн дэд жанжнаар тус тус томилогдон хүчин зүтгэжээ. 1921 оны 2-р сард Барон Унгерн Монгол орныг хятадын цэргээс бүрмөсөн чөоөөлөв. Тухайн үед Монгол оронд оросын цагаантныг устгах үйл ажиллагааг удирдахад онцгой гавьяа байгуулсан гэж Зөвлөлт Засгийн газраас түүнийг [[Дамдины Сүхбаатар|Д.Сүхбаатар]], [[С.Магсаржав]] нарын хамт 1922 онд [[Улаан тугийн одон]]гоор шагнаж байв. Гэвч үнэн хэрэгтээ эх орныг нь чөлөөлсөн Барон Унгерний цэргийг улаан орос цэргээр устгана гэдэг зөв шийдвэр байгаагүй, харин харалган буруу шийдвэр байсан юм. Ардын намын долоохон хүн 15 000 улаан орос цэргийг дагуулан нийслэл Хүрээг дайрч хууль ёсны Богд хаант монгол төр засгаа устгасан нь үнэхээр харалган хэрэг байлаа. Ардын намынхан Богд хаант төртэй хамтарсан төрт улсаа байгуулж Бодоогийн санаачилсан Үндсэн хуульт хэмжээт хаант засаглалтай орон болсон бол хамгийн зөв шийдвэр байлаа. Гэвч энэ зөв замаар явсангүй. Монгол улс Коминтерний заавраар явж зөвлөлт маягийн улс болох замыг сонгов.
 
1921 оны хувьсгалын дараа Х.Чойбалсан улс орноо зөвлөлт маягаар өөрчлөх үйлсэд зүтгэж эхлэв. Юуны өмнө 1921 оны 8 сарын 25-нд зөвлөлтийн комсомол загвараар [[МХЗЭ]]-ийг үүсгэн байгуулалцаж, Эвлэлийн Төв Хорооны анхны даргаар сонгогдов. Ардын хувьсгалын дараа улс орны байдал улам хүндрэв. 1922 онд анхны Ерөнхий сайд БодоогБодоо болон Богд хаант монгол төрийн зүтгэлтэн ноёд , эрдэмт лам багш нарын олон хүмүүсийг ямар ч үндэслэлгүй хилсээр гүтгэж буудан хороов.Энэ хорт ажиллагаанд Сүхбаатар,Чойбалсан, Элбэгдорж Ринчино нар идэвхтэй оролцжээ. 1923 онд Сүхбаатар жанжин үл мэдэгдэх шалтгаанаар гэнэт нас эцэслэв. 1924 онд ардын намын анхны дарга асан, сайд Данзанг цаазлав. Коминтерний төлөөлөгч Элбэгдорж Ринчино бүх эрхийг гартаа атгаж энэ бүх хорт ажиллагааг зохион байгуулж байв. Богд хатан Дондогдулам 1923 онд гэнэт үл мэдэгдэх шалтгаанаар нас барав. Богд гэгээн 1924 онд нас барав. Улс орон эзэнгүйдэж эхлэв. Коминтерний даралт шахалт, хорт ажиллагаа улам газар авч байлаа.Ямар ч буруугүй монгол төрийн түшээд сэхээтэн, лам хуврагуудыг буудан хороосоор байв.Хүмүүс гэнэт сураггүй алга болсоор байв. Ингэж хүн амины хэрэг гардаггүй байсан дорно дахины буддын амгалан орон улаантаны хядлагын харгис орон болж хувирав.
 
=== 1922-1931 он ===
Мөр 104:
Улсын болон намын хурлын дараагаас [[Улсын сайн малчдын зөвлөлгөөн]] хийж, малын тоо толгой ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин ардуудын хувийн аж ахуйгаа хөгжүүлэх сонирхол санаачлагыг урамшуулах талаар зарим арга хэмжээ авч эхлэв. Тухайлбал, малчдад "[[Улсын сайн малчин]]" цол олгож, маршал Чойбалсан өөрөө хөдөө орон нутагт явж, газар дээр нь одон медаль, бараа таваараар шагнаж байлаа. Энэ нь нэг талаар [[Сталин]] Монголын малын тоо толгойг 200 саяд хүргэх тухай үл гүйцэлдэх лоозон дэвшүүлсэн, мөн Монголчууд Зөвлөлтийн тусламжийн хариуд жилд 40 мянган [[кг|тонн]] [[ноос]], [[ноолуур]] бэлтгэж өгөх үүрэг хүлээсэнтэй холбоотой. Улс орон даяар "Ноос бол алт" компанит ажил өрнүүлж, ЗХУ-д нийлүүлэх ноосны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэв.
 
Энэ ажлыг зохион байгуулах явцдаа Чойбалсан өөрөө яамдын сайд, дарга нарт хэрхэн ямаа самнах, хонь хяргах талаар биечлэн үзүүлж зөвлөгөө, семинар өгч байв. Энэ үед [[Дэлхийн хоёрдугаар дайн|Дэлхийн II дайн]] цар хүрээгээ тэлж, олон улсын байдал улам хүндэрч байв.Зөвлөлт улсад Сталиныг тахин шүтэх ажил дээд цэгтээ хүрч байхад Монголд ч гэсэн Чойбалсанг тахин шүтэх явдал дээд цэгтээ хүрч Чойбалсан ард түмнээ олон мянгаар нь ямар ч шүүхгүйгээр буудан хороож их аллага гардан зохион байгуулж байсан нь монголын түүхэнд урьд өмнө гарч байгаагүй аймшигт эмгэнэлт явдал болов.Монголын сэхээтэн эх орончид 1950, 1960 онуудад нэг хүнийг тахин шүтэх үзэл, Чойбалсанг тахин шүтэх үзлийн хор уршгийг арилгах зорилгоор монголын эх оронч сэхээтнүүд зарим нэг шүүмжлэл гаргахыг оролдож байсан боловч тэр үеийн Чойбалсанг залгамжлагч удирдагч Ю.Цэдэнбал, төрийн ахмад зүтгэлтэн Ж.Самбуу нар огт зөвшөөрсөнгүй хаацайлан өнгөрөөв.
 
== Дэлхийн II дайн ==
Мөр 126:
Хосгүй түүхт их хэргийг<br />
Хорлоогийн хүү Чойбалсан бүтээлээ!</blockquote>
хэмээн бичиж байв. Дийлэнхи Монголчууд Х.Чойбалсанг биширч, "шалгарсан жолоодогч" хэмээн хүндэтгэж байлаа.Монголчууд өөрсдийгөө 1921 онд тусгаар тогтносон улс гэж үздэг байсан ч үнэн хэрэг дээрээ улаантны харгис дэглэм тогтсон, Москвагаас хараат, Зөвлөлт улсын хавсарга болсон коммунист улс байв. Зөвлөлтийн коммунистууд Монгол улсын Ерөнхий сайд байсан 4 хүнийг Москвад дуудан аваачиж монголын тусгаар тогтнолыг тунхагласан өдөр тэднийг буудан хөнөөж байлаа.Энэ бол тусгаар тогтнолын илрэл биш. Энэ бол Монгол улс тусгаар улс болоогүй байсны шинж тэмдэг юм.
хэмээн бичиж байв. Дийлэнхи Монголчууд Х.Чойбалсанг биширч, "шалгарсан жолоодогч" хэмээн хүндэтгэж байлаа.
 
== Нийгмийн бүтээн байгуулалт ==
Мөр 134:
Боловсрол, соёлын талаар гарсан том өөрчлөлт бол монгол уйгаржин бичгийг [[кирилл үсэг]]т үндэслэсэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах талаар томоохон ажлуудыг хийв. Анхны 10 жилийн дунд сургууль, ялангуяа 1942 онд [[МУИС|Улсын их сургуулийг]] байгуулж сургуулийн насны бүх хүүхдийг бага сургуулийн боловсролтой болгох зорилтыг хэрэгжүүлж байсан нь боловсролын салбарт олсон үсрэнгүй амжилт байв. Улаанбаатар хотын 1-р дунд сургууль болон Монгол Улсын Их Сургууль нь Маршал Чойбалсангийн нэрэмжит сургуулиуд юм. Маршал Чойбалсан өөрөө "Монголын ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх", "Монгол ардын үндэсний хувьсгалт цэргийн агуу хөгжлийн товч зам", "Ардын Хатанбаатар Магсаржавын хураангуй түүх" зэрэг зохиол бичиж, илтгэл өгүүллэгүүд нь 4 ботиор хэвлэгдэж байв. Иргэдийн 1930-аад оны хэлмэгдүүлэлт,гаднаас заналхийлж буй Япон, Гоминданы Хятадын цэрэглэн халдах дайны аюул,1944,1945 оны цас зуд зэргээс шалтгаалан үүссэн айдас хүйдэс,олон нийтийн санаа сэтгэл унасан байгааг харгалзан үзэж шүтэх бишрэх эрхийг хүндэтгэн үзэж, [[Гандантэгчилэн хийд]]ийн хурал, мөргөлийн ажиллагааг 1944 онд дахин сэргээжээ. 1944 онд сонгуулийн эрх хасагдсан хүмүүст сонгуулийн эрх олгож, 1949 онд сонгуулийн бүх нийтийн, шууд, тэгш бөгөөд саналаа нууцаар хураах шинэ систем тогтоож, 1951 онд [[Улсын Их Хурал|Улсын Их Хурлын]] анхны сонгуулийг явуулсан байна.
 
Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байв. И.В.Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд [[Европ]], [[Ази]]йн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж үнэнчээ харуулахад, Х.Чойбалсан өөрийн биеэр очоогүй байна. [[ЗСБН Автономит Тува улс]]ын тэргүүн [[Салжиг Тогоо]] Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд Чойбалсан ихэд уурлан, алгадсан гэдэг дам яриа тархсан байдаг. 1950 онд Монголын улс төрийн хувьд хамгийн тэргүүний хүмүүс болох [[Ю.Цэдэнбал]]ын идэвхитэй дэмжлэгтэйгээр эхний удаад [[Жамбалдорж]] нар, дараа нь [[Дарамын Төмөр-Очир|Д.Төмөр-Очир]] тэргүүтэй хэдэн сэхээтэн улс орныхоо хөгжлийг түргэтгэх гол арга зам бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд даруй орох явдал хэмээх санал өргөхөд тэрвээр дургүйцэн, тэднийг зэмлэж байсан гэдэг. Гэхдээ энэ нь хоосон дам яриа болохоос тодорхой баримт мөнбайхгүй бийасуудал юм.
 
== Нас барсан нь ==
"Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч", "Хайрт эцэг" хэмээн өргөмжлөгдөж байсан Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсан 1952 оны 1 сарын 26-нд таалал төгсчээ. [[МАХН|Намын Төв Хороо]], Их Хурлын Тэргүүлэгчид, [[БНМАУ|Сайд нарын Зөвлөлийн]] эмгэнэлийн бичигт <blockquote>''"...манай улсын бүх түүх бол Ардын хувьсгалыг мандуулах ба манай орныг цэцэглүүлэх үйл хэрэгт бүх амьдралаа зориулсан нөхөр Чойбалсангийн нэртэй холбоотой юм..."''</blockquote> гэж тэмдэглэсэн байдаг. Улаантнууд Чойбалсанг "монголын ард түмний хайрт эцэг" хэмээн албан хүчээр тахин шүтүүлж байсан.22 000 гэм зэмгүй монгол иргэдээ хөнөөсөн хүнийг монголчууд үнэн сэтгэлээрээ "хайрт эцэг" гэх байсан гэж үү.Энэ бүгд ард түмнийг хууран мэхэлж хүчээр түүнийг шүтэхийг тулган шаардаж байсан гэдэг нь эдүгээ нэгэнт тодорхой болсон юм.
 
== Хэлсэн үг ==