5 сарын 3: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 144 interwiki links, now provided by Wikidata on d:q2547 (translate me)
Мөр 1:
'''5 сарын 3''' нь [[Григорийн тоолол|Григорийн тооллын]] жилийн 123 дахь ([[өндөр жил]] бол 124 дэх) өдөр юм. Мөн он дуустал 242 өдөр үлдэж байна.
 
== Онцлох үйл явдал ==
== Үйл явдлууд ==
* МЭӨ 334 - "Аугаа" Александераар удирдуулсан Македонийн арм Граникийн тулаанд III Дарий хаанаар удирдуулсан Персийн армийг буулган авав.
 
* 1491 -Конгын хаан Нкуву Нзинга Португалийн эзлэн түрэмгийлэгчдийн дунд байсан санваартнуудад шавь орж, I Хоау гэх сахилын нэртэй болжээ.
* 1616 - Лүдуны гэрээнд гарын үсэг зурснаар Францын иргэний дайн эцэслэв.
* 1715 - Умард Европ болон Умард Азийн зарим орнуудад сарны бүтэн хиртэлт тохиов.
* 1802 - АНУ-ын нийслэл Вашингтон хот албан ёсоор байгуулагджээ.
* 1808 - Финландын дайн: Шведүүд Свиборгын тулаанд Оросуудад ялагдав.
** Хойгийн дайн: Мадридын бослогыг толгойлсон хэсэг хүмүүсийг Пио толгод дээр цаазлажээ.
* 1815 - Неаполийн тулаан: Наплийн хаан Йохим Мурат Австрийн армид ялагдав. Австричууд уг тулаанд чухалд тооцогдох ялалтаа байгуулсан юм.
* 1830 - Кантербюри болн Уитстаблын төмөр замын компани дэлхийд анх удаа арилжааны зорилгоор төмөр замын үйлчилгээг нэвтрүүлжээ.
* 1837 - Грекийн нийслэл Афин хотод Афиний их сургууль байгуулагдав.
* 1849 - Германы Дресден хотод "Тавдугаар сарын хувьсгал" эхэлжээ. Энэ нь нэг жилийн хугацаанд үргэлжилсэн хувьсгалт нөхцөл байдлын сүүлийнх нь байсан юм.
* 1855 - Америкийн адал явдал хайгч, аялагч Уиллиам Уолкер 60 эрийн хамтаар Никарагуа улсыг зорив.
* 1860 - Швед-Норвегийн хаан ширээнд XV Чарльз суужээ.
* [[1901]] - АНУ-ын Флорида мужид их түймэр дэгдэв. Гал түймрийн улмаас 2 368 барилга, байгууламж сүйдсэн юм.
* [[1913]] - Энэтхэгийн хамгийн анхны бүрэн хэмжээний кино болох "Ража Харишандра" кино дэлгэцэнд гарав.
* 1920 - Бүгд найрамдах ардчилсан Гүрж улсад больщевик хувьсгал бүтэлгүйтэв.
* 1921 - Ирландын засаг захиргааны тухай хуулиар Ирландыг Өмнөд болон Умард Ирланд гэж хоёр хуваажээ.
* 1937 - Америкийн нэрт зохиолч Маргарет Митчелийн "Салхинд туугдагсад" зохиол Пулитцерийн шилдэг зохиолын шагнал хүртэв.
* 1939 - Энэтхэгийн үндэсний үзэлт Субхам Чандра Бозе "Бүх Энэхэгийн давших хүч"-ийг байгуулав.
* 1942 - Дэлхийн II дайн: Японы тэнгисийн цэргийн хүч "Мо" ажиллагааны анхны оролдлогоороо Соломоны арлууд улсын Тулаги арлыг эзлэн авав. Улмаар "Сувдан тэнгис"-т АНУ, Австралийн хамтарсан хүч Японы эсрэг тулахаар болсон юм.
* 1947 - Дайны дараа Япон улсад шинэ үндсэн хууль мөрдөгдөж эхлэв.
* 1948 - АНУ-ын Дээд шүүх хар болон бусад үндэсний цөөнхүүдийн үл хөдлөх эрхийг хуульчлах шийд гаргажээ.
* 1952 - АНУ-ын Нисэх хүчний дэд түрүүч Жозеф О.Флетчер, Уиллиам П.Бенедикт нар цэргийн нисэх онгоцоор "Хойд Туйл"-д газардав.
** Морин спортын алдарт "Кентаки" уралдааныг анх удаагаа телевизээр шууд дамжуулжээ.
* 1960 - Нидерландын нийслэл Амстердам хотод Анна Франкын гэр музей байгуулагдав.
* 1973 - АНУ-ын Чикаго хотноо сүндэрлэсэн 108 давхар "Сийрс" цамхаг дэлхийн хамгийн өндөр барилга болжээ.
* 1978 - АНУ-ын Калифорни мужид төвтэй "Digital Equipment" корпораци дэлхийд анх удаагаа цахим шууданг зүүн эргээс баруун эргийн хооронд илгээв.
* 1986 - Шри-Ланка улсын нийслэл Коломбо хотод UL512 нислэг осолдож 21 хүн амиа алдан, 41 хүн гэмтэж, бэртжээ.
* 1999 - АНУ-ын Оклахома мужийн Оклахома хотын баруунөмнөд хэсэгт F5 ангиллын хүчтэй шуурга дэгдэж 45 хүн амиа алдан, 665 хүн гэмтэж, бэртжээ. Хар салхины улмаас нэг тэрбум ам.долларын хохирол учирсан байна. Салхины хурд тухайн үед 484 км/ц-г зааж байсан гэдэг.
* 2001 - НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд АНУ суудлаа алдав. Энэ нь тус зөвлөл байгуулагдсан 1947 оноос хйш анхны тохиолдол болсон юм.
* 2002 - Энэтхэгийн нисэх хүчний МИГ-21 онгоц Пунжаб мужийн Жаландхар хотын баруун хэсэгт осолдож найман цэрэг амиа алдан, 17 цэрэг шархаджээ.
* 2007 - Португалийн Парайа да Луз хотоос дөрвөн настай британи охин Мадлейн МакКанн алга болов. Түүнийг хайх ажиллагаа олныг хамарсан ч одоог хүртэл олдоогүй байна. Түүнийг 2010 онд сураггүй бологсдын жагсаалтад оруулжээ.
* 2016 - Канад улсын Альберта мужийн Форт МакМарри хотод их хэмжээний түймэр дэгдэж 88 мянган хүн орох оронгүй болжээ. Гамшгийн улмаас ойролцоогоор 2 400 барилга, байгууламж сүйдсэн байна.
 
== Энэ өдөр төрөгсөд ==