Хялгасан дэвхэргийн цагаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "''' Хялгасан дэвхэргийн цагаан ''' - ({{lang-la|Arenaria capillaris poir}}), ({{lang-ru|Песчанка волосовидная}}) == Ур..."
(Өөрчлөлт алга)

13:30, 30 Нэгдүгээр сар 2018-ий байдлаарх засвар

Хялгасан дэвхэргийн цагаан - (Латин: Arenaria capillaris poir), (Орос: Песчанка волосовидная)

Ургамлын тайлбар

Иш 5-20 см өндөр, нягт дэгнүүл үүсгэдэг, нүцгэн ургамал. Yндэс орчмын навчис 3-7 (10) см урт, хялгасархуу хэлбэртэй, зах ирмэг нь эргэсэн, тод ногоон өнгөтэй. Ишний навчис 2-3,5 см урт, үзүүрээдээ зүүрхүү хурц. Цэцэг 2-3-аараа сийрэг байрлаж тал шүхэр үүсгэдэг. Шилбэ нь 10-20 мм урт. Цоморлиг зуувандуу-юлдэн, хурц, өргөсөрхүү үзүүртэй, ойролцоогоор 4 мм урт, нүцгэн. Дэлбэ нь цоморлигоосоо 1,5-2 дахин урт.[1]

Тархалт

Гол төлөв хайрга чулуун давхарга нь ойр хөрс бүхий гол, уулсын хоорондох хөндий хоолой дагасан уулын хээр, хээрээр тохиолдоно. Хээрийн бүсэд дов толгодын чулуутай энгэр, хярыг барьж үргэлж хатуу хөрстэй газар ургана.

Ашигласан материал

  • Г.Эрдэнэжав, Г.Балдандорж, С.Тусивахын - БНМАУ-ын тэжээлийн голлох ургамлын өнгөт альбом 1 - 1974 - хуудас 157

Эх сурвалж

  1. "Хялгасан Дэвхэргийн Цагаан (Хурдан Цагаан)". Retrieved 2018-01-30.