Хорлоогийн Чойбалсан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 70:
 
=== 1922-1931 он ===
1922-1931 он бол Х.Чойбалсангийн амьдралын тун ээдрээтэй хэсэг болно. Тэрээр "[[Бодоогийн хэрэг]]т" холбогдон намын орлогч гишүүн болон шийтгэгдэж, ЗХУ-д цэргийн сургуульд явсан боловч өвчний учир буцаж иржээ. Ардын намын анхны дарга, анхны ерөнхий сайд Д.Бодоо, С.Данзан нарыг эх орноосоо урвасан, хувьсгалын эсэргүү гэсэн гүтгэлгээр цаазлах явдалд Чойбалсан голлох үүрэг гүйцэтгэж байжээ. Харин 1924 оны намраас 1928 он хүртэл бүх цэргийн жанжин, 1929-1930 онд [[Улсын Бага Хурал|Улсын Бага Хурлын]] дарга байж, бас [[Феодалын хөрөнгө хураах төв комисс]]ыг толгойлж байв. Харин 1930 онд Х.Чойбалсан “[[барууны үзэлтэн]]” мөн архинд орсон гэх зэргээр шүүмжлэгдэж нэг хэсэг ажилгүй хүртэл байв. 1931 оны эцсээр тэрээр Мал тариалангийн яамны сайдаар томилогдож, дахин төрийн албанд гарч ирсэн байна.
 
== Төрийн эрхэнд ==
[[Файл:Greater Mongolia.svg|thumb|right|Хорлоогийн Чойбалсангийн монгол үндэстнүүдийг БНМАУ-тай нэгтгэхийг санаархан зүтгэж явсан газар нутаг]]
1934 онд Москвад очиж жил шахам болжээ. Мөн энэ үедээ "[[Лхүмбийн хэрэг]]" гэгчид нэр холбогдож байв. Энэ1934 онд [[Москва]]д өнгөрүүлсэн жил шахмын хугацаанд Чойбалсан чухам юу хийж байсан нь тун учир битүүлэг байдаг. Зарим судлаачид архины эмчилгээнд явсан байх гэж таамаглах авч олонхи нь Зөвлөлтийн тусгай албад түүнийг сэнхрүүлэн, боловсруулсан байх гэж үздэг. Зөвлөлтийн НКВД түүнийг өөрийнхөө хүн болгож бэлтгэсэн гэдэг нь үнэний ортой. Учир нь түүнд 1935 оны 3 сард ЗХУ-аас суудлын 20 автомашин бэлгэнд ирж, удалгүй мөн оны эцсээр [[Сталин]]ы шууд санаачилга, оролцоотойгоор Ерөнхий сайдын орлогчоор томилогдсон. Энэ үеэс эхлэн түүний тасралтгүй өгсөх зам эхэлсэн байна. Сталин, түүний гар хөл бологчид, [[Коминтерн]] өөрсдийнхөө бодлого, үйл ажиллагааг Монголд үг дуугүй хэрэгжүүлэх хүнийг хайсаар түүнийг олсон байна. Удалгүй Чойбалсанг 1936 онд Дотоод яамны сайдаар хавсран томилогдов. 1930-аад оны сүүлчээр Чойбалсангийн гарт ихээхэн эрх мэдэл төвлөрч, улмаар тус улсын Засгийн газрын тэргүүн болон, Сталины зааварчилгаагаар 30 гаруй мянган хүнийг хилсээр хэлмэгдүүлжээ. Ард иргэдийн мал сүргийг хураан авч Бурхан шашнаа шүтэх эрхийг нь хориглов. Амьдрах аргагүй болсон олон ард иргэд өмнөд хил давж нүүлээ. Нийт 45 000 монгол иргэд хил даван нүүв. Улаантны харгислал улам ширүүсэв.Зөвлөлтийн НКВД-ийн тагнуул туршуул болсон Чойбалсан ард түмнээ үй олноор нь хөнөөх ажиллагаанд идэвхтэй манлайлан оролцов.
 
=== Их хэлмэгдүүлэлт ===
Мөр 89:
[[Зураг:Mn UB memorial IMG 2671.jpg|300px|right|thumb|]]
Уран барилгын хосгүй их дурсгал, 1250 сүм хийд, тэдгээрт хадгалагдаж байсан түүх, соёлын дурсгалыг устгасан нь Х.Чойбалсангийн үйл ажиллагаатай шууд холбоотой байв. [[МАХН]]-ын [[Төв Хороо]]ны нэгдүгээр нарийн бичгийн дарга агсан Д.Дамба: <blockquote>“''Намайг [[Өмнөговь аймаг|Өмнөговь аймгийн]] Намын хорооны даргаар ажиллаж байхад сүм хийдийг ид устгаж байв. Зөвхөн Хошууд хийд, Ламын хийд, Галбын болон Үл Олдохын хийдүүдийг буулгахаар аймгийн төвөөс ... 40 гаруй хүнтэй бригад гаргасан. Ажлыг шуурхай зохион байгуулж байсан боловч маршал Чойбалсан нар “Сүм дуган нураах ажлыг яаравчил. Нөхөр Дамба ямар санаатай энэ ажлыг удаашруулж байна” гэж тулгаж сүрдүүлсэн албан даалгавар, цахилгаан ирүүлсээр байсан''”</blockquote> хэмээн дурссан байдаг. Зөвлөлтийнхний өөрсдийн нь тооцоолсон доод ханшаар Монголын сүм хийдүүдийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө 57 сая алтан рубль болж байв.
 
1939 оны МАХН-ын Төв Хорооны 12-р бага хурлаар Чойбалсан өмнөх Ерөнхий сайд А.Амарыг " Амар бол японы тагнуул, лам нар,феодалыг устгах ажилд саад болсон хувьсгалын эсэргүү этгээд" хэмээн элдвээр гүтгэн шүүмжилж Ерөнхий сайд Амарыг албан тушаалаас нь буулгаж баривчлуулан Зөвлөлт Холбоот Улс руу илгээж, Анандын Амар ерөнхий сайдыг хууль бусаар гүтгэж хилсдүүлэн цаазлуулахад гол үүрэг гүйцэтгэж байжээ.
 
=== Халхын голын байлдаан ===