Бямбын Ринчен: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Юншээбүү овгийн хуудас руу холбоос нэмэв
б Алтанбулаг сумруу хийгдсэн холбоосыг цэгцлэв
Мөр 30:
==Намтар==
 
'''Бямбын Ринчен''' нь [[1905]] оны 11 сарын 21-нд "Булсарай" [[Алтанбулаг сум (Сэлэнгэ)|хэмээх газар Б.Раднаажавын ууган хүү болон мэндэлжээ. Өнөөгийн Сэлэнгэ аймгийн [[Алтанбулаг сум (Сэлэнгэ)| Алтанбулаг сум юм]]. Бүтэн нэр нь Ринчендорж бөгөөд өвөг аавынхаа нэрээр "Бямба" хэмээн овоглох болжээ. Түүний эцэг Еншөөбү Будын Раднаажав нь нэртэй сэхээтэн, хэд хэдэн орны хэл мэддэг хүн байжээ.
 
[[Монгол хэл|Монгол хэл бичиг]], ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. [[1929]] онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд [[орос хэл|орос]], [[чех хэл|чех]], [[польш хэл|польш]], [[франц хэл|франц]], [[англи хэл|англи]], [[эсперанто]], [[герман хэл|герман хэлтэй]] агуу их эрдэмтэн хүн байв. 1956 онд “Монгол хэлнүүдийн харьцуулсан түүхэн хэлний зүй” бүтээлээрээ БНУАУ-д хэл бичгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.