Хятад: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Tag: 2017 source edit
g
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 76:
'''Хятад''' (1949 оноос хойших үеийг '''Бүгд Найрамдах Хятад Ард Улс''') — [[дорно Ази]]д оршсон [[бүрэн эрхт улс|бүрэн эрхт]] '''[[улс]]'''.
 
Хятад улс 9.6 сая км<sup>2</sup> нутаг дэвсгэртэй дэлхийн [[Улс орнуудын газар нутгийн хэмжээ|3-р том]] орон бөгөөд зүүн талаараа [[Номхон далай]]д тулж бусад талаараа [[Вьетнам улс|Вьетнам]], [[Лаос улс|Лаос]], [[Бирм улс|Бирм]], [[Бутан улс|Бутан]], [[Энэтхэг улс|Энэтхэг]], [[Балба улс|Балба]], [[Пакистан улс|Пакистан]], [[Афган улс|Афган]], [[Тажик улс|Тажик]], [[Хиргис улс|Хиргис]], [[Хасаг улс|Хасаг]], [[Монгол улс|Монгол]], [[Орос улс|Орос]], [[Умар Солонгос улс|Умар Солонгос]] гэсэн 14 улстай хиллэдэг. Хангай говь, халуун сэрүүн гээд газрын тогтоц, уур амьсгал янз бүр. [[Тайвань]], Энэтхэг зэрэг хэдэн оронтой газар нутгийн маргаантай. 1.3612 тэрбум буюу дэлхийн [[Улс орнуудын хүн амын тоо|хамгийн олон]] хүнтэй улс юм. Үндсэн хүн ам [[хятад үндэстэн|хятад үндэстнийг]] (91.5%) багтаагаад [[Хятадын ард түмэн|56 нэрийн]] ард түмэн байна. Албан ёсны хэл — [[хятад хэл|хятад]]. Нийслэл — [[Бээжин]].
 
Хятадад [[Эртний Хятад|эртнээс]] соёл иргэншил тогтсон. Домгийн [[Шя улс|Шя]] улсаас хойш НТӨ 221 онд [[Цинь улс]] хүчирхэгжиж хятад үндэстний анхны нэгдсэн улсыг үүсгэжээ. Олон улс халалцсаар 1911 онд [[манж үндэстэн|манж]] [[Чин улс]] мөхсөнөөр хаант засгаас татгалзаж, [[бүгд найрамдах засаг]] авсан бөгөөд [[Хятадын иргэний дайн|иргэний дайныг]] төгсгөж өнөөгийн БНХАУ 1949 онд байгуулагдсан. [[Коммунизм|Коммунист]] (эв хамт) улс төрийн дэглэм, [[зах зээлийн эдийн засаг|зах зээлийн]] баримжаат [[социализм|социалист]] (нийгэм журамт) эдийн засагтай, [[нэгдмэл улс|нэгдмэл]] төрийн байгууламжтай. Дотроо муж, [[өөртөө засах орон]], төвөөс захирах хот, онцгой захиргаат орон гээд 33 нутаг болж [[Хятад улсын засаг захиргааны хуваарь|хуваагддаг]].
 
Хятад улс аж үйлдвэржиж, эдийн засаг нь тогтмол хурдтай өсч байгаа бөгөөд [[дотоодын нийт бүтээгдэхүүн]]ий хэмжээгээр [[АНУ]]-ын дараа 2-рт байна. Цөмийн зэвсэгтэй. 1971 онд Тайваньд байсан [[НҮБ]]-ын суудлыг зүй ёсоор авсан бөгөөд НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн юм. [[Дэлхийн Худалдааны Байгууллага|ДХБ]], АПЕК, [[Шанхайн хамтын ажиллагааны байгууллага|ШХАБ]], [[Их хорь]] зэрэг олон улсын байгууллагын гишүүн.
 
== Нэр ==