Майдаржавын Ганзориг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
No edit summary
Мөр 11:
 
1978-1981 оны хооронд [[Жүгдэрдэмидийн Гүррагчаа]]гийн хамтаар Зөвлөлт-Монголын хамтарсан Союз-39 сансрын хөлгийн нислэгт эцсийг хүртэл бэлдгэгджээ. М.Ганзориг нь 2011 онд [[Монгол улсын хөдөлмөрийн баатар]] цолоор шагнуулсан байна.
[[Файл:М.Ганзориг.jpg|thumb|381x381px|Сансрын хотхонд]]
 
Майдаржав овогтой Ганзориг нь 1949 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Цэцэрлэг хотын 10 жилийн сургуулийг 1968 онд, Киев хотын Политехникийн дээд сургуулийг 1975 онд дулааны нарийн хэмжүүр, автоматикийн инженер мэргэжлээр төгссөн байна. М.Ганзориг 1975-1978 он хүртэл Улаанбаатар хотын нэгдүгээр цахилгаан станцад автоматикийн инженерээр ажиллахдаа үйлдвэрлэлийн ашигтай ажиллагааг хангах үүднээс тэргүүн туршлага, шинэ бүтээл оновчтой саналууд гаргасан нь үр дүнтэй болсон ба үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудын хөдөлмөр бүтээлийн аварга болж байв.
 
Мөр 38:
==Ном, товхимол, бүтээлүүд==
 
М.Ганзориг нь “Агаар-сансрын мэдээллээр байгалийн биетүүдийн төлөвийг тодорхойлох арга” аналитик тойм, “Сансрын Союз-39” “Салют-6” “Союз -Т-4” цогцолбор дээр явуулсан эрдэм шинжилгээний туршилтууд” хамтын бүтээл, “Сансрын байгаль судлал”, “Нутаг амьтай заан”, “Дарбабандида гэгээнтний XVII дүр Агваанчойнжирдондов”, “Хүйн холбоотой нутаг минь”, “Сансар судлал Монголд”, “Марташгүй 7 хоног”, “Зайнаас тандах судлал, газарзүйн мэдээллийн зарчмууд”, “Газарзүйн мэдээллийн ситемийг байгалийн нөөцийн менежментэд ашиглах зарчмууд”, “Зайнаас тандах судлал, дүрс мэдээнд тоон боловсруулалт хийх зарчмууд”, “Газарзүйн мэдээллийн ситемийг байгалийн нөөцийн менежментэд ашиглах зарчмууд”, “Радарын тандан судлал”, “Зайнаас тандан судлах хиймэл дагуулууд болон төхөөрөмжүүд” зэрэг ном нийтлүүлсний дээр эрдэм шинжилгээний 170 гаруй өгүүлэл олон улсын болон гадаад болон дотоодод хэвлүүлж, Монголын нэвтэрхий толины сансар судлалын чиглэлээр зохиогчоор оролцож редакторын зөвлөлд ажиллажээ. М.Ганзориг нь нийтийн мэдээллийн хэрэгсэл, сонин, сэтгүүл, ном товхимолд шинжлэх ухааны хялбаршуулсан өгүүллэг, ярилцлага зэргийг зуугаадыг хэвлүүлжээ. Мөн Монголын ШУА-ийн бага чуулган, Үндэсний Инженерийн академийн гишүүн, Шинжлэх ухааны технологийн их сургуулийн эрдмийн зэрэг олгох зөвлөлийн орлогч даргаар тус тус сонгогдсон бөгөөд Улаанбаатарын их сургуулийн профессор юм. М.Ганзориг нь их дээд сургуульд тусгай сэдэв, курсэд 1984 оноос лекц уншиж, 3 дэд доктор, 3 магистрийн эрдэм шинжилгээний ажлыг удирдсан байна.
 
==Шагнал==