Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
203.91.115.45 (Яриа) хэрэглэгчийн 537456 засварыг цуцлах
Tag: Undo
Мөр 1:
'''Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал''' нь [[Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблей]]н 19461948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 217/А/III/ тогтоолоор Парист батлагдсан. Энэхүү тунхаглал нь [[Дэлхийн хоёрдугаар дайн]]ы туршлагаас үүдэж "хүн бүхэнд төрөлх заяасан эрх бий" хэмээх санааг анх дэлхийн түвшинд гаргаж ирсэн болно. Нийт гучин зүйл ангиас бүрдсэн энэхүү тунхаглал нь олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн гэрээ, хуулиудын үндэс болсон.
 
Дэлхийн 2-р дайны үеээр холбоотныхон буюу Их Британи, Франц, Зөвлөлт Холбоот Улсууд хүний дөрвөн эрхийг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхийг уриалсан юм. Эдгээр нь '''1/'''үг хэлэх эрх чөлөө, '''2/'''шашин шүтэх эрх чөлөө, '''3/''' айдсаас ангид байх эрх чөлөө, '''4/''' хүслээс ангид байх эрх чөлөө болно. [[НҮБ-ын тунхаг бичиг]]т "хүний үнэ цэнэ, нэр хүнд, зайлшгүй эрхийн төлөө" гэдгээ НҮБ илэрхийлэн бүх гишүүн орнуудаа яс, үндэс, хүйс, хэл, соёл болон шашныг харгалзахгүйгээр хүний эрх болон зайлшгүй эрх, эрх чөлөөг зөвшөөрөн сурталчлахыг уриалсан. Гэвч дараа нь болсон Германы Нацистуудын үйл хэргээс дүгнэхэд НҮБ-ын тунхаг бичигийн хүний эрхийн заалт нь хангалттай бус байсан учир бүх нийтийн эрхийг тусгасан дэлгэрэнгүй тунхаглал бичиг шаардлагатай болсон юм.