Ромын эзэнт гүрэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
No edit summary
Мөр 2:
'''Ромын эзэнт гүрэн''' [[эртний Ром]]ын соёл иргэншлийн [[Ромын бүгд найрамдах улс|бүгд найрамдах улсын дараах]] үе шат бөгөөд засаглалын автократ хэлбэрийг авч, [[Европ]], [[Газар дундын тэнгис]]ийн эргэн тойронд асар том нутаг дэвсгэр эзэлж байснаараа онцлог юм.<ref>"Roman Empire," Microsoft Encarta Online Encyclopedia 2008</ref> Энэ нэр томъёогоор анхны эзэн хаан [[Август]]ын үе болон түүний дараах хугацааг илэрхийлдэг.
 
Үүний өмнө байсан [[Ромын бүгд найрамдах улс]] хэд хэдэн удаагийн иргэний дайнаар суларч, доройтжээ. Бүгд найрамдаххэдэмдах улсын хожуу үеийн тэмцлийн үеэр олон зуун сенатч алуулсан буюу үхэхэд [[Ромын сенат]] эхний үед [[Анхдугаар триумвират]]ын дэмжигчдээр нөхөгдөж байсан бол хожим [[Хоёрдугаар триумвират]]ын дэмжигчдээр нөхөгдөж байв. Бүгд найрамдах улсаас эзэнт гүрэн рүү шилжсэн шилжилтийг хэд хэдэн үйл явдлаар тэмдэглэх санал байдаг. Үүний дотор [[Юлий Цезарь]] МЭӨ 44 онд [[Ромын диктатор]]оор насан туршдаа томилогдсон явдал, [[Актиумын тулалдаан]] (МЭӨ 31 оны 9 дүгээр сарын 2), Ромын сенат Октавианд хүндэт ''Август'' (МЭӨ 27 оны 1 дүгээр сарын 4) цол өгсөн явдлаар тэмдэглэх санал гарч байв. Октавиан/Август Ромын бүгд найрамдах улсыг аварснаа албан ёсоор тунхаглаж, эрх мэдлээ бүгд найрамдах улсын хэлбэрийн дор болгоомжтой нуун далдалж байв. Тухайлбал [[консул]]ууд сонгогдсоор байсан, плебейчүүдийн [[трибун]]ууд хууль тогтоомж санал болгож байсан, сенатчид Ромын куриад мэтгэлцсээр байв. Гэвч бүх зүйлд нөлөөлж, эцсийн шийдвэрийг хянадаг байсан хүн нь Октавиан болон түүний дараа гарч ирсэн бүх эзэн хаан байлаа. Түүнчлэн шаардлага гарвал [[Ромын легион]]ууд түүнийг дэмжиж байв.
 
[[Латин хэл]]ний ''Imperium Romanum'' (Ромын эзэнт гүрэн) хэмээх нэр томъёо нь магадгүй хамгийн сайн танигдсан латин үг юм. Энэ нэр томъёоны ''imperium'' хэмээх үг нь Ромын цэргийн захирагч - императорт дагаар орсон хүний амьдралын хүрээг илтгэдэг юм (жишээлбэл хүмүүс бүхий зарим улс орон - газар нутаг). Ромын тэлэлт бүгд найрамдах улсын үед эхэлсэн боловч эзэн хаан [[Тражан]]ы үед оргилдоо хүрчээ. Нутаг дэвсгэрийн тэлэлтийн энэхүү оргил үед Ромын эзэнт гүрэн 6,5 сая орчим км²<ref>Parker, Philip, "The Empire Stops Here". p.2.</ref> хуурай газрыг хамарч байлаа. Эзэнт гүрэн өргөн уудам нутаг дэвсгэрийг удаан хугацаанд харъяалж байсан учраас дэлхийн улс орнуудын хэл, шашин, архитектур, философи, хууль, засаглалд нөлөөлсөн нөлөөлөл өнөөг хүртэл хадгалагдсаар ирсэн.