Нүүдэлчин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
No edit summary
Мөр 1:
'''Нүүдэлчид''' гэж -мал ахуйгаа дагаж, нэг газраас нөгөөд байнга шилжин нүүж амьдардаг ард түмнийг нэрлэдэг байна. Гэхдээ ан агнуур, загас барьж амьдардаг нүүдэлч ард түмэн ч бий.
 
Нүүдлийн соёлын аж ажуйнаxуйн гол төрөл нь эрчимт бус мал аж ахуй байхын зэрэгцээ хүн ам, мал сүргийн ихэнх хэсэг нь үе үе нүүдэллэж байдгаараа онцлог. Ерөөс нүүдлийн соёл нь ертөнцийг үзэх үзэл, соёл, ахуйн өвөрмөц хэв маягийг өөртөө тээж байдаг бүхэл бүтэн ертөнц юм. Нүүдэлчид мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой хуурай тал, хагас цөл, өндөр уулсын бүсээр аж төрдөг.
 
Нүүдлийн ахуй оршин тогтнох зайлшгүй нөхцөл гэдэгт: 1) их бага хэмжээгээр ой модгүй орон зайтай байх, 2) байнгын цасан хучлагагүй буюу эсвэл цасны зузаан нь 40см-ээс хэтрэхгүй байх, 3) суурьшмал хот суурин, тосгонтой их бага хэмжээгээр хөршлөн амьдрах зэргийг шаарддаг байна.