Генийн инженерчлэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 60:
Генийн инженерчлэл нь, хүний өвчний амьтны загваруудыг гарган авахад ашиглагддаг. Генийн хувьд хувиргасан хулгана нь генийн инженерчлэлийн амьтны загварын маш өргөн тархсан хэлбэр юм. Тэднийг, [[Хорт хавдар|хорт хавдрын]] ([[онко-хулгана]]), [[таргалалт]]ын, зүрхний өвчний, [[чихрийн шижин]]гийн, [[артрит]]ийн, [[токсикомани]]йн, сэтгэл мэдрэлийн цочролын, хөгшрөлтийн, [[Паркинсоны өвчин|паркинсоны өвчний]] загваруудыг судлахад ашигласан. Эмийн үүрэг гүйцэтгэж чадах магадлалтай бодисуудыг эдгээр хулганууд дээр шалгаж, туршиж мөн болно. [[Гахайнаас хүнд эрхтэн шилжүүлэн суулгах]] ажлын үр дүнг нэмэгдүүлэхэд зориулж, генийн хувьд хувиргасан гахайг гарган авсан.
 
Генийн мэс засал гэдэг нь, хүний гэмтэлтэй генүүдийг тухайн генийн ажилтай хуулбараар солих генийн инженерчлэл юм. Генийн мэс засал нь [[соматик эс]] эсвэл [[үр хөврөлийн эс]]ийг хамарч болно. Хэрвээ генийг үр хөврөлийн эсэд суулгавал, тэр нь тухайн хүний удамд дамжих боломжтой болдог. Генийн мэс засал нь олон өвчнийг эмчлэхэд үр дүнтэй ашиглагдсан. Жишээ нь, [[Х-хромосмын хүнд нийлмэл дархлаа хомсдол]] (X-linked SCID), [[архаг лимфолейкоз]], [[Паркинсоныпаркинсоны өвчин]] г.м.. 2012 онд Европын комисс хүлээн зөвшөөрснөөр, [[Глибера]] нь [[Европын холбоо|Европ]] болон [[АНУ]]-н анагаах ухааны салбарт ашиглагдах болсон анхны генийн мэс засал болсон.
 
Генийн инженерчлэлийг хүнийг эмчлэхэд бус харин хүний чадваруудыг (гадаад төрх, дасан зохицох чадвар, зан чанар, үйл хөдлөл) сайжруулах зорилгоор ашиглах эсэх талаар маргаантай асуудлууд тулгарч байна. Учир нь эмчлэх, сайжруулах хоёрын ялгааг олж тогтооход маш хүнд юм. Трансгуманистууд, хүнийг сайжруулах нь зохимжгүй гэж үздэг.