Ардын хувьсгал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 30:
[[Коминтерн]]ы оролцоо ч нэмэгдэж Бодоо, Данзан, Чагдаржав зэрэг Ардын хувьсгалын удирдагчдыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар аван зайлуулснаар Монгол улсын нийгмийн хөгжлийн чиг хандлагад социализмыг баримтлах болжээ. Тэд монголчуудын дотроос улс төрийн тогтсон байр суурьгүй, туршлага муутай, боловсрол нимгэн, эд мөнгө, эрх тушаал, хувийн эрх ашгийн төлөө яахаас ч буцахгүй ойворгон хүмүүсийг өөрийн талд оруулж тэднийг монголчуудын эсрэг чиглүүлэн Монголд хяналтаа тогтооход ашиглажээ.Ардын намынхан засгийн эрхийг авсан боловч удалгүй Коминтерний шахалт тулгалтад орж ард түмнээ хар шар феодал хэмээн гадуурхан хавчиж 35 000 лам хувраг, монгол иргэдийг хөнөөж, ард түмнийхээ амин зуулга мал сүргийг нь хураан авч амьдралыг нь хүнд бэрх болгожээ.Ардын засаг тогтсон анхны жилээс эхэлж засгийн эрхийн төлөө тэмцэл ширүүсч 1922 онд анхны ерөнхий сайд Д.Бодоог Чагдаржав,Пунцагдорж даа ламын хамт хувьсгалын эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэсэн хилс хэргээр гүтгэж тэрхүү тушаалд Сүхбаатар,Чойбалсан нар гарын үсэг зурж цаазаар авчээ. Удалгүй 1924 онд Ардын намын анхны дарга, сайд С.Данзанг хувьсгалын эсэргүү" хэмээн гүтгэж Элбэндорж Ринчино, Чойбалсан нар түүнийг цаазаар авсан ажээ.Чойбалсан 1939 онд МАХН-ын төв хорооны 12-р бага хурал дээр өмнөх ерөнхий сайд Анандын Амарыг " японы тагнуул, том толгой лам нар, хар феодалыг устгах ажиллагаанд саад учруулсан хувьсгалын эсэргүү этгээд" хэмээн гүтгэн шүүмжилж А.Амарыг албан тушаалаас нь буулгаж баривчлуулан Зөвлөлт улсад хүргүүлэн тэнд цаазаар авхуулжээ. Ардын хувьсгал гэгч нь адаг сүүлдээ албан тушаалын төлөөх дайн болж хувирсан ажээ.Ардын намынхан ямар ч хууль ёс, шударга ёс, баримт нотолгоогүйгээр журмын нөхдөө, сэхээтнээ, жирийн иргэдээ баривчлан "японы тагнуул, хар шар феодал, хувьсгалын эсэргүү..." хэмээн элдвээр гүтгэж буудан хөнөөж байлаа.Энэ бол зүгээр нэг хэлмэгдүүлэлт биш, бүх нийтийн харгис аллага байлаа.Ийнхүү ардын намынхан ард түмнээ бууддаг адгийн харгис хүчин болсон юм.
 
Социализмын нэг үзэл сурталт цаг үед ардын хувьсгалыг хэт дөвийлгөж 1921 оноос өмнө монголын ард түмэн туйлын ядуу хоцрогдсон, бичиг үсэггүй байсныг ардын хувьсгал болсноор бүгд бичиг үсэгтэй болж, аз жаргалтай, хөгжсөн улс болсон мэтээр худал гуйвуулан үзэл сурталддаг байсан. Монголын түүх 1206 оноос эхэлсэн бус, 1921 оны ардын хувьсгалаас эхэлсэн мэтээр хэт өрөөсгөл, туйлширсан буруу үзэл газар авсан байсан. Монгол улс бол олон зууны турш босоо монгол бичигтэй, Бурханы шашин хөгжсөн, 1250 буддын сүм хийдтэй, олон сая хуудас ном судартай, төрийн түшээд, эрдэмт лам хуврагууд, сэхээтэн хүмүүс нь түвд, манж хэлтэй, дорны соёл шашинтай номт орон гэгдэж байсан түүхтэй. Дэлхийд улаан хувьсгал огт хийгээгүй мөртлөө эзэн хаантайгаа, шашин, соёл, уламжлалаа хадгалан үлдэж өндөр хөгжсөн Британи, Япон, Тайланд зэрэг улсууд байдаг. Иймд ардын хувьсгал хэмээн хэт туйлшрах нь буруу үзэл юм. Нийгмийн өөрчлөлтийг бас ардын хувьсгал хэмээн гуйвуулан үздэг явдал ч байсаар байна.
 
* ''[[Сүхбаатар (кино)|Сүхбаатар]]'', ''[[Өглөө (кино)|Өглөө]]'', ''[[Тэмцэл]]'', "[[Долоон бурхан харвадаггүй]]" зэрэг кинонуудад Ардын хувьсгалын үеийн үйл явдлыг харуулсан. Эдгээр кинонуудаас "Долоон бурхан харвадаггүй"-ээс бусад нь социализмын үзэл суртлын нөлөөгөөр түүхийг их хэмжээгээр гуйвуулан харуулсан байдаг.