Өрсөлдөөний хууль: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
Хуудас үүсгэв: "'''Өрсөлдөөний хууль''' (Англиар "competition law") нь зах зээл дэх өрсөлдөөнийг аливаа аж ахуйн нэгж..." |
Нэмэлт хэсэг оруулж, алдааг засав |
||
Мөр 1:
'''Өрсөлдөөний хууль''' (Англиар "competition law") гэдэг нь зах зээл дэх өрсөлдөөнийг аливаа аж ахуйн нэгж шударга бус арга барил ашиглан аль эсхүл элдэв янзын хууль бус үйлдэл гарган алдагдуулж, зах зээл дэх өрсөлдөөнийг бүрмөсөн сүйтгэхээс сэргийлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалт юм. Өрсөлдөөний тухай хууль нь биет болон биет бус өмчийн аль алийг нь хамруулдаг бөгөөд биет бус өмч нь өнөө цаг үед улам чухал ач холбогдолтой болж байна. Учир нь орчин цаг үед дийлэнх компаниудын үр дүнтэй үйл ажиллагаа [[патент]], [[зохиогчийн эрх]], [[барааны тэмдэг]] болон [[худалдааны нууц]] гэх мэт оюуны өмчийн төрлөөс улам хамааралтай болж байгаа юм. Аж ахуйн нэгжүүдийн хооронд өрнөсөн яриа хэлцэл, байгуулсан гэрээ хэлэлцээр болон бусад төрлийн тохиролцоо нь олон нийтийн буюу хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийцэхгүй байх
Өрсөлдөөний тухай хуулийг АНУ-д трастын эсрэг хууль, Хятад болон Орос улсуудад монополийн эсрэг хууль, харин Европт өрсөлдөөний хууль болон трастын эсрэг хууль гэсэн
Өрсөлдөөний хуулийн үндсэн зорилго нь аливаа бизнес аж ахуйн нэгж зах зээлд шударгаар өрсөлдөн үйл ажиллагаа явуулж байгааг хангахаас гадна, бизнес эрхлэгчид болон худалдан авагчдын ашиг сонирхлыг тэнцвэржүүлэхэд чиглэдэг. Өөрөөр хэлбэл тухайн
Өрсөлдөөний тухай хууль тогтоомжид "''зах зээл"'' болон "''бизнес аж ахуйн нэгж"'' гэсэн ойлголтууд хамгаас чухал. Зах зээлийг гүн
Бизнес аж ахуйн нэгжийн тухай ойлголтыг авч үзвэл, тухайн ойлголт нь "''хувь хүнийг''"'','' "''хуулийн этгээд''" болон "''бусад зах зээлд нөлөөлөх боломжтой
Зах зээл дахь өрсөлдөөнийг хэд хэдэн арга замаар гажуудуулах боломжтой. Үүнд (1) бизнес аж ахуйн нэгжүүд хоорондоо хуйвалдах (хоёр болон олон талын гэрээ байгуулан хуйвалдах); (2) зах зээлд давамгай
=== Хуйвалдаан (хоёр болон олон талын гэрээ байгуулах) ===
Шотландын нэрт эдийн засагч, гүн ухаантан болон соён гэгээрүүлэгч Адам Смит өөрийн бичсэн ''Улс үндэстний баялаг'' хэмээх номондоо, "Н''эг төрлийн худалдаа эрхэлдэг хүмүүс хоорондоо уулзах нь ховор, наргиж цэнгэж, зугаацахдаа хүртэл, гэхдээ тэд уулзсан тохиолдолд ямар нэгэн байдлаар олон нийтийн эсрэг хуйвалдаж яриагаа төгсдөг аль эсхүл бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж''" хэмээн өгүүлсэн байдаг. Энэ зарчмын дагуу өрсөлдөөний тухай хууль нь нэг төрлийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг өрсөлдөгчдийг хоорондоо гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүний үнийг тодорхой хэмжээнд тогтоон барихыг ямагт эсэргүүцдэг. Бараа бүтээгдэхүүний үнийг тогтоохоос гадна, өрсөлдөгчид ханган нийлүүлэлтийн хэмжээг хоорондоо тохиролцон хязгаарлаж, мөн зах зээлийг хуваалцдаг. Эдгээрх нь бас хуйвалдааны төрөл.
=== Ноёлох үйл ажиллагаа ===
Зах зээлд давамгай байр суурь эзэлсэн аж ахуй эрхлэгч тухайн зах зээлийн тоглох дүрмийг дангаараа тогтоодог. Тэд өөрсдийн давамгай байр суурийг ашиглан бусад өрсөлдөгчдийг зах зээлд шинээр гарч ирэх нөхцөлийг хаан боогдуулж аль эсхүл зах зээлд өрсөлдөж буй харьцангуй жижиг аж ахуйн нэгжүүдийг шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ болон үнэ зэргийг хязгаарлаж эхэлдэг. Өрсөлдөгчдийг устгаж, ямар ч өрсөлдөөнгүй болсноор монополь компаниуд хэрэглэгчдийн ашиг сонирхлыг уландаа гишгэж, хэт өндөр үнэ санал болгох аль эсхүл хэт чанаргүй бүтээгдэхүүнийг худалдан авагчдад шахах аюул бий.
Гэхдээ зарим тохиолдолд компаниуд шударгаар өрсөлдөн өөрсдийн байр суурийг бататгаж, зах зээлд ноёрхож давамгай байдлыг бий болгож чаддаг. Жишээлбэл илүү чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгосноор худалдан авагчдыг татах. Гол нь өрсөлдөөний тухай хууль нь иймэрхүү төрлийн шударга үйл ажиллагааг бус дээр дурдсан шударга бус, өрсөлдөөнийг үгүй хийсэн дадал зуршлыг хориглоход чиглэдэг. Улс орнууд давамгай байр суурьтай аж ахуй эрхлэгчдийг өөр өөрсдийн боловсруулсан шалгуураар тогтоож, үйл ажиллагааг нь хянан зохицуулдаг. Ихэнх улс орнууд зах зээлд эзэлж буй хувийг үндсэн шалгуур болгодог.
=== Зах зээлийн төвлөрөл ===
Нэг зах зээлд өрсөлдөж буй бизнес эрхлэгчид өөрсдийн компанийг бусадтай нэгтгэх замаар монополь тогтоох аль эсхүл давамгай байр суурийг олж авах тохиолдол бий. Тиймээс улс орон бүр өөрсдийн хууль тогтоомжоор зах зээлийн төвлөрлийг хянах алба нэгжтэй байдаг. Нэгдэж буй компаниуд чухам зах зээлийн хэдэн хувийг эзлэхэд хүрч байна гэдэг нь маш чухал шалгуур үзүүлэлт. Монгол Улсын хэмжээнд зах зээлийн гуравны нэгийг эзэлсэн тохиолдолд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч гэж тооцдог байна.<ref>МУ-ын Өрсөлдөөний тухай хууль (2010 он). 5 дугаар зүйл. Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч - 5.2: http://www.legalinfo.mn/law/details/12</ref>
|