Усан тээвэр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 7:
Гол усыг гатлах шаардлагын улмаас хүн төрөлхтөн маш эрт дээр үеэс эхлэн төрөл бүрийн хөвөx эдлэлийг зохион бүтээсээр иржээ. [[Сал]] болон [[Зүйдэлгүй модон завь|ухаадсан завь]] зэрэг нь магадгүй хамгийн эртний усны тээврийн хэрэгсэл байсан байна. Эдгээрийн ачаар саад болж байсан гол ус нь [[тээврийн зам]] болон хувирчээ. Усан тээвэр нь [[Газарзүйн их нээлт|шинээр газар орон]] нээх боломж мөн [[худалдаа|худалдаа наймаа]] хийх боломжийг олгосон юм. Энэ нь нэг талаас эд бараа, шинэ санаа оноогоо солилцох бололцоог бий болгосон ч, нөгөө талаас газар нутаг, эдийн засаг, цэрэг дайны сонирхлын үүднээс бий болсон зөрчилдөөнийг ч бас авчирсан байна. Цаг хугацааны эргэлтэнд усан тээвэр ч бас хөгжин, иргэний болон зэвсэгт хүчний салбарт ялгарсан. Мөн [[Загасны аж ахуй|загасчлал]] болон түүний худалдаа, мөн түүнчлэн усан тээвэртэй холбоотойгоор усан боомтын үйлчилгээ, навигац, усан онгоцны үйлдвэрлэлийн салбарууд ч бий болов.
 
[[File:Shipping routes red black.png|thumb|550px|Дэлхийн усан тээврийн нягтралыг харуулсан диаграм]]
==Усан тээврийн гүйцэтгэх үүрэг==
Усан тээврийн тусламжтайгаар усыг тээврийн зам болгон ашиглах эсвэл усан доор байгаа байгалийн нөөцийг олборлох боломжтой болов. Энэ нөөцийг өөрийн мэдэлд авахын тулд том гүрнүүд зэвсэгт хүчний усан тээврийг хөгжүүлэн ирсэн. Орчин үед усыг жуулчлалын зорилготойгоор ашиглах нь нэлээд газар авч байна.