Барон Унгерн фон Штернберг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 43:
Барон жанжин 1920 оны 10 сарын 26-нд Их Хүрээг довтолсон боловч Хятадын гамин цэргийн галын хүч илт давуу байсан тул эхний дайралт амжилтгүй болсон, тун удалгүй хоёр дахь дайралтыг 1920 оны 12-р сард харьцангуй амжилттай хийсэн ч эцэстээ сөрөг давшилтанд цохигдон [[Хэрлэн гол]]ын зүг ухаржээ. Монгол, [[буриад]] цэргүүд, түвдийн зуутаар хүчээ дахин зузаатган, дэг журмаа сайжруулсан Барон Унгерн гурав дахь дайралтыг өөрийн нэг мянга орчин цэргийн хүчээр хийж хэд дахин давуу хүч бүхий (ойролцоогоор 10 мянга) Хятадын цэргийн хамгаалалтыг бут цохиж 1921 оны 2-р сарын 3-нд нийслэл Хүрээг эзлэн хятадын гамин цэргээс чөлөөлжээ. Дайралтын өмнө Хятадын цэргийн хорионд байсан Богд хааныг тусгай цэрэг явуулж хятадын гараас чөлөөлсөн ажээ.Барон жанжин Хүрээг довтлохын өмнөх шөнө Богд ууланд байгаа цэрэг бүрийг "нэг цэрэг гурван түүдэг гал түл" хэмээн тушааж Чингис хааны тулааны тактикийг хэрэглэн гамин цэрэгт тэднийг олон цэрэг бүсэлсэн мэт харагдуулж гамин цэргийн санаа сэтгэлийг унагааж сэтгэл зүйн дайн хийж ялж байжээ.
 
Хотын иргэд Барон Унгернийг чөлөөлөгчөө хэмээн баярлан хүлээн авчээ.Барон жанжин Хүрээний шоронд байсан Богд хаант төрийн олон зүтгэлтнүүд, гамин цэргийн эсрэг тэмцэж байсан олон хүмүүсийг чөлөөлжээ.Шоронд байсан хүмүүсийн дотор Хатанбаатар Магсаржав байсан байна. Хүрээ хотын дотор зарим нэг дээрэм тонуул гарсныг БаорнБарон жанжин зогсоож хэрэг хийсэн цэргүүдийг цаазаар авав. Барон жанжин [[буддын шашин|эртнээс буддын шашин]]д орохыг хүсдэг байсан тул энэ удаа тэр бээр Бурханы шашинтан болжээ. Барон жанжин Богд хааныг хаан ширээнд нь ёслол хийж залсан байна. Уг ёслолоор Богд хаан түүнд [[чин ван]]гийн хэргэм, у\Улсыг мандуулагч их баатар жанжин цол олгожээ.Мөн Сэлэнгийн Зэлтэрт эдлэн газар олгожээ. Их Хүрээний Захирагч болсон тэр вээр большевик еврей оросын эсрэг хатуу бодлого явуулж, ялангуяа Эзэн хаанаа эсэргүүцдэг, үзэлтэйхувьсгалч тэрс хятадүзэлтэй иргэд, еврей гаралтай болон зүүний үзэлтэй оросуудыгоросууд болон хэрэг хийсэн хятад иргэдийг баривчлан заримыг нь цаазаар авч байв. Хотыг түүний сөрөг тагнуулын албаны дарга дэд хурандаа Сипайло хатуу гараараа барьж байжээ. 1921 онд иргэний дайнд Зөвлөлт засаг ялах нь тодорхой болсон, монголчууд улаантны талд урвах нь ихэссэн тул Барон Унгерн Оросын ард түмнийг Зөвлөлт засгийн эсрэг босгон Орост хаант засгийг дахин тогтоох, Богд хаант Монгол улсын хойд хилийг улаантны аюулаас хамгаалах төлөвлөгөө гарган Их Хүрээг орхин хойд зүгт цэргээ хөдөлгөжээ. Зөвлөлт Оросын явуулсан шинэ эдийн засгийн бодлого тариачдын дургүйцлийг ихээр төрүүлж, бослого хөдөлгөөн байнга гарч байсан нь энэ шийдвэр гарахад нөлөөлсөн байна.
 
== Хойд зүгийн аян, урвалт, цаазаар авалт ==