Цагаан сар: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Just some wrong words
No edit summary
Мөр 4:
==Цагаан сар ба Төгсбуянтын зурхай==
 
Төгс буянтын зурхайг Алтан ургын Батмөнх даян хааны үр удам Чингисийн гуч дахь үе Лоёг эрх Цүхүрийн хөвүүн Ламын гэгээн Лувсанданзанжанцан 17-р зуунд үндэслэжээ. Төгсбуянт зурхай бол нар сарны тооллын дагуу Монгол орны цаг агаар уур амьсгалд тохируулж бүтээсэн Монгол зурхай юм. Тус зурхайн дагуу жил бүрийн Цагаан сарын баяр хэзээ болохыг товлодог. Монголчууд 200 гаруй жил Манж Чин гүрний харьяанд явахдаа Хятадын Шар зурхайгаар Цагаан сарын баяр тэмдэглэдэг байв. Улмаар 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж, 8-р Богд Живзундамба хутагтын зарлигаар Төгс буянтын зурхайг эргэн сэргээжээ. Цагаан сар бол шинэ жилийн баяр төдийгүй Монгол улсын тусгаар тогтнолын билэгдэл юм.Ungas hahahahah
 
==Цагаан сарын түүх==
Мөр 18:
XIII зууны орчмоос цагаан сарыг хавар тэмдэглэх болжээ. В.Инжинаашийн “Хөх судар” романы 39 дүгээр бүлгийн эхэнд “IV жарны анхны жил, улаагчин туулай буюу 1207 онд Чингис хаан хулгана цагт дээшлэн, биеэ ариутгаад, ёсны хувцсаа өмсч, Өүлэн ээждээ мөргөж, ордноосоо заларч гарч ирэхэд есөн зүйлийн гүн нарийн хөгжим, алтан хасын чимээ дуурсгаж, жүн хэнгэрэг дэлдэн угтав. Чингис хаан харьяат олондоо Тэнгэрийн хөвгүүний дохио тэмдэг, хөгжим сэлтэс цөм Өмнөд Дундадын хууль дүрэм болой. Би өөрөө арьсан дээлтэй монгол хүн. Та бүхэн хаан өргөмжилж их сууринд суулгалаа. Өнөөдрийн ёслол сүрдүүлэн цочоох төлөв байдалтай учир Ар газар таарахгүй” гэсэн байдаг.
 
==Цагаан сард унгах хэрэгтэйбэлдэх==
Монголчууд цагаан сард бэлдэхдээ хэдэн сарын өмнөөс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварлана. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг билэгшээн золгон угтана. Сэтгэл санаагаа ариусган өр ширгүй, муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сайн сайхан бүхний төлөө өнгөрснийг мартаж маргаашийн шинэ өдөр шинэ амьдралыг өөдрөгөөр угтана. Ер нь монголчууд бие биендээ санаа тавин тус дэм болж, байгаагаа өгч авалцан хуваалцан амьдарч ирсэн түүхтэй. Бие биенийхээ хашаа хорооноос цэвэрлэж засаж өгөхөөс гадна, төл малаас нь хамжилцаад хариулж, бэлчээрлээд өгнө. Бууз баншнаас нь чимхэлцэн, ууц махыг нь чанаад, боорцог боовыг нь хайраад, цагаан идээнээс нь базалцаад өгдөг тусч хөдөлмөрч зантай. Цагаан сараар үр хүүхдүүд, ах дүү хамаатан садан нь тал талаасаа хамжаад өгдөг сайхан нийтэч зан заншилтай билээ.
 
==Битүүлэх ёсон==