Монгол Улсын Үндсэн Хууль: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 202.9.43.131 (яриа)-н хийсэн засваруудыг Zorigt-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
No edit summary
Tag: 2017 source edit
Мөр 2:
Монгол Улсын VIII эзэн Богд хаан тэнгэрт хальсаны дараа жил гаруй хэлэлцсэний эцэст '''Анхны Үндсэн хууль''' 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 16цаг,17минутад баталсан.  Анхны Үндсэн хуулиар хаант улсыг халж Бүгд Найрамдах улсыг тунхагалсанаараа түүхэн онцлогтой юм. Социализмын он жилүүд өнгөрөх тусам Соёлын довтолгоо, Нэгдэлжих хөдөлгөөн, Атрын аян зэрэг томоохон хөдөлгөөн, аянууд улс орон даяар өрнөж байв. Монгол Улсын хүн ам, соёл, амьдрах хэв маяг, эдийн засгийн бүтэц, тогтолцооны хувьд эрс өөрчлөлтүүдийг хийх зорилтуудаас шалтгаалж '''1940, 1960''' онуудад тус тус Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ.
 
Өнөөгийн шинэ '''Үндсэн хууль''' нь 1990-ээд оны Монгол Улсад улс төр, нийгмийн өөрчлөлтүүд гарч байсан [[1992]] оны [[1 сарын 13]]-нд тухайн үеийн [[Бүгд Найрамдах Монгол Ард Улс|Бүгд Найрамдах Монгол Ард Улсын]] Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо [[2 сарын 12]]-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.
 
'''Монгол Улсын Үндсэн хууль''' 6 бүлэг, 70 зүйлтэй. Монгол улсад зах зээлийн эдийн засаг бүхий ардчилсан нийгмийг бүтээн байгуулах тогтолцооны үндсийг энэ хууль тавьж өгчээ. Шинэ Үндсэн хууль нь [[парламент]]ын засаглалтай [[бүгд найрамдах улс]]ыг бий болгож, [[шашин шүтэх]] эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, [[хүний эрх]] зэргийг хуульчлан хамгаалжээ. Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, [[сонгуулийн]] талаар товч зохицуулсан байдаг.