Отгон сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
бNo edit summary
Мөр 48:
[[Файл:Otgonsum.jpg|thumb|right|350px|ОТГОН СУМ]]
[[Файл:Otgon tenger uul 2009.jpg|thumb|right|350px|ОТГОНТЭНГЭР]]
[[Файл:Amgalanbayar.jpg|thumb|right|350px|ЗАВХАН АЙМГИЙН ОТГОН СУМЫН ЗАСАГ ДАРГА Ж.АМГАЛАНБАЯР]]
'''Отгон''' нь [[Завхан]] [[Аймаг|аймгийн]] [[сум]] юм. 32002800 орчим оршин суугчтай.
 
== Газар нутгийн түүх ==
 
Отгон сум нь 18-р зууны үед халх дөрвөн аймаг, шавь 7 хошууны үед засаг захиргааны ямар зохион байгуулалттай байсан нь тодорхойгүй боловч настай хүмүүсийн ярьснаар нутгийн уугуул иргэд орон нутгаа орхиод одоогийн Архангай аймгийн Чулуут , Баянхонгор аймгийн Байдраг зэрэг сумын нутагт суурьшиж орон нутагт ядуугийн улмаас болон томоохон лам буюу ноёдын шарилын сахиулаар хангай талд өндөр Жамба говьд Шижээ гэлэн хоёрхон айл үлдэж нутаг эзгүйрэхэд Хан хөхий нутгаас /одоогийн Увс аймаг/ Цэцэн Сартуул ноён буюу Гомбожав мэргэн туслагч албатын хамт нүүж ирж нутагшсанаар сайн ноён хан аймгийн хошууч бэйсийн хошууны эхлэл буй болж нутаг усны хувиарлалт хийхээр аймгийн чуулган болж жасаа тамгын газрын ноёд түшмэд нар чуулж бүгд л Очирваань уулын өвөр нутгийг авахаар булаалдан марган байх үед Гомбожав мэргэн туслагч гэнэт чуулгаа хаян олон хоног чуулганд суулгүй гадуур явж байснаа нэгэн өдөр ноёдын чуулгандаа морилон ирж оролцсон нь нутгийн хил зааг тогтоох , уул ус хад чулуу зэргийг олон хоног бодож боловсруулснаа айлтган : Эрхэм ноёд түшмэд та бүхэн бурхан болсон Очирваань уулаа булаацалдаад чуулган удах төлөвтэй боллоо.Би хүлээж чадашгүйнээчадашгүй нь ээ надад та бүхэн тулгын дөрвөн чулуу хэлбэрийн жаахан газар өгчих дөө. Голдоо ганц өнчин цагаан толгойтой юм гэснээр ноёдууд гомбожав мэргэн туслагчийг говьд газар нутаг авлаа гэж ойлгон авах нутгийг зөвшөөрч дөрвөлжин газрын дөрвөн өнцөг болсон газрын нэрийг сонсоё гэхэд “Онх” ,”Борх”, “Отой”, “Ширээ” хэмээн айлтгасныг чуулган баталснаар нутгаа авахад Отгонтэнгэр уул нь голын ганц өнчин цагаан толгой байснаар хошууныхаа нутгийг эзэлж авч байсан домогтой.Харин “Мээм” толгойг далай вангийн хошуу нутагт алдсандаа гашуудаж Далай вангийн хошууныхан үнээ бүрээс гүзээ авч байх болов оо гэж байсан домог яриа байдаг. Мөн ингээд газар нутгаа хэмжиж авахаар болоход ноёд түшмэдүүд түрүүнд нь дийлдсэндээ эгдүүцэж Гомбожав мэргэн туслагчаас ийн асуув.
За чи Хөхөөгийн даваанаас Буянт голыг уруудаж аль хүртэл газар нутаг авах вэ гэхэд Гомбожав мэргэн туслагч -Ноёд минь би хөхөөгийн даваанаас даага унасан хүүхэд дагуулж Буянт голыг уруудаад хаана даага эцнэ тэр хүртэл авъя гэсэн гэдэг.Тэгээд хавар эрт сургаж цагаашруулсан хусран даагыг хүүхдэд унуулан эхийг нь хөтлөн давхилгүй гэлдрэлгүй шогшуулаад байсан юм гэнэ билээ.Харин үдэлж унд хоол болоход даагаа эхэд нь хөхүүлээд өвс идүүлэлгүй явсаар Цагаан тохой гэдэг газар очиход нь даага эцэх шинжгүй байсан учир ноёд түшмэд нар цааш явахыг зогсоосноор анхны хошуу нутгийн хилийн зааг тогтоогдсон домог байдаг.