Умард Солонгос: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Сайн үг
б 27.123.212.136 (яриа)-н хийсэн засваруудыг CommonsDelinker-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүл...
Tag: Rollback
Мөр 79:
'''Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс''' (БНАСАУ) буюу '''Умар Солонгос''' — [[дорно Ази]]йн [[Солонгосын хойг]]ийн умард хагасыг эзэлсэн [[бүрэн эрхт улс]] юм. Умард талаараа [[Хятад]]тай (ихэнх), [[Орос]]той (багахан), өмнөд талаараа [[Өмнө Солонгос]]той [[Солонгосын цэрэггүй бүс]]ээр хиллэдэг. Өрнө зүгт [[Шар тэнгис]], дорно зүгт [[Япон тэнгис]]т тулна.
 
[[Кужусонь|Кужусониос]] эхтэй [[солонгос үндэстэн|солонгос улс]] 8-р зуунаас нэгдмэл болж Солонгосын хойгт багтан тогтсон. 1910 онд эзэрхэг [[Япон]]ы [[ивээл орон]] болсон бөгөөд 1945 онд Япон ялагдахад тусгаар тогтножээ. Харин [[ЗХУ]], [[АНУ]] хоёрын булаацалдаанаар таллан хуваагдсан бөгөөд Зөвлөлтийн талыг барьсан БНАСАУ 1948 онд хойгийн умард хагаст байгуулагджээ. 1950 онд Умар Солонгос [[Өмнө Солонгос|өмнөд нутаг]] руу дайрч нэгтгэх гэсэн боловч АНУ, НҮБ-ийн цэргийг дийлэлгүй 1953 онд дайн өндөрлөсөн. 1991 онд хоёр улс [[НҮБ]]-д эрх тэгш гишүүнээр элссэн. Одоо ч нөгөөхөө нэгтгэх бодолтой, чанд хамгаалалттай.
 
Умар Солонгос улс төрийн [[коммунизм|эв хамт]] дэглэм, [[социализм|нийгэм журамт]] эдийн засаг, [[нэгдмэл улс|нэгдмэл]] төрийн байгууламжтай, нам төвт нэг намын ноёрхолт тогтолцоотой. [[Ким Ир Сен]]ий байгуулсан улсыг өдгөө ач хөвүүн [[Ким Жон-өнь]] нь удирдаж байна. Гадаадынхан БНАСАУ-г хэт дарангуй дэглэмтэй гэж тодорхойлдог. «Чүчэ», «Соньгүнь» зэрэг үзэл баримтлалтай.
Мөр 142:
 
Шашны зан үйл, баяр байдаг ч коммунист орны жишгээр шашинд дургүй. Судалгаанаас үзвэл хүн амын 64 хувь [[атеизм|шашин шүтдэггүй]], 16 хувь солонгос бөө мөргөлтөн, 13.5% [[чоньдогю]] (күнзийн суртал голлосон холимог үзлийн шинэ шашин), 4.5% буддын шашин, 1.7% [[христийн шашин|христийг]] шүтдэг. Ойрын үзэл суртлыг эс тооцвол [[буддын шашин|буддын]] болон [[күнзийн суртал|күнзийн]] олон зууны өв уламжлалтай.
 
Ард түмэн нь хүн чанар сайтай.
 
=== Хот суурин ===