Цагаан сар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 28:
Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар [[Алаг мэлхий өрөх|алаг мэлхий өрөх]], [[Морь уралдуулах|морь уралдуулах]], тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог. Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ.
 
==Цагаан сарын идээний тухай== Цагаан сарын тавагтай идээ]]
[[Файл:Chagaan_sar_4.jpg |thumb|left|300px|Цагаан сарын тавагтай идээ]]
Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ. Бор идээнд: бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи. Цагаан идээнд: бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна. Анх Монголын буддын шашины тэргүүн өндөр гэгээн Занабазар санаачлан ул боовны хэв урлаж хийснээр хэвийн боов үүссэн түүхтэй. Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж дээд тал нь 81 ширхэг ул боовоор засдаг. Тавгийн боовыг гурваар өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таваар өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг. Тухайн өрхийн тэргүүлэгч хүн, хэдэн нас зооглож байгаа болон хэдэн үр ач, хэдэн зээ, хэдэн гуч дөч үзсэн гэх мэтээс хамаараад “Тэдэн улыг элээжээ” гэж хүндэтгэн, юм үзэж нүд тайлснаар нь дахин ул элээх билэгдэл болгон нас нэмж, ул боовоороо таваг засдаг байна. Өнөө цагт “оймс элээнэ” гэж ярьдаг. Эрт үед “ул элээнэ” гэж ярьдаг байж. Яагаад “ул боов” гэж нэрлэв? Хүн хоёр хөлийнхөө улаар дэлхийн татах хүчтэйгээ холбогдож, мэдээлэл солилцон, хүч эрч авч явдаг. Хүн хөлөөрөө аливаа нэгэн үйл хэрэг буюу орон зайг ялж, ямар нэгэн орон зайгаас, нөгөө орон зай руу шилжин явдаг. Тиймээс “явах” гэсэн үйлдэл буюу “урагшлах” гэсэн билэгдлийг агуулж “ул боов” гэж нэрлэдэг байна. Монголчууд тавгийн идээ засахгүй бол тухайн жилдээ хиймор лундаа гутаж идээ ундаагаар хомс байна гэж цээрлэдэг.
===Ууц хөндөх ёсон===
[[Image:Uuch.jpg|thumb|right|250px|Ууц тавих ёс ]]
 
Ууц шүүс тавих ёс Монголын Буддын шашины тэргүүн Өндөр гэгээн Занабазарын үеэс уламжилсан. Учир юу вэ гэвэл Өндөр гэгээн Занабазарыг таалал төгсөхийн өмнөхөн шавь нар нь “Таны хөргийг бид хэрхэн бүтээвэл зохих вэ?” гэж асуухад "Намайг өмнөө монгол хонины ууц тавиад, таллаж байгаагаар зурж дүрслээрэй. Монголын заяа их амны хишигтэй байх ёстой. Монгол хүн өлсөх ёсгүй. Үүнийг бэлгэдэж би энэ хөргийг зуруулж байгаа юм аа” гэж хариулсан гэдэг. Тэгэхээр ууц идээ гэдэг маань өөрөө монголчуудын маань аман хишгийн бэлгэдэл юм.