Монголын үндэсний түүхийн музей: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
59.153.112.126 (Яриа) хэрэглэгчийн 538954 засварыг цуцлах
Tag: Undo
Мөр 40:
1.Дээд чулуун зэвсгийн үе (МЭӨ 40000-12000 жилийн өмнө) Энэ үеийн төгсгөлөөр мөсөн голын зузаан нь багасаж орчин цагийн газар зүйн нутаг дэвсгэр үүсэн бий болжээ. Уур амьсгал нь өнөөгийхтэй төстэй болж хувирчээ. Чулуун зэвсгийн технологи нь өмнөх үеэсээ хөгжин иртэй зүйл, сумны жад, чулууны хэлтэс, тэвнэ гэх мэт нарийн багаж зэвсгийг чулууг бутлах замаар хийдэг болов. Ан ав хийх арга техник сайжирч, сонгож авах зэвсэг нь жад болжээ. Тэр үеийн хүмүүс агуйгаар орон гэрээ хийж байсан ч, өнөөгийн гэр буюу урцтай ойролцоо байгууламжийг мөн барьж эхэлсэн байна.
 
2. Дунд чулуун зэвсгийн үе: 12000-7000 жилийн өмнөх үеийг судлаачид хүн төрөлхтөний их нүүдлийн үе хэмээдэг хйигээд хүмүүс хойд зүг рүү нүүдэллэж байжээ. Тухайлбал, Сибир болон Алескыг дамжин төв азийн хүмүүс хойд америкт хүрсэн гэдэг. Хүмүүс холын тусгайлтай анхны зэвсэг нум сумыг сэдэж, болхи газар тариалан эрхэлж, зэрлэг амьтдыг гаршуулах болсон. Эхлээд нохойг тэжээн гаршуулжээ. Увс аймгийн Сагил сумын Можоод илэрсэн хадны зурагны судалгаагаар 5 хошуу малын нэг үхрийг тэжээн гаршуулсаныг батласан юм. Мөн чулуун зэвсэг ч нэлээд боловсронгуй болов. Дунд чулуун зэвсгийн үеийн архелогийн дурсгал болон эд өлөг нь монголд төдийгүй дэлхий дахинд тархсан байдаг ч ерөнхийдөө нэлээд ховор юм. Баянхонгор аймгийн Чихэн агуй, Дундговь аймгийн Дулааны говиос илэрсэн чулуун зэвсэг нь зэрэг дурсгал бий.ч
 
3. Шинэ чулуун зэвсгийн үе (МЭӨ 7000 - 3000 жилийн өмнө) Энэ үед эртний хүмүүс гэрийн эртний хэлбэр нүхэн сууц, оромж урц майханг барьж чаддаг болов. Үржил шимтэй голын эрэг хөвөөг даган багахан тариалан, загас, ан агнуур эрхлэн аж төрж байв. Энэ үеийн малтлагаар илэрсэн архелогийн дурсгалт зүйлсээс чулуун зэвсгээс гадна шавраар хийсэн ваарны хагархай, ясаар хийсэн чимэг зүүлтний төрлүүд, энгийн гоёл чимэглэлийн эдлэлүүд илэрчээ. Мөн нас барагсадаа тусгай зан үйлийн дагуу оршуулдаг болсон. Тэд үхсэний дараах амьдралд итгэдэг байжээ. Иймэрхүү оршуулгын газар нь Дорнод аймгийн Норовлин уул, Тамсагбулаг ууланд илэрсэн. Энэ үеийн чулуун зэвсэг нь чулууг бутлан хийдэг эртний арга техникээр зогсохгүй, нүх гаргах, өнгөлөх, ирлэх арга дэлгэрсэн. Анхдагч чулуун зэвсгийн үеийн чулуун зэвсэг нь улам хөгжиж, хуурайдах багаж, сэлэм, зэв мэтийн багаж дэлгэрсэн. Хатуулаг сайтай пийсүү, хаш чулуугаар багаж зэвсгийн чанарыг сайжруулжээ.