Аригбуха хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 1:
{{Хаан
'''Аригбуха''' ({{mongolUnicode|ᠠᠷᠢᠴᠪᠥᠺᠠ}}, 1219-1266) бол Их Монгол Улсын 5 дахь их хаан юм. Аригбуха нь [[Чингис хаан]]ы отгон хүү [[Тулуй]]н хүү юм. Түүний эх нь [[Хэрэйд]]ийн [[Тоорил хан|Ван ханы]] дүү [[Жаха Хамбу]]гийн охин [[Сорхагтани Бэки]] байжээ. Аригбөх 1260-1264 оны үед [[Их Монгол Улс|Их Монгол улсын]] хааны сууринд суужээ. Тэрээр өөрийн ах [[Хубилай хаан|Хубилайтай]] хийсэн тэмцэлд хүчин мөхөсдөж, арга буюу Хубилайд хааны хаш тамга, сүлд зэргийг өгч бууж өгсөн юм. 1266 онд Аригбуха Хубилай хааны харгалзаанд байж байгаад нас баржээ.
|name =Аригбуха <br/>хаан
|title =Их Монгол Улсын Далай Хаан
|image =[[Файл:Ariq_Böke.jpg|200px]]
|caption =Аригбуха хааны хөрөг. [[Судрын чуулган]] дахь зураг
|reign =1260 оны 5 сар – 1264 оны 8 сарын 21
|coronation =1260
|othertitles =
|full name =Хиад Боржигин Аригбуха
|predecessor =[[Мөнх хаан]]
|successor =[[Хубилай хаан]]
|suc-type =
|heir =
|queen =[[Илчигмиш хатан]]
|consort =
|issue =[[Юбугур]], [[Мэлигтөмөр]], [[Тамачи]], [[Найрбуха]]
|royal house =Хиад Боржигин
|dynasty =[[Их Монгол Улс]]
|father =[[Тулуй]]
|mother =[[Сорхагтани Бэхи]]
|date of birth =1219 он
|place of birth =
|date of death =1266 он
|place of death =[[Ханбалиг]]
|date of burial =
|place of burial = [[Бурхан Халдун уул|Бурхан халдун]]
|}}
 
'''Аригбуха''' ({{mongolUnicode|ᠠᠷᠢᠴᠪᠥᠺᠠᠠᠷᠢᠴᠪᠥᠬ᠎ᠠ}}, 1219-1266) бол Их Монгол Улсын 5 дахь их хаан юм. Аригбуха нь [[Чингис хаан]]ы отгон хүү [[Тулуй]]н хүү юм. Түүний эх нь [[Хэрэйд]]ийн [[Тоорил хан|Ван ханы]] дүү [[Жаха Хамбу]]гийн охин [[Сорхагтани Бэки]] байжээ. Аригбөх 1260-1264 оны үед [[Их Монгол Улс|Их Монгол улсын]] хааны сууринд суужээ. Тэрээр өөрийн ах [[Хубилай хаан|Хубилайтай]] хийсэн тэмцэлд хүчин мөхөсдөж, арга буюу Хубилайд хааны хаш тамга, сүлд зэргийг өгч бууж өгсөн юм. 1266 онд Аригбуха Хубилай хааны харгалзаанд байж байгаад нас баржээ.
 
== Бага нас ==
Line 8 ⟶ 36:
== Бууж өгсөн нь ==
 
Хятад ба [[Цагаадайн улсынулс]]ын зүгээс [[Хархорум хот|Хархорумд]] нэвтрэн орох худалдааны замыг [[Хубилай|'''Хубилай''']] хааснаас болж Аригбөхийн талын цэрэг ард, хоол ундаар гачигдах зэрэг элдвийн бэрхшээлд тулгарчээ. Иймээс цэргийнхээ хүчийг дахин нөхөн сэлбэхэд үнэхээр хүнд болжээ. Мөн [[Цагаадайн улс|'''Цагаадайн улсын''']] '''[[Алгуй|Алгуй хан]]''' урваж Хубилайн талд оржээ. Тэрээр тэнгэр уулын хавийн монголчуудад нэр хүнд олсон байжээ. Энэ учраас Аригбөх монголын баруун талаас хүч дэмжлэг олохоор Хархорумыг түр орхин Алтайн уулсыг давж, Илийн хөндийд хүрчээ. Гэвч удаа дараагын дайн байлдааны хор хөнөөлөөр зүдрэх, ядрахын туйлд хүрсэн Аригбөхийн цэрэг зам зуураа аргагүйн эрхэнд дээрэм тонуул ч хийхэд хүрсэн зэргээс тэр нутгийн ард олны дэмжлэгийг гүйцэд олсонгүй. Аригбөх Алтайг давж Алгуйтай хэдэн удаа байлдаж зугатуулсан байна. Тэр зуур Аригбөх Илийн хөндий дэх нутгийн хүн ардыг бас зовоож, ялангуяа тэнгэр ууланд үлдсэн Алгуйн харъяат монгол цэрэг, даргыг хүйс тэмтрэн хядаж, олны дургүйцлийг хүргэсэн ба мөн түүний цэрэг дотор ч санал сэтгэл алдагдах гарч нилээд хэсэг нь Хубилайд дагаар орсон байна. Аригбөх цаашид тэмцлээ үргэжлүүлэх бололцоогүй болж 1264 онд Хубилайд бууж өгчээ. Чухам ингэж ах дүү хоёрын хоорондын зэвсэгт мөргөлдөөн дууссан боловч монголын хаан ширээний төлөөх тэмцэл зогсоогүй, уул тэмцлийг Хайду ноён толгойлон үргэлжлүүлжээ. Аригбөхийг Шанду хотод очиж бууж өгсний дараа Хубилай түүнийг дуудан уулзаж, Ах дүү хоёрын хэн нь хаан суух ёстой юм бэ ? гэж ихэмсэгээр асуухад, Аригбөх "Миний ёсоор бол би суух ёстой, одоо чи суужээ" гэж хариулсан байдаг. Хубилай дүүгийн амийг хэлтрүүлж,бүтэн жил нүдэнд нь үзэгдэхгүйгээр шийтгэсэн ба түүнтэй талцан хамт явсан ноёдыг алтан ураг-ийн дотор хагарал тэмцэл гаргасан хэрэгт холбогдуулан, хатуу ширүүн цээрлүүлэн шийтгэж олонхийг нь цаазаар авчээ. Аригбөх 1266 онд хүнд өвчнөөр нас баржээ. Аригбөх, Хубилай нарын хооронд өрнөсөн дайн дажин бол хаан ширээний төлөөх тэмцэл байсан боловч бодит байдлаараа Аригбөхийн тэмцэл нь улс гүрний төвийг монголд хэвээр байлгаж, монгол нутгийг урьдын адил гүрний төв нутаг хэвээр байлган үлдээхэд чиглэгдсэн байжээ.
 
== Гэр бүл ==