"5 сарын 2"-ны өөр хувилбарууд

* 1536 - Английн хатан хаан Анна Болейныг гэр бүлээс гадуур харилцаатай, эх орноосоо урван тэрсэлж, хар шид ашигласан гэх үндэслэлээр баривчлан хорив.
* 1568 - Шотландын хатан хаан Мери Лох Левений шилтгээнээс оргожээ.
* 1611 - Английн нийслэл Лондон хотод хаан Жеймсийн санаачилгаар Библи судрыг анх удаагаа англи хэлээр хэвлэв.
* 1691 - Халхын Түшээт хан Чахундорж, Өндөр гэгээн Занабазар тэргүүтэй Халх дөрвөн аймгийн 550 лам ноёд, Өвөр Монголын дөчин есөн хошуудын ноёд Дол нуурын чуулган дээр Манж чин улсад Халхын хант улс дагаар оров.
* 1808 - Хойгийн дайн: Мадридын партизанууд Францын эзлэн түрэмгийллийн эсрэг бослого дэгдээжээ. Алдарт зураач Франциско де Гойа "1808 оны Тавдугаар сарын 2" зургандаа энэ үйл явдлыг дүрсэлсэн байдаг.
* 1812 - Мексикийн тусгаар тогтнолын дайн: Хосе Мариа Морлелос и Павоноор удирдуулсан Мексикийн босогчид Куаутла хотыг орхин зугтав. Уг хотыг Феликс Мариа Каллехагаар удирдуулсан Испанийн цэргүүд 72 өдрийн турш бүсэлсэн юм.
1,225

edits