Самур гүнж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1:
'''Самур гүнж''' буюу '''Самар гүнж''' бол Хиад Боржигин овгийн Аригбуха хааны удмын [[Элбэг нигүүлсэгч хаан|Элбэг хааны]] охин юм. Түүнийг Элбэг хаан, Хуухай даюуг андууран хороосноо хүүгээс нь уучлал гуйх журмаар өөрийн охин Самурыг 1398 юмуу 1399 онд [[Батула чинсан|Батулад]] өгсөн юм. Самур гүнж [[Тогоон тайш]] буюу Бахаму гэдэг хүү төрүүлсэн. Тэр 1454 оны орчимд таалал төгсчээ. Самар хатан нь Тогоон тайшийн охин Эсэн тайшийн эгч юм.
 
== Гэрлэлт ==
Мөр 73:
Эцэг тэнгэр үл таалах буй за”</blockquote> Гэхэд нь Самар тайху гүнж үгийг нь үл ойшоон тэднийг Зүүн Монгол руу нь буцаан явуулжээ.
 
Энэхүү болсон явдалыг [[Адай хаан]] Өлзийт гоо хатнаас сонсоод маш ихэд баярлан 1415 онд Асудын Аругтайг тайшаар өргөмжлөн, өөрийн арван түмэн шилдэг цэргийг авч, дөрвөн Ойрдыг дайлаар морджээ.<ref> [http://miss.mn/7875.html], Монголын төлөө их гавьяа байгуулсан Самар гүнж </ref>
 
== Зүүн Монгол-Дөрвөн Ойрдын тэмцэл ==
Мөр 80:
Элбэг хааны хүү Ажай тайж <blockquote>“Самар гүнж биднийг олзлогдоод байх үед бидэнд сайнаар хандаж тустай явдал хийснийг нь бодож түүний хөвүүнийг нь тавьж явуулбал зохистой”</blockquote> гэхэд нь Аругтай тайш үл зөвшөөрч: <blockquote>“ Араатны зулзагыг тэжээж үл болно. Атаатны үрийг үл өрөвдөж болно...”</blockquote> хэмээгээд: <blockquote>“Эрт өдөр чиний эцэг Батула чинсан намайг араг дор хөмрөн “Аругтай” хэмээн доромжлон байсан, эргэх нар ээлжлэн эдүгээ өдөр би эцгийн өшөөг хөвүүнээс нь авах цаг болов...”</blockquote> гээд Богамыг тогоон дор хийн “Тогоон” /''энэ нь хожмын Ойрадын Тогоон тайш аж''/ гэж нэрлэн боолоо болгон зарцлах болжээ.
 
Дараа нь Богамугийн эх Самар хатан, Адай хаанд биеэр золгон: <blockquote>“... Амийг минь аварч хатан болгов чи, хөвгүүнийг минь юунд зарцлав чи, эх хөвгүүн бид хоёуланг алж хая, үгүй бол насны дураар амьдруулах буюу...”</blockquote> гэхэд нь хаан зөвшөөрч, Самар Тайхуг хүүгийнх нь хамтаар түшмэдээр харуулан Ойрад аймагт хүргэсэн байна.<ref> [http://miss.mn/7875.html], Монголын төлөө их гавьяа байгуулсан Самар гүнж </ref>
 
== Эргэн нутагтаа ирсэн үе ==
Мөр 89:
[[Эсэн тайш]] ингээд хамаг Монголын хаан болоод өөрийн биеэ [[Юань улс]]ын их хаан хэмээн нэрийджээ. Энэ мөчид Монгол улсын хил нь зүүн талдаа Солонгос, баруун талдаа Дундад Ази, умар талдаа Сибирь, өмнө талдаа Мин улсын хил хүртэлх газар бүрхэн байдаг байсан байна.
 
Самар тайху бол нь Монголын эв нэгдэлт нэгэн түүхэн үеийг төвшитгөн байгуулалцаж, Тогоон тайш хааныг төрүүлэн эрийн цээнд хүргэсэн гавьяат эх билээ. Түүний ач хүү Эсэн нь өөрийн эцэг Тогоон тайшийн амьдралын замнал, төрийн хэргийг залгамжилсан бөгөөд 1455 онд ноёд язгууртнууд хуйвалдан түүнийг хөөнөөжээ. Эсэн тайшийг насан насан өөд болсны дараа Монгол улсын эв нэгдэлгүй тархай бутархай байдал нь хүчтэй илрэх болжээ.<ref> [http://miss.mn/7875.html], Монголын төлөө их гавьяа байгуулсан Самар гүнж </ref>
 
== Боржигон овог, Алтан ургийг аварсан түүх ==
Эсэн тайшийн охин Цэцэг Агваржин жононгийн хүү Харагцугтай гэрлэсэн бөгөөд Цэцэг хатан 7 сартай жирэмсэн байж байгаад Ойрад нутагт нярайлсныг Боржигон овгийн хойч үр удам хэмээгээд эрхэмлэн Самар тайху /''өндөр настай байжээ''/ хувийн өргөөндөө авчиран “[[Баянмөнх жонон|Баянмөнх]]” хэмээх нэрийг өгч Солонгудын Харагчингаар тойлуулан харуулж өсгүүлж, Ойрдын Өгэдэй баатрыг <blockquote>“Чингисийн алтан ургийн хойч үеийг аварсан хүн тэр ч байтугай, үеийн үедээ монголчуудад дархан өргөмжлөгдөх болно”</blockquote> гэж итгүүлснээр Баянмөнхийг Зүүн зүгийн нутагт түүний хамаатан ахан дүүсийнх нь хажууд аваачжээ. Самар тайху хатан боржигон овгийн Алтан ургийн угсааг төдийгүй хожимын Монгол улсын их хаан [[Батмөнх даян хаан]]ы эцэг болох Баянмөнхийг авран, Монголын хойчийн эв нэгдэл, улс төрийн хувь заяаг нь аварч, хожмын Монгол улсын түүхэнд үлэмж их гавьяа байгуулсан Батмөнх, Баянмөнх, Мандухай зэрэг хүмүүсийг Монголын түүхэнд тод томруунаар тэмдэглэгдэн үлдэхэд нөөлөөлсөн их үйл хэргийг нь эхлэх эхийг нь тавьсан, эгэлгүй ухаалаг Монголын Хатан байжээ. Самар хатан бол цэцэн цэлмэг доодосд энэрэлтэй, хань ижилдээ халамжтай, Монголын эрэлхэг хатдын нэг байсан бөгөөд тэрбээр өөрийн амьдралаа Монгол орны төлөө Монгол үндэстний төлөө зориулж чадсан билээ. Самар Тайху хатны үед Монголын хаад ноёд эрх мэдэл, эд мөнгөний төлөө хоорондоо алалдан тэмцэлдэж байсан үе юм. Үеийн үед Монголын сайн сайхны төлөө тэмцэж явсан баатарлаг Монгол хатад их байдаг. Самар тайху хатан бол тэдний ухаалаг жишээ яах аргагүй мөн билээ. Хэдийгээр Монголын түүхэн сурвалж бичгүүдэд түүний алдар гавьяа, Монгол орны төлөө хийсэн бүхнийх нь мэдээлэл бага байдаг ч түүний Монгол үндэстний түүхэнд оруулсан хувь нэмэр тэр их эр зориг ухааныг бид олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зайлшгүй хэрэгтэй билээ. Самар тайху хатан бээр хөгшин настай байх үедээ хожмын Монголынхоо хаад ноёд, бичиг судрын хүмүүсийг бэлдэж өсгөж байжээ. Самар хатны аварсан Боржигон овог бол Монгол үндэстний хамгийн гол овог юм. Энэ овгоос алтан ургийн хүмүүс төрөн гарч Монгол орныг удирдан жолоодож явдаг түүхтэй билээ.<ref> [http://miss.mn/7875.html], Монголын төлөө их гавьяа байгуулсан Самар гүнж </ref>
 
==Эх сурвалж==