"Оноре де Бальзак"-ны өөр хувилбарууд

б
added some detais about him
б (Image:Balzac.jpgImage:Honoré_de_Balzac_(1842).jpg-р сольж байна. Сольсон хэрэглэгч нь Steinsplitter, шалтгаан нь: File renamed: this is not the Albert...)
б (added some detais about him)
| вэбсайт =
}}
'''Оноре де Бальзак''' ({{lang-fr|Honoré de Balzac}}, 1799 оны 5 сарын 20 – 1850 оны 8 сарын 18) нь [[Франц]]ын зохиолч, жүжгийн зохиолч байв. Нэрт зохиолч Оноре дө Бальзак Францын Тур хотод эгэд жирийн тариачны гэр бүлд мэндэлжээ. Бальзак бага насаа хөдөө нутагт өнгөрүүлжээ. Түүний эцэг нь Францын хувьсгалын үед баяжсан багаад хүүгээ сайн өмгөөлөгч болгох хүсэлтэй байв. Иймд эцгийнхээ хүссэнээр 1806 онд коллежид элссэн боловч залуу Бальзак ном унших их дуртай болж, номын амтанд орсноор өөрөө бичиж найруулдаг болж эхэлжээ. 1819 онд төр эрхийн сургуулийг төгсөөд хуулийн мэргэжилтэн болсон хэдий ч энэ ажлаа хийлгүй утга зохиолд амьдралаа зориулжээ.Түүний зохиосон 100 орчим өгүүллэг, жүжгээс бүрдэх ''Хүний комеди'' (''La Comédie humaine'') бүтээл нь 1815 оны [[Наполеон Бонапарт]]ын уналтын дараах Францын амьдралыг тод томруунаар дүрслэн үзүүлдэг билээ.
 
Нарийн дүрслэл, ямар нэгэн шүүлтүүргүй илэрхийлэл зэрэг онцлогоос нь түүнийг [[Европын утга зохиол]] дахь [[реализм]]ыг үндэслэгчдийн нэг гэдэг. Түүний хэв маяг [[Марсел Пруст]], [[Эмиль Зола]], [[Чарльз Дикенс]], [[Фёдор Достоевский]] зэрэг олон алдартай зохиолч болон [[Фридрих Энгельс]] зэрэг философичдын бүтээлүүдэд нөлөө үзүүлсэн билээ. Бальзакийн олон зохиол кино болон үзэгчдийн хүртээл болсон.