Лодонгийн Дандар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 24:
}}
[[Файл:Dandar_2.jpg|thumb|Дандар баатар өөрийн алаг марьтойгоо хамт. Халхын гол. 1939 он]]
 
Дандар баатар заримдаа Алаг морьт баатар гэж алдаршсан '''Лодонгийн Дандар''' нь 1914 онд [[Булган]] аймгийн [[Бүрэгхангай сум]]ын Рашаант гэдэг газар төрсөн, [[Монголын Ардын арми]]йн захирагч бөгөөд [[монгол]]ын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын төлөө тэмцэгч, монголын ард түмний дунд '''''Алаг морьт Дандар баатар''''' гэх нэрээрээ алдаршсан монголын цэргийн зүтгэлтэн байсан юм.
 
==Намтар==
Дандар баатар заримдаа Алаг морьт баатар гэж алдаршсан Лодонгийн Дандар нь 1914 онд [[Булган]] аймгийн [[Бүрэгхангай сум]]ын Рашаант гэдэг газар төрсөн байна. 1935 онд цэрэгт татагдсан ба улмаар [[ЗХУ]]-ын [[Тамбов хот]]ын [[морин цэргийн дунд сургууль]]д суралцахаар томилогджээ. 1935-1938 онд энэхүү сургуульд суралцан төгсгөөд эх орондоо ирэхэд нь [[дэслэгч]] цол олгон [[Монголын Ардын арми]]йн [[6 дугаар морь дивиз]]ийн [[17 дугаар морьт хороо]]ны захирагчаар томилсон. Дандар баатар нь энэ хорооны захирагч байхад 1939 оны 5 сараас [[Япон]]чуудын өдөөсөн [[Халхын голын байлдаан]] эхэлжээ. Дандар нь 5 сард болсон тулалдаануудад өөрийн хороог онцгой сайн командлан олон удаагийн тулалдаанд ялалт байгуулж байсан. 1939 оны 5 сарын нэгэн тулалдаанд 6 дугаар дивизийн захирагч [[Шаарийбуу]] баатарлагаар амь үрэгдсэний дараа энэ дивизийн захирагчаар Дандарыг томилсон байна. Халхын голын тулалдаануудад Дандар олон удаагийн морин дайралтыг биечилэнбиечлэн удирдаж байсан бөгөөд сэлмээр гарамгай цавчидагцавчдаг байсан нь монгол-зөвлөлтийн цэргүүдийн дунд төдийгүй япончуудын дунд ихэд алдаршуулсан ба түүнийг унасан мориор нь [[Алаг морьт баатар]] гэж нэрлэдэг байжээ.
 
Олон удаагийн тулалдаанд баатарлаг гавьяа байгуулсныг нь үнэлэн 1939 оны 5 дугаар сарын 29 -нд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар [[Сүхбаатарын одон]], [[Байлдааны гавьяаны улаан тугийн одон]]гоор шагнасны дээр 1939 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан 60 дугаар тогтоолоор [[БНМАУ-ын Гарамгай баатар]] цолыг олгосон байна. Гарамгай гэсэн чимгийг [[Хорлоогийн Чойбалсан|Маршал Х.Чойбалсан]]гийн биечлэн оролцсоноор тусгайлан тодотгон олгожээ.