Ардын хувьсгал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 29:
1924-өөс 1989 хүртэлх социалист засаглалын он жилүүдэд Ардын хувьсгалыг социалист хувьсгал хэмээн гуйвуулан тунхаглаж байжээ. 1921 оноос хойш Зөвлөлтийн нөлөө улам ихсэхийн хирээр
[[Коминтерн]]ы оролцоо ч нэмэгдэж Бодоо, Данзан, Чагдаржав зэрэг Ардын хувьсгалын удирдагчдыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар аван зайлуулснаар Монгол улсын нийгмийн хөгжлийн чиг хандлагад социализмыг баримтлах болжээ. Тэд монголчуудын дотроос улс төрийн тогтсон байр суурьгүй, туршлага муутай, боловсрол нимгэн, эд мөнгө, эрх тушаал, хувийн эрх ашгийн төлөө яахаас ч буцахгүй ойворгон хүмүүсийг өөрийн талд оруулж тэднийг монголчуудын эсрэг чиглүүлэн Монголд хяналтаа тогтооход ашиглажээ.Ардын намынхан засгийн эрхийг авсан боловч удалгүй Коминтерний шахалт тулгалтад орж ард түмнээ хар шар феодал хэмээн гадуурхан хавчиж 35 000 лам хувраг, монгол иргэдийг хөнөөж, ард түмнийхээ амин зуулга мал сүргийг нь хураан авч амьдралыг нь хүнд бэрх болгожээ.
 
Социализмын нэг үзэл сурталт цаг үед ардын хувьсгалыг хэт дөвийлгөж 1921 оноос өмнө монголын ард түмэн туйлын ядуу хоцрогдсон, бичиг үсэггүй байсныг ардын хувьсгал болсноор бүгд бичиг үсэгтэй болж, аз жаргалтай, хөгжсөн улс болсон мэтээр худал гуйвуулан үзэл сурталталддаг байсан. Дэлхийд улаан хувьсгал огт хийгээгүй мөртлөө эзэн хаантайгаа, шашин, соёл, уламжлалаа хадгалан үлдэж өндөр хөгжсөн Британи, Япон, Тайланд зэрэг улсууд байдаг. Иймд ардын хувьсгал хэмээн хэт туйлшрах нь буруу үзэл юм. Нийгмийн өөрчлөлтийг бас ардын хувьсгал хэмээн гуйвуулан үздэг явдал ч байсаар байна.
 
* ''[[Сүхбаатар (кино)|Сүхбаатар]]'', ''[[Өглөө (кино)|Өглөө]]'', ''[[Тэмцэл]]'', "[[Долоон бурхан харвадаггүй]]" зэрэг кинонуудад Ардын хувьсгалын үеийн үйл явдлыг харуулсан. Эдгээр кинонуудаас "Долоон бурхан харвадаггүй"-ээс бусад нь социализмын үзэл суртлын нөлөөгөөр түүхийг их хэмжээгээр гуйвуулан харуулсан байдаг.
* ''Төгсгөл'' кинонд Ардын хувьсгалын үеийн Барон Унгерныг илүү тод дүрсэлжээ. Гэхдээ эдгээр кинонууд Богд хаан, Барон жанжны гавьяаг үгүйсгэж дайсан байсан мэтээр харуулдаг байсан. Гэвч үнэндээ Богд хаан, Барон жанжин хоёр бол монголыг аварсан баатарлаг хүмүүс байсан.
 
== Дурсгал ==