Морин хуур: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 12:
[[Зураг:Mongolian Musician.jpg|thumb|]]
[[Зураг:Morin hugur24.PNG|left]]
'''Морин хуур''' нь [[Монгол үндэстэн|Монгол үндэстний]] [[хөгжмийн зэмсэг]] мөн. Морин хуур нь өнө удаан түүхтэй, аль эрт [[13-р зуун]]ы эхэнд даруй Монгол үндэстний хүн ардын дунд өргөн дэлгэрсэн юм. Морин хуурын дэлгэрсэн нутаг орон нь адил бус байдгийн улмаар, түүний нэр, хэлбэр дүрс дууны өнгө, [[хөгжим]]дөх арга нь ч өөр өөрийн онцлогтой байдаг. Монголчууд суурьшсан ихэнх нутагт уг хөгжмийн зэмсгийг морин хуур гэж нэрлэж байхад, [[Өвөр Монгол]]ын зарим нутагт цоор гэж нэрлэх тал байдаг.
 
Морин хуурын хайрцаг нь тэгш дөрвөлжин хэлбэртэй, гриф дээрээ [[Морь|морин]] толгойн сийлбэртэй байдаг. Энэ бол морин хуурын үндсэн төрх бөгөөд морин хуур гэсэн нэрийнх нь илрэл юм.
Мөр 20:
Эрт дээр үед морин хуурыг хөгжимчид өөрсдөө үйлдэж бүтээгээд хэрэглэж байсан юм. Дууны хэмжээ нь нэлээд дор болохоор монгол [[гэр]] болон байшинд хөгжимдөхөд тохиромжтой байсан юм. Цаг үеийн шаардлагаар хөгжмийн зэмсгийн мастерууд уламжлалт морин хууранд өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуурын дууны багтаамж диафазон (цар хүрээ) нь өргөжиж, морины сүүлийг [[нейлон]] утсаар орлуулан чавхдас хийсэн нь, дууны хэмжээ нь өндөржин, хөг нь квартаар дээшилсэн юм. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуур нь уянгалаг сайхан хөгөө хадгалаад зогсохгүй яруу тод болсноор тайзан дээр буюу хөдөө талд хөгжимдөхөд тохирч, монгол үндэстний гоцлол хөгжмийн гол зэмсгийн нэг болсон байна. Морин хуурын цар хүрээ нь бага октавын "фа"-гаас 3-р октавын "фа" хүртэл байдаг.
 
Yүнээс гадна хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгчид бас дунд гарын морин хуур болон их гарын морин хуур судлан үйлдсэн юм. Энэ хоёр төрлийн морин хуурыг хөгжимдөх арга нь [[Европ]]ийнын [[виолончель]] болон [[альт хийл]]тэй адилхан байдаг. Ингэснээр морин хуур нь сапроно, альт, баритон бүрдсэн бүрэн бүтэн хөгжмийн хэсэг бүрэлдүүлж, монгол үндэстний хөгжмийн ангийг баяжуулсан байна. Өөрчлөлт оруулан шинээр судлан бүтээсэн морин хуур нь гадар чимэглэлийн талаар мөн монгол үндэстний онцлогийг хэвээр нь хадгалж, цар дээр нь үндэстний онцлогтой хээ угалз сийлсэн байдгаар ёстой л уран нарийн урлагийн бүтээл гэж болно.
 
Морин хуур нь [[ЮНЕСКО]]-гийн [[дэлхийн өв]]д бүртгэлтэй.