Шанжмятавын Гаадамба: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2:
 
== Намтар ==
Билгийн тоололын 16 жарны шар хулгана жил буюу аргын тооллын 1228 оны зуны хуран /дунд/сард Хэрлэн голын хөвөөнд их хааны ордон бууж байхад <монголын нууц товчоо>бичиж дуусгажээ.Үүгээс хойш яг 700 жилийн дараа буюу 1928 онд Орхонд цутгах Тээгийн шувууг ажиглан харж байсан дөрвөн настай нэгэн бяцхан хөвгүүн эгчтэйгээ ийн ярилцжээ. <-Шувуу юунаас гардаг вэ? –Өндөгнөөс гардаг. –Өндөг юунаас гардаг вэ? – Шувуунаас гардаг юм. – Үгүй–Үгүй ээ ,бүүр шувуу юунаас гардсан юм вэ? – За–За би яаж мэддэг юм.Шувуунаас л гараа биз>> гэж эгчийгээ уцаарлуулж элдэв юм шалгаан асууж байсан хөвгүүн бол ирээдүйн < Монголын нууц товчоо>-г судлаж, нууцаас нээх зохиолч Гаадамба байлаа.

Тэрээр 1924 онд 9 сарын 27 ы өдөр одоогийн Булган аймгийн Могод сумын нутаг Баавгайн эх булаг гэдэг газар малчин ард Шанжмятавын гэр бүлд наймдугаар отгон хүү болон төржээ. Найман настайдаа Балдан тайж гэх хүнээр монгол бичиг заалгаж уншиж бичих болсон байна. Есөн настай байхад нь эцэг Санжмятав нь зүрхний өвчгөөр нас барж,хоёр жилийн дараа Гаадамба Авзагын хүрээнд ламд шавь орон төвд ном заалгаж байжээ. 1942-1952 онд МУИС суралцан дүүргэж монгол хэл уран зохиолын мэргэжилтэй болов. 50 оны эхээр ёс суртахууны сэдэвтэй хэд хэдэн өгүүллэг, ёгт үлгэр, шүлэг бичсэнээс <Элбэг дээл>, <Өвлийн хайрцаг>,<Тэрэгчийн хүү> өгүүлэгээрээ олны танил зохиолч болжээ. 1954 оноос МУИС –д уран зохиолын багшаар ажиллаж, утга зохиолын онолын сэтгэлгэний хүрээнд хийсэн эрэл хайгуулаа нэгтгэж <Утга зохиолын онолын үндэс> (1989) ном хэвлүүлсэн нь уран зохиолын шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд үнэлж барашгүй хувь оруулсан бөгөөд ХХ зууны Монголын манлай шүүмжлэгчийн алдрыг олсон юм.
 
Ш.Гаадамба 1958-1961 онд ЗХУ аспирантурт сурч < монголын нууц товчоо бол Х3 зууны монголын уран зохиолын дурсгалд бичиг мөн > хэмээх ганц сэдэвт зохиолыг орос хэлээр бичиж Хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалав. Энэ цагаас хойш монголын эртний уран зохиолын гайхамшигт дурсгалт бичгийг олон арван жил судлаж<Нууц товчооны нууцыг нээгч> гэсэн хүндлэлийг олсон юм . Ш .Гаадамба нь Нууц товчооны судлалаар бичсэн эрдэм шинжилгээний өгүүллээ <Нууц товчооны нууцаас >1976/, < Монголын нууц товчооны судлалын зарим асуудал >1990/ ном болгон эмхтгэсэн эдгээр бүтээлээрээ Монгол улсын төрийн шагнал хүртсэн эрдэмтэн юм. Тэрээр Нууц товчооны уг эхийг анх ямар үсэг бичгээр туурвисан бэ гэдэг асуудалд хариу болгож <Монголын нууц товчоо >ы уг эх анх худам/удам/ бичгээр буюу язгуур эртний жинхэнэ монгол бичгээр бичигдсэн байжээ гэсэн дүгнэлтийг гаргасан. <Монголын нууц товчоон> -ны худам бичгийн сийрүүлэг эх , тайлбар>>1990/ номоо бичжээ. 1992 онд уг бүтээлээрээ хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм.