Юмжаагийн Цэдэнбал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 47:
 
=== Шүүмжлэл ===
Ю.Цэдэнбалын гавьяа, алдааг бодитоор дүгнэхэд азийн хоцрогдсон Монгол орныг үйлдвэржүүлж, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлсэн. 1961 онд БНМАУ НҮБ-ын гишүүн болсон. Улс орноо жар, далаад онуудад урагш нь хөгжүүлсэн гавьяатай. Гэвч социализмын үед ард түмний амин зуулга болсон мал сүргийг нь ард түмнээс булаан авч хүчээр нийгэмчилж, эх оронч сэхээтнүүдийг хавчин гадуурхах, үндэсний соёл шашныг хориглох, хэт зөвлөлтчлөх бодлого баримталж байснаас улс оронд ихээхэн хор уршиг болж байсан. Тавь, жараад онуудад монголын сэхээтэн эх орончид зөвлөлтөд жараад онд болсон улс төрийн дулааралын адил нэг хүнийг тахин шүтэх явдлыг шүүмжилж эхэлсэн боловч тэр үеийн Чойбалсанг залгамжлагч Ю.Цэдэнбал Монголд Чойбалсанг тахин шүтэх үзлийг шүүмжилсэн сэхээтнүүдэд таагүй хандаж, Чойбалсанг шүүмжлэхийг хориглож байв. Ю.Цэдэнбал улс орноо хөгжүүлэх санал шүүмжлэл гаргасан, үндэснийхээ язгуур соёлыг хамгаалсан монголын төрийн зүтгэлтнүүд сэхээтнүүдийг хавчин гадуурхаж алс нутагт цөлж байлаа. 1959 онд Д. Дамба,1962 онд Д.Төмөр-Очир, 1963 онд Л.Цэнд, 1964 онд МАХН-ын Төв Хорооны хурал дээр эх орноо хөгжүүлэх санал шүүмжлэл хэлснийхээ төлөө Ц.Лоохууз, Х.Нямбуу, Б.Сурмаажав нарыг" Намын эсрэг бүлэг" хэмээн гүтгэж, тэднийг нутаг заан цөлж гэр бүл, хүүхэд, найз нөхдийг нь ажил сургуулиас нь халж нутгаас нь хөөж, алс хол нутаг заан цөлж, энэ "хэргээр" далимдуулан эх оронч эрдэм мэдлэгтэй олон сэхээтэн , зохиолч, яруу найрагч, багш, эрдэмтдийг ажлаас нь халж, алс хол нутаг заан цөлж, шоронд олон жилээр хорьж шийтгэж байлаа. Энэ хэлмэгдүүлэлтийг Ю.Цэдэнбалын гарт байдаг МАХН, НАХЯ зохион байгуулж гардан гүйцэтгэж байлаа. 1957 онд Зөвлөлт улсаас БНМАУ-д сууж байсан Элчин сайд В.Молотов монголын талд хандаж "Тувагийн үлдсэн нутгийг өг, үлдсэн 2445 ам дөрвөлжин газар нутаг өг" хэмээн хууль бус тулгалт шахалт үзүүлж байсныг тухайн үеийн БНМАУ-ын Гадаад Явдлын сайд С.Аварзэд 1958 оны зөвлөлт монголын хил тогтоох хэлэлцээр дээр эсэргүүцэж үл зөвшөөрч байсныг Ю.Цэдэнбал зогсоож, эх оронч сайд С.Аварзэдийг албан тушаалаас нь буулгаж, түүнийг алс хол хөдөө нутаг заан цөлж, зөвлөлтийн талын хууль бус шаардлагыг зөвшөөрч, зөвлөлтийн талд монголын Увс, Хөвсгөл аймгийн хойд нутаг нийт 2445 ам дөрвөлжин км газар нутгийг өгсөн нь улс орныг ихэд хохироосон явдал болжээ.Улс орныхоо газар нутгийг харийн гүрэнд найр тавин өгөх явдал бол хамгийн том гэмт хэрэг юм. Түүний Зөвлөлтөд өгсөн монголын газар нутагт өөрийнх нь төрсөн нутаг Увс аймгийн Давст сумын Давст уул орсон байсан. Ю.Цэдэнбал монголын хүн амыг "зөвлөлтлөхзөвлөлтчилөх" бодлогыг баримталж хүн амыг орос хэлд албадан оруулахыг завдаж, улс орноо Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд орох саналыг ЗХУКН-ын Төв Хороонд гаргаж байсан. Мөн Ю.Цэдэнбал Зөвлөлт Холбоот Улсын Коммунист Намын гишүүн, КГБ буюу Зөвлөлтийн Аюулаас Хамгаалах Хорооны ажилтан байжээ.Энэ нь тэр монголын эрх ашгийг хамгаалах бус, зөвлөлтийн эрх ашгийг хамгаалагч байсныг нотолж байгаа юм.
 
== Амьдралын сүүлийн жилүүд ==
1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар [[Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулах ажиллагаа|Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж]], МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар [[Жамбын Батмөнх]] сонгогдсон. Ю.Цэдэнбалыг Зөвлөлтийн КГБ монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг мөн л зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ [[Москва]]д бараг гэрийн хорионд амьдарсанамьдарч бөгөөдбайсан. Ю.Цэдэнбал Монголдоо очих талаар ЗХУКН-ын Төв Хороо, Монголын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хэн ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Ю.Цэдэнбал 1991 онд Москвад нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч, [[Алтан өлгий|Алтан өлгийд]] оршуулжээ.Цэдэнбалын оршуулах ажиллагаанд түүний гэргий А.Филатова оролцохоор Москвагаас Улаанбаатарт ирээд байхад нь монголын прокурорын байгууллага түүнээс байцаалт авахыг оролдож байжээ.Энэ нь монголын хууль хяналтын байгууллага ёс зүй байхгүй, коммунист хандлагаасаа гарч чадаагүй байсан гэдгийг харуулж байгаа юм.