"Лодонгийн Дандар"-ны өөр хувилбарууд

засварлах хураангуй байхгүй
No edit summary
No edit summary
 
==Намтар==
Лодонгийн Дандар нь 1914 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг "Рашаант" гэдэг газар ядуу эмэгтэй Чойдогийн Аюушийн ууган хүү болон мэндэлжээ. Найман нас хүртлээ төрсөн эхийнхээ гар дээр хүмүүжиж байгаад Лодонгийн Лувсан гэгчид үрчлэгджээ. Лувсан бол эхнэр хүүхэдтэй байхыг эгнэгт цээрлэн үздэг, угийн гэлэн санваартан тул Дандарыг өөрийнхөө эцэг Лодонгоороо овоглуулсан байна.<ref>[http://www.todmagnai.mn/news.aspx?vid=481 todmagnai.mn: ''Алаг морьт Л.Дандар баатар'']</ref>
 
1935 онд цэрэгт татагдсан ба улмаар [[ЗХУ]]-ын [[Тамбов хот]]ын [[морин цэргийн дунд сургууль]]д суралцахаар томилогджээ. 1935-1938 онд энэхүү сургуульд суралцан төгсгөөд эх орондоо ирэхэд нь [[дэслэгч]] цол олгон [[Монголын Ардын арми]]йн [[6 дугаар морь дивиз]]ийн [[17 дугаар морьт хороо]]ны захирагчаар томилсон. Дандар баатар нь энэ хорооны захирагч байхад 1939 оны 5 сараас [[Япон]]чуудын өдөөсөн [[Халхын голын байлдаан]] эхэлжээ. Дандар нь 5 сард болсон тулалдаануудад өөрийн хороог онцгой сайн командлан олон удаагийн тулалдаанд ялалт байгуулж байсан. 1939 оны 5 сарын нэгэн тулалдаанд 6 дугаар дивизийн захирагч [[Шаарийбуу]] баатарлагаар амь үрэгдсэний дараа энэ дивизийн захирагчаар Дандарыг томилсон байна. Халхын голын тулалдаануудад Дандар олон удаагийн морин дайралтыг биечлэн удирдаж байсан бөгөөд сэлмээр гарамгай цавчдаг байсан нь монгол-зөвлөлтийн цэргүүдийн дунд төдийгүй япончуудын дунд ихэд алдаршуулсан ба түүнийг унасан мориор нь [[Алаг морьт баатар]] гэж нэрлэдэг байжээ.
 
==Мөн үзэх==
*[[Бүрэгхангай сум]]
 
==Эшлэл==
 
==Уран зохиол==
*Г.Сэрсмаа. Уулын бүргэд салхи сөрөн ниснэ. баримтат тууж. УБ. 1968 он
 
==ГадаадЦахим холбоос==
* [http://www.todmagnai.mn/news.aspx?vid=481 todmagnai.mn]
*http://burged.com/x/baharhal/27757
 
*http://www.todmagnai.mn/news.aspx?vid=481
==Эх сурвалж==
<references />
 
{{DEFAULTSORT:Дандар, Лодонгийн}}
141,230

edits