Төгөлдөр хуур: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 16:
''Клавис'' ([[Латин хэл|латинаар]] „түлхүүр“) гэх үг нь дундад зууны хөгжмийн онолд үсгээр тэмдэглэдэг дууны эгшгийн шатлалын нэр байв. Учир нь энэ үсгэн эгшиг нь заримдаа орган хөгжмийн товчлуур дээр шууд бичигддэг байснаас үүдэн ''клавис'' гэсэн нэртэй товчлуур хүртэл байсан аж. Хөгжмийн нотонд үсэгт эгшиг нь эгшгийн шугамт системийн өмнө бичигддэг байсан ба эндээс бас [[хөгжмийн түлхүүр]] гэх ойлголт бий болжээ. Англи хэлний ''key'' гэх үг нь олон утгыг илэрхийлэх ба үүнд түлхүүр, эгшгийн шатлал, товчлуур, хөгжмийн түлхээр гэх зэргээр өнөөг хүртэл хэрэглэгдэж байна.<ref>''Riemann Musiklexikon.'' Schott, Mainz 1967. Artikel „clavis“.</ref>
 
Бүх товчлуурыг нэгтгээд ''clavis'' (клавис-„товчнууд“) нь [[франц хэл|францын]] ''clavier'' (клавиэр) „товчлуур“, [[герман хэл|германы]] ''Clavier'' (клавийр-„товчлуур“) хэмээн нэрлэнэ. Монгол хэлэнд дээр өгүүлсэнчлэн бүх өнгийг хоорондоо тасралтгүйгээр гаргадагаас шалтгаалан төгс төгөлдөр буюу төгөлдөр хуур хэмээн нэрлэсэн байх магадлалтай.{{Citation needed}} 18-р зууны төгсгөл гэхэд бүх даруулт хөгжмийн зэмсгийг, мөн түүнчлэн [[орган]] (''салхин төгөлдөр хуур'')-ыг хүртэл, түүний дуу үүсгэх төрөл зүйлээс үл хамааруулан төгөлдөр хуур нэрийн дор нэгтгэжээ ([[Себастиан Вирдунг]], 1511; [[Якоб Адлунг]], 1758).
 
Далавчит төгөлдөр хуураас (хэвтээ чавxдастай) илүүтэйгээр пианиног (итал. „жижиг пиано“, босоо чавxдаст) ихэнхдээ ''төгөлдөр хуур'' хэмээх нэршлээр түүний хүрээг хязгаарлах бас бий. Харин цахилгаан, дижитал даралтат хөгжим бий болсноос хойш механикаар дуу гаргадаг хийц бүхий хөгжмийн зэмсгүүдийг төгөлдөр хуур гэх боловч ''пианогийн'' хувьд дижитал хувилбарыг нь ч бас [[Цахилгаан пиано|дижитал пиано]] хэмээн нэрлэдэг хэвээр үлджээ.