Андромедийн орд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 5:
'''Андромедийн орд''' нь МЭ 2-р зуунд грекийн одон оронч [[Птолмей]]н бүртгэлжүүлсэн [[48 одны орд]]ны нэг ба орчин үеийн [[88 орд]]ны нэг юм. Огторгуйн экваторын хойд хэсэгт байрладаг ба эртний грекийн домгийн [[Кассопедиа]]гийн охин Андромедийн нэрээр нэрлэгджээ. Андромед нь намарын шөнө огторгуйн хойд хэсэгт бусад сайн танишддаг ордуудын хамтаар сайн ажиглагддаг. Хойд хэсэгт байрласан учир зөвхөн өмнөд өргөргийн 40 градусаас хойш ажиглагдана түүнээс урагш газарт тэнгэрийн хаяанаас доош ордог. Энэ нь хамгийн том одны ордын нэг бөгөөд 722 хавтгай дөрвөлжин градус талбайг эзэлдэг. Энэ нь [[сар]]наас 1400 дахин том хэмжээ юм, хамгийн том орд Хайдрагийн 55% хэмжээтэй тэнцэнэ.
 
Үүний хамгийн тод од нь Алфа Андромед ба энэ нь хос од бөгөөд Пегасусын хэгэт бас тооцогддог, Гамма Андромед нь илүү өнгөлөг хос од бөгөөд одон орон сонирхогч нарын ажиглах дуртай оддын нэг юм. Энэ ордны хамгийн гол бүрэлдэхүүн нь энгийн нүдээр харагддаг [[Адаг чуулганы галактик]] бөгөөд энэ нь манай [[Тэнгэрийн заадас галактик]]т галактикт хамгийн ойр ба Мессиерийн хамгийн тод обьектийн нэг болно. Хэд хэдэн бүдэг галактикууд М110, М32, NGC 891 нар Андромед ордонд байдаг. Цэнхэр Цасан Бөмбөг мананцар буюу гариган мананцар нь мөн энэ хэсэгт дурангаар харагддаг.